Энэ аугаа дуучинд яагаад ГАВЪЯАТ өгдөггүй юм бэ? Жил бүр л харах юм. Энэ жил бас байдаггүй дээ! Эх оронч болохоор нь дараад байна уу? Түүний тоглолтыг пиг хүн үзэж шимтэн сонсдог. Хаан ч очсон Монголынхоо сайн сайхны төлөө ярьж явдаг үнэхээр дэндүү хөдөлмөрч хүн. Олон хүний хандивийн тоглолтонд ая дуугаа дуу хойлоогоо хүргэж явдаг энэрэнгүй сэтгэлтэн. Яагаад, яагаад, яагаад энэ хүнээс ийм их хүч гардаг юм бол гэж ч боддог доо! Үнэхээр ГАВЪЯАТын ГАВЪЯАТ байх ёстой ЭХ ОРОН Ч , МОНГОЛ хүн шүү ! Тэрбээр хэвлэлд ярилцлага өгөхдөө: Дуучин Т. Дэлгэрмөрөн 10 жил хүлээсэн тоглолтоо хийнэ -“Номин талст” эстрад урлагийн тогоонд өөрийн гэсэн тодорхой байр суурийг эзэлдэг. Харин энэ “Номин талст” байхгүй байсан цаг хугацаанд би л гэрт орж эм гадаа гарч эр болж явлаа. Өөрийгөө магтаж байгаа юм биш, надад хийж бүтээсэн олон зүйл бий. Үүнийгээ би бага гэж үздэггүй. Би эр хүнийг олон хүний хувь заяаг нуруун дээрээ тээж явдаг бодьгал гэж боддог. Тийм л учраас ямарваа нэгэн өрх гэрийн тэргүүн хүн өөрөө үнэхээр хийморьтой байгаасай гэж би хүсдэг. Түүнийгээ биелүүлэхийн тулд ч хичээдэг. Олон, олон амьдралын дүр зураг бид нарын нүдэн дээр харагдаад өнгөрдөг. Энэ болгоноос авахыг нь аваад хаяхыг нь хаях л хэрэгтэй. Тийм ч учраас бидний өвөг дээдсийн хэлсэн зүйр цэцэн үг болон сургааль үгнүүдийг дотроо бясалгаж бодох хэрэгтэй. Хүн гишгэсэн мөрөө харах биш харин гишгэх мөрөө судлаж байгаад гишгэхийг бидэнд хэлээд байгаа гэдгийг би бодсон бас ойлгосон. Би багадаа түмний манлай байсан. Одоо ч гэсэн миний ангийнхан надтай их холбогддог. Ямарваа нэгэн бодьгаль зүйлийг нийлүүлэхэд гүүр болдог. Тэр алтан, мөнгөн, хүрэл гүүрнүүдийн нэг нь би байсан. Сурлагын хувьд муу хичээлдээ муу байсан. Яагаад гэхээр багш нь муу байсан учраас би муу байсан юм. Гэхдээ тэр багшийн мэдлэгийг би муу гэж хэлж байгаа юм биш. Заах арга чадвар нь муу байдаг байсан учраас би өөрөө сурахыг ч хүсдэггүй байсан. Би химийн хичээл дээр хоёр элементтэй валентуудыг цээжлэх гээд үнэхээр чаддаггүй байсан. Харин одоо бол би эцсээ хүртэл хэзээ ч мартахгүй. Би үнэхээр цээжлэхгүй байсан болохоор би хоёр элементтэй валентэд зориулж ая хийсэн юм. Тэр бол миний хувьд дуу байсан. Багш Дэлгэрмөрөн цээжилсэн үү, самбарын урд гараад унш гэсэн. Үнэндээ би уншиж чадаагүй. Харин багшийнхаа чихэнд хэлж байсан. Яагаад гэхээр би тэрийг хэлэх гэхээр заавал аялаж аялгуутай дуулж байсан болохоор багшийнхаа чихэнд нь хэлж өгсөн хэрэг. Би дуучин болоогүй байсан бол сэтгүүлч болох байсан. Сэтгүүлч сэтгүүлчдээ сэтгүүлч шиг сэтгүүлч болох байсан. Сэтгүүлзүйн ухаан гэдэг бол асар том зүйл. Одоо үед үг, үзэгний хурцаар үнэнийг бичихээр эргээд өөрөө төмөр торны цаана орчихдог. Ийм л нийгэмд бид амьдарч байна аа. Эх сурвалж: “Тэргүүн” сонин
