Categories
Чөлөөт

“Б.Цэцэг Их тэнгэрт очсон сургаар хамаг татварын мөнгөө алдсан гээд гоншигноод байгаа г.ө.л.ө.г.нүүд сайхан амарцгаав уу гэжээ”

Баяр наадмын үеэр Их тэнгэр цогцолборт хүлээн авалт зохион байгуулсан. Тус хүлээн авалтад оролцогчид зургаа цахим орчинд нийтэлсэн нь ихэд шүүмжлэл дагуулаад байгаа. Цар тахлын дараах инфеляц өссөн, эдийн засаг хямралтай, иргэдийн амьдрал хүнд байгаа өнөө үед ихэс дээдэс, олны танил эрхмүүд, урлаг соёлын төлөөлөлүүд цуглан хүлээн авалт нэрээр тансаглаж байгаа нь ард түмний бухимдал, эгдүүцлийг төрүүлээд буй. Тус хүлээн авалтад оролцсон зочид янз бүрээр сэтгэгдэлээ илэрхийлж байгаа бол дух хэмээн танигдсан инфлүүнсэр гэгдэг Б.Цэцэг өөрийн фэйсбүүк хуудаснаа: “Их тэнгэрт очсон сургаар хамаг татварын мөнгөө алдсан гээд гоншигноод байгаа г.ө.л.ө.г.нүүд сайхан амарцгаав уу” гэж мэндчилсэн нь илүү их шүүмжлэл дагуулж байна. Ямартай ч 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар У.Хүрэлсүх Ерөнхийлөгч болвол би амиа хорлоно гэх утгатай пост нийтлэлээ бичиж МАН-ын эсрэг бичиж суусан тэрээр одоо тэс өөр бол МАН-тай нийлэн нэг зүгт харж, нэг чигт алхаж төвсийн мөнгөөр туйлж явна уу гэлтэй авирлах болжээ.

Leave a Reply

Your email address will not be published.