Categories
Чөлөөт

Н.Доржмаа: Увидасыг би удмаасаа өвлөсөн, харин хөзөр миний зэмсэг

Хүмүүсийн асуудаг нийтлэг сэдэв нь юу вэ? -Үйлчлүүлж байгаа хүмүүсийн 90 хувь нь хайр сэтгэл, гэр бүлийн амьдралын тогоон доторхыг асууж ирдэг. Эд баялаг нь байгаад хайр сэтгэл байхгүй ганцаардал нүүрлэсэн бол амьдрал яаж тогтох вэ. Мөнгөөр хэзээ ч амьдралыг бий болгож чаддаггүй нь хөзрийн мэргэнд ил гардаг. Тэр дотроо гэрийн эзэн, эрчүүдээс шалтгаалсан эмэгтэйчүүдийн зовлон Монголыг нөмөрчихжээ. Монгол эрчүүд маш харгис болж, гэр бүлийн дарамт, хүчирхийлэл үйлдэж байна. Амьдралаа аварч гэр бүлээ бүтэн байлгах гэж өөрөө эмтрээд бөртийтөл зүтгэж яваа эмэгтэйчүүдээ их өрөвдөх юм. Гэр бүлийн гадуурх харилцаа, араар тавилт маш том асуудал болжээ. Түүний дараа мөнгө төгрөгтэй болохсон, элбэг дэлбэг амьдрахсан гэсэн ахуйн хэрэглээгээ гүйцэхгүй яваа эмэгтэйчүүдийн хүсэл орно. Эрчүүдийн зүгээс дандаа уналт ярьдаг. Хичээгээд явж байтал замд нь саад гарч ирээд унадаг. Тэгээд босох гэж тэмцэж байгаа дундаж амьдралтай хүмүүсийн зовлон зузаарч байна, нийгэмд…

Leave a Reply

Your email address will not be published.