Categories
Чөлөөт

Х.Батмэнд: Бөхийн холбоо, А.Сүхбат аварга хоёрын тэмцэл АЛЬ НЬ БУРУУТАЙ ВЭ

АЛЬ НЬ БУРУУТАЙ ВЭ Нэг юм хэлье! Бөхийн холбоо, А.Сүхбат аварга хоёрын тэмцэл бол хаана хаанаа буруутай.! Сүхбат аварга бол үнэхээр гайхалтай сайхан бөх. Түүний дайтай барилддаг бөх өдгөө төдийлөн алга уу даа. Сайхан бөхчүүд өчнөөн байвч Сүхбатын энд хүрэх нь үгүй ажээ. Сүхбат аварга маань ид барилдах сайхан үеэ, бөхөд хайртай Монгол түмнийхээ итгэл сэтгэлтэй хамт хайр найргүй хөсөр хаяж орхин тэртээ 2006 онд өөрийн хүсэлтээр зодог тайлсан билээ. Тэрнээс хойш төрийн их баяр наадамдаа эргэж хоёронтоо босож барилдах нь ёс зүйн хувьд буруу л даа. Эр хүн хэлсэн дээ. Эмээлт морь харайсандаа гэж үг бий. Ийм өндөр цолтой бөх хүн төрийн их баяр наадмын үеэр, өөрийнхөө байр суурьгүй зангаа барьж чадалгүй ингэж тавьтаргүйтэх шаардлага байсан ч юм уу, үгүй ч юм уу. Тэгээд наадамчин олон өөрийнх нь барилдахыг харж сэтгэлийн таашаал эдлэх эрхийг боож, дэвжээгээ хаяж явчихаад байх. Гэтэл Бөхийн холбоо түүнийг барилдахыг зөвшөөрсөн л бол, уламжлалт эрэмбээр нь барилдуулчихаж яагаад болдоггүй юм бэ дээ.! Монгол бөхийн тогтсон ёс эрэмбэ дарааллыг ийн хувийн өчүүхэн үзэл баримтлалтай хольж хутган, наадамчин олны дунд талцал үүсгэх аюултай шүү! Өнөөх л талцал тэмцлийнхээ бөхөж амжаагүй гал дээр ус хийчихэж байгаа хэрэг л дээ. Үргэлж барилдах гээд байх биш дээ, тэртээ тэргүй харьчихсан дархан аварга аа яг энэ эрэмбийн маргаан дээр бол ингэж хааж боох нь дэмий л харагдана. Энд Г.Өсөхбаяр аваргыг эрэмбэ булаалдсан энэ тэр гэж буруутгах гээгүй шүү та минь ээ! Юмны наад цаадахыг эрүүл ухаанаар харцгаая. Монголчууд эртнээсээ баяр наадмын үеэр ийм өөдгүй зан гаргаж олны сэтгэл санаа үймүүлэхийг зэгсэн цээрлэж байв. Монгол эр хүний ноён нуруу зааж үлгэрлэж явах бөхчүүд маань ийм “эго” үзэлдээ баригдчих ч гэж дээ. Монгол бөхийн нэр хүндийг унагаж, Монгол бөхийг цаашид авч явах хойч үе залуучууддаа муухай л үлгэр дуурайлал үзүүлж байна даа. Бибээр Монгол Үндэсний бөхийн “тайлбарлагч” хүнийхээ хувьд эргэцүүлэл бичих эрх бий гэж бодном. Ингэж бичихээр, – Чам шиг юмны бөх тайлбарлах гэж юу байхав дээ гэж дайрч доромжилдог нь бий. Төрийн их баяр наадмыг төв цэнгэлдэхээс хэдэнтээ тайлбарлаж явлаа. Бөхийн холбоог тойрсон аливаа бусармаг зүйлсийг ний нуугүй шударгаар хэлснийхээ төлөө тэдэнд муухай харагдаж, БӨХӨӨ ТАЙЛБАРЛАХ эрхээ хязгаарлуулчихаад байна л даа…

Leave a Reply

Your email address will not be published.