“Иргэн баян бол улс баян” гэдэг. Энэ нь иргэн бүр эрх, үүргээ ухамсарлан, өөрийн амьдрал ахуйд эзэн болж чадвал улс орны хөгжил өөдрөг сайн байхыг өгүүлж буй хэрэг билээ. Мөнгө бол бүтээгдэхүүн, үйлчилгээний төлбөрт төлж болох санхүүгийн хэрэгсэл. Мөнгө нь өөрийнхөө өртгөөр бусад барааны өртгийг илэрхийлж байдаг онцгой таваар. Өөрөөр хэлбэл, мөнгө нь ямар ч таваараар солигдож чадах хөрвөх чадвар сайтай арилжаа, гүйлгээний хэрэгсэл юм. Мөнгө бол амьдралын зорилго биш, харин зорилгод хүрэх хэрэгсэл юм. Мөнгийг байгаагаар нь хэрэглэдэггүй, харин та түүнийг ашиглан хэрэгцээтэй зүйлээ худалдаж авдаг. Энэ нь нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн үнэ цэнэтэй зүйлийг өөр нэг үнэ цэнэтэй зүйлээр солих боломжийг олгоно.
Мөнгө нь зөөвөрлөхөд хялбар, тогтмол үнэ цэнэтэй, дахин ашиглах боломжтой, мөнгөн тэмдэгтийг хэдэн онд гүйлгээнд гаргаснаас үл хамааран ижил худалдан авах чадвартай, нийтээр хүлээн зөвшөөрсөн байх ёстой. Мөнгийг хүн өөрийн хичээл зүтгэл, уйгагүй хөдөлмөр, бүтээлч ажлын үр дүнд цалин хөлс, шагнал, төлбөр хэлбэрээр олохоос гадна хөрөнгө оруулалтаас ногдол ашиг, хүү хэлбэрээр олдог. Жишээ нь: Хадгаламжийн хүү, хувьцааны ногдол ашиг гэх мэт. Мөнгийг янз бүрийн зорилгоор
хэрэглэж болно. Тухайлбал, мөнгийг бусдад зээлдүүлэх бусдаас зээлэх, төлбөр тооцоо хийх, хувьцаа бонд гэх мэт үнэт цаас болон үл хөдлөх хөрөнгө худалдаж авах гэх зэрэг маш олон янзаар ашиглаж болно. Орлого, түүнийг бүрдүүлэх боломж нөөц Та аль болох зарцуулснаасаа илүүг олох эсвэл олсноосоо багыг зарцуулах хэрэгтэй. Ингэснээр хуримтлал үүсгэх боломжтой. Орлого нь бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж нийлүүлэх, үйлчилгээ
үзүүлэх үйл ажиллагаанаас тухайн хугацаанд бий болсон мөнгөн хөрөнгө юм. Өөрөөр хэлбэл, хийж гүйцэтгэсэн ажлынхаа төлөө авч буй мөнгөний хэмжээ юм. Орлого нь биеийн болон оюуны хөдөлмөрийн үр дүнд бий болдог. Хувь хүн өөрт байгаа мөнгөө хадгалуулах эсвэл хөрөнгө оруулах шийдвэр гаргасны үр дүнд орлого олох боломж бүрддэг. МӨНГӨӨ ХЭРХЭН УДИРДАХ ВЭ? номоос хуулбарлав.
Түрийвчинд тань мөнгө тогтохгүй байгаа бол та эдгээрийг хэрэгжүүлээд үзээрэй Түрийвчинд хүний зураг байлгах хэрэггүй – Учир нь ямар нэгэн зураг байх нь хэн нэгэнтэй заавал мөнгөө хуваалцаж,, эргээд чамайг боддоггүй хүмүүст мөнгөө алдах магадлалтай гэсэн утгыг илэрхийлдэг байна. Түрийвчинд зарааны үс байх ямар вэ? Мөн мөнгөөр өмд цамц хийвэл мөнгө дууддаг
гэсэн. Энэ үнэн үү? -Зарааны үс байж болно. Учир нь зарааны үс хулгайгаас сайн хамгаалдаг байна. Зарааны үсийг хэтэвчиндээ хийх нь Орос Фэнг Шүй, Орос арга юм. Харин өмд цамцны хувьд Японы нэгэн үлгэрийн номон дээр хэтэвчиндээ хийсэн болгон нь үрждэг шидэт түрийвчний тухай үлгэрээс сэдэвлэж гаргасан хүмүүсийн яриа юм. Ямар түрийвч хамгийн сайн бэ? – Дуураймал биш, жинхэнэ арьсан түрийвч л хамгийн сайн түрийвч юм. Та бүхэн болж өгвөл олон тасалгаатай, олон нуглардаг хэтэвч битгий аваарай.
Хэтэвч нь нэгэн төрлийн мөнгөний урсгалыг өөртөө чиглүүлж өгөх Инь энерги буюу усны энергийг өөртөө шингээж байдаг болохоор олон тасалгаанд энерги төөрөлдөж чухам аль эд баялагийн саванд мөнгийг татаж өгөх баримжаа нь алдагдаж төөрнө гэж үздэг байна Тиймээс цөөхөн тасалгаатай, эмх цэгцтэй, онгойлгоход хялбар, олон нуглардагүй түрийвч сонгоорой. – Хэн нэгний хуучин түрийвч хэрэглэж болохгүй. Учир нь таны орлого таных биш юм шиг байдал үүсэх болно. – Түрийвчэндээ хичнээн хайртай байсан ч гэсэн ойр дотны хүмүүс болон хүмүүсийн зураг хийж болохгүй. Учир нь тэдгээр хүмүүст та тусалж байгаа мэт цаад утгарааа харилцаагаа хөндийрүүлж, үл ойлголцож үүснэ. Мэдээж мөнгө санхүүтэй холбоотой шүү дээ. Маш сайн чанарын өөрийн гэсэн мөнгөр хэтэвч өөртөө худалдаж авах нь бат бөх санхүүгийн эх үүсвэртэй болж, олсон мөнгө чинь юм болно. Тиймээс манайхаан өөрийн дуртай, өөртөө таалагдсан хамгийн сайн түрийвч олж авах нь хамгийн түрүүнд хийх ёстой чухал зүйл чинь шүү. Өөрөө л хэрэглэх юм чинь хичнээн үнэтэй брэндийнх байсан ч гэсэн мөнгө битгий татаарай Хуучин түрийвчээ яагаад хаяж болохгүй вэ? – Түрийвч Мөнгө улаан өнгө болон байгалийн гаралтай материалд дуртай байдаг. Иймд та арьсан, улаан түрийвчийг сонгоорой. Түрийвчээ хоосон байлгаж огт болохгүй. Ядаж хэдхэн төгрөг үлдээж хэвших хэрэгтэй. Банкны баримт, НӨАТ-ийн баримт зэргээ мөнгөтэйгээ хамт хадгалж болохгүй. Түрийвчнийхээ тусгай хэсэг эсвэл цүнхнийхээ халаасанд хийж байгаарай.
Түрийвчиндээ бохир төлбөрийн баримт, урагдсан цаас хийж болохгүй. Хуучирсан түрийвчээ хаяхын оронд хадгалаарай. Энэ нь их хэмжээний аз авчрахаас гадна, орлогын үүдийг нээдэг. Мөнгөнийхөө толгойг зөв харуулж хийх хэрэгтэй. Та болж өгвөл түрийвчиндээ мөнгөнөөс өөр зүйл хадгалах гэсний хэрэггүй. Түрийвчин дэх мөнгөө бусдад харуулах нь эд баялагаа алдах үндэс болдог.- Гудамж талбай болон сургууль Гудамжинд явж байхад замд тань мөнгө таарвал шууд аваарай. Энэ нь 10 төгрөг, 20 төгрөг байна уу? огт хамаагүй бөгөөд шууд л авах хэрэгтэй. Учир нь хөл доор байгаа мөнгийг орхиж явснаар мөнгөний заяа гомддог аж. Замын уулзвар дээр тогтсон мөнгөнд хүрч болохгүй хэмээдэг. Энэхүү мөнгийг авснаар эрүүл мэндээр хохирч, илүү их мөнгө зарлагадах хэрэг гардаг байна. Зөөгчид цайны мөнгө гар таталгүй өгч байгаарай. Учир нь таны өгсөн мөнгө эргээд гурав дахин үржигдэж ирэх болно.- Гэртээ Хоолны ширээ нь идээ будаа тавьдаг, нэг ёсондоо хүндэтгэлийн бэлэг тэмдэг билээ. Харин үүн дээр суухыг хориглодог бөгөөд өрөнд орно хэмээн үздэг байна.Та гэртээ их хэмжээний мөнгөтэй ирвэл хэдхэн төгрөг авч, хоолны ширээний бүтээлгэн доор хийгээрэй. Ингэснээр мөнгө арвижихийн бэлэгдэл хэмээдэг аж. Мөнгөтэй түрийвчээ хоолны ширээ болон орон дээр тавьж болохгүй.
Таны гэрт нэг шүүр байх ёстойг анхаараарай. Эс бөгөөс гарлагын үүд нээгддэг байна. Задгай мөнгийг энд тэнд тарааж, хаяж болохгүй. Үүний оронд мөнгөний гахайнд цуглуулж, түрүүвчиндээ хадгалах хэрэгтэй. Гэртээ хадгалж байгаа мөнгөө тогтмол тоолж, дутсан, өссөн эсэхийг шалгаж байгаарай. Та мөнгө цуглуулж эхлэхээсээ өмнө юунд хэрэглэх гэж байгаа зорилгоо тодорхойлох ёстой. Мөн бороотой өдөр мөнгө хурааж эхлэхэд тохиромжгүй байдаг. Аалз нь их мөнгө, баялагийн бэлэг тэмдэг билээ. Та хаа нэгтээ аалз харвал алахын оронд явах замыг нь чөлөөлж өгөөрэй. Гэртээ шүгэлдэх нь гарлагын үүд хаалгыг нээж, орлогын үүдийг хаадаг байна.Бусдаас талх болон давс гуйж болохгүй. Энэ нь гэрээс тань хамаг баялаг, эд хөрөнгийг тань үлдэн хөөх аюултай. Нар жаргасны дараа хогоо гаргаж асгах нь хөрөнгө мөнгөө гаргаж байгаагаас өөрцгүй хэрэг юм. Мөнгөтэй цүнхээ газар тавьж болохгүй. Энэ нь мөнгөний заяаг хариулдаг гэж үздэг байна. Хутгаа талханд зоолттой орхих нь өрөнд оруулдаг. Үр тариаг гаргаж хаяснаар санхүүгийн асуудалтай тулгарч мэднэ. Цонхоороо хог битгий хаяарай. Энэ нь хамаг мөнгөө гаргаж хаяж байгаагаас өөрцгүй хэрэг юм. Аквариум нь мөнгө дууддаг байна. Гэхдээ аквариумын ус үргэлж цэвэрхэн байх ёстой.
– Нийтлэг зүйлс мөнгө гуйж суугаа хүнд хандив өгөхдөө нүд рүү нь харж болохгүй. Цамц, өмд болон куртикний тань халаас урагдсан бол заавал оёорой. Үнэтэй эдлэл зүүснээр мөнгө орж ирдэг. Үсээ өөрөө тайрч болохгүй. Ингэснээр өөрөө мөнгөний эх үүсвэрээ тасалж хаяж байгаагаас өөрцгүй хэрэг юм. Зүүн алга загтнавал мөнгө орж ирнэ, баруун алга загтнавал мөнгө үрэгдэнэ гэж үздэг. Цагдаа эсвэл гал сөнөөгчтэй таарвал мөнгө үрэгдэнэ, жирэмсэн эмэгтэйтэй таарвал мөнгө үржихийн бэлэг тэмдэг болдог. Өөрөөсөө илүү мөнгөтэй хүмүүст атаархах хэрэггүй.