Categories
Чөлөөт

Монгол Улсын 25 дахь АВАРГА О.Хангай: Аль болох жудагтай сайхан барилдаж, ард түмнийхээ итгэлийг алдахгүй явахыг их хичээдэг юм аа би

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд 1,024 бөх хүч үзсэн билээ. Тэднээс Сэлэнгэ аймгийн Харьяат, “Таван Хан” дэвжээний бөх, улсын харцага Б.Орхонбаяр Ховд аймгийн Буянт сумын харьяат, “Аврагч” спорт хорооны бөх, улсын харцага О.Хангай нар үзүүр түрүү булаалдав. Арвын даваанд О.Хангай давж, Монгол Улсын 25 дахь АВАРГА болсон бол Б.Орхонбаяр ес давж, Монгол Улсын АРСЛАН боллоо.
Монгол Улсын аварга О.Хангай: Би багаасаа л хар бор ажлыг хийж ирсэн. Аав маань аграномич мэргэжилтэй. Тиймээс манайх гэдэг айл газар тариаланд хамгийн ойр байлаа. Одоо ч аав минь ногоогоо тарьдаг. Найзуудтайгаа ногооны ажлаа хийчхээд барилдана. Зуны амралтаар хүүхдүүд гэртээ амарч байхад би хөдөө ногооны талбайд өнжинө. Гэхдээ хүүхэд насанд хийж, сурсан зүйл одоо их хэрэг болдог. Магадгүй бөх болох үндэс суурь ч үүнээс эхлэлтэй болов уу. Мөн аль болох жудагтай сайхан барилдаж, ард түмнийхээ итгэлийг алдахгүй явахыг их хичээдэг юм аа би…#copy.

Leave a Reply

Your email address will not be published.