Categories
Чөлөөт

Гэрийн эмийн санд байвал зохих эм бэлдмэл

💊🧰Гэрийн эмийн сан🧰💊 Айл болгонд эмийн сан гэж бий. Зарим нэг нь тусгай зориулалт бүхий хайрцагт байх бол нөгөө хэсэг нь зүгээр л гялгар уутанд хийх гэх мэтээр хадгалдаг. Эдгээр гэрийн эмийн сангийн бүтэц нь ихэнхдээ хангалтгүй байдаг ба тэнд өмнөх өвчний үед ууж байсан баахан эмийн үлдэгдэл, хугацаа нь дууссан эсвэл хугацааг нь мэдэх боломжгүй болсон хайрцаг савгүй эм тарианууд байна. Гэхдээ энэ тал дээр санаа тавин зөв, бодлоготойгоор эмийн сангаа бүрдүүлбэл таны болон ойр дотныхны амь насыг ч аварч болох юм. 📎Гэрийн эмийн санд байх эмнүүд Энэ удаа аль болох дэлгэрэнгүйгээр эмийн санд байх эмийн жагсаалтыг гаргах гэж хичээсэн ба айл болгон өөрийн гэсэн ийм жагсаалт гаргаж болох юм. Амьдралын бүхий л тохиолдолд зориулж эмийн санг бүрдүүлэх боломжгүй боловч аливаа нэг өвчнийг бүрэн зэвсэглэн угтах нь илүү дээр гэдэгтэй маргахгүй биз ээ. 📌Гэр бүлийн хэн нэг нь ужиг өвчинтэй бол гэрийн эмийн санд тохирох эм заавал байх хэрэгтэй. Бас хүүхдийн эмийн санг тусад нь бий болгох нь зөв юм. copy “Э.М.Ч” клуб

ӨВДӨЛТ НАМДААХ, ХАЛУУН БУУРУУЛАХ ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ ЭМ БЭЛДМЭЛ 💊АЦЕТИЛСАЛИЦИЛЛЫН ХҮЧИЛ-acetylsalicylic acid Халуун бууруулах, өвдөлтийг болон үрэвслийг намдаах үйлчилгээтэй. Үндэсний зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад орсон ба улсын эмийн бүртгэлд Ацетилсалицилын хүчил, Аспирин, АспиринУПСА, Улсарин-УПСА, Аспро-С зэрэг нэрээр бүртгэгдсэн 💊ПАРАЦЕТАМОЛ-PARACETAMOL Янз бүрийн гаралтай сулавтар, дунд зэргийн өвдөлт /тухайлбал: толгой шүдний өвдөлт, мигрень, мэдрүүл булчин, үений өвдөлт/, халдвар-үрэвслийн өвчнүүдийн үеийн халууралтыг намдаах зорилгоор хэрэглэнэ. 💊ИБУПРОПЕН-IBUPROFEN Бэлдмэлийг дараах тохиолдолд үрэвсэл болон өвдөлтийн шинж тэмдгийн эмчилгээнд хэрэглэнэ. Үүнд: ·үений цочмог үрэвсэл (тулай өвчнийг оруулаад) ·үений архаг үрэвсэл, ялангуяа хэрэх төст үений үрэвсэл (олон үений архаг үрэвсэл) ·нурууны үений барьцалдаат үрэвсэл (Морбюс Бехтерийн өвчин) болон нурууны бусад үрэвсэлт өвчин ·нурууