Categories
Чөлөөт

Эерэг бодолтой байхад туслах 5 зуршил

Бид бүхэн сөрөг энеригтэй мэдээ мэдээллийн дунд амьдарч байна. ТВ, нийгмийн сүлжээ, сайт гээд ихэнх нь л сөрөг зүйлийн тухай мэдээлж байдаг. Заримдаа таны толгойд өөрийн мэдэлгүй муухай бодол орж ирээд унтаж чадахгүй орондоо тийчлэн хэвтэх тохиолдол гардаг л биз дээ. Сөрөг бодол бодохгүй байх дараах 5 аргыг уншаад үзээрэй. 1. Өөртөө таалагдсан зүйлүүдээ бич Өдөр болгон, ялангуяа муухай бодолл орж ирэх үед өөрт таалагддаг зүйлүүдийнхээ тухай бичих хэрэгтэй. Энэ нь эерэг зүйл бодохоос илүү үр дүнтэй шүү. 2. Өөртөө өөрийнхөө тухай эерэг зүйл хэл Та өөрийгөө муу талыг өөртөө хэлэх биш дандаа сайн талаа өөртөө хэлж байгаарай. Ингэснээр сөрөг муу бодлууд таны толгойд орж ирэхээ болино. 3. Дэмждэг хүмүүстэй цуг бай Хэрэв та эерэг бодолтой байхыг хүсч байгаа бол таныг доош нь хийдэг биш үргэлж дэмждэг хүмүүстэйгээ цуг байхыг хичээгээрэй. 4. Сөрөг бодлыг тоохгүй байхыг хичээ Сөрөг бодол толгойд орж ирээд байвал тоохгүй байхыг хичээх хэрэгтэй. Хийж байгаа ажилдаа илүү анхаарлаа хандуулах хэрэгтэй. 5. Бусдад тусал Бусдад туслах нь хүнд баяр баясал авчирдаг. Хандив өгөх, ядарсан нэгэнд хоол хийж өгөх, ядаж л машинд зам тавьж өгөх гээд л.
https://www.facebook.com/www.Budda.mn

Leave a Reply

Your email address will not be published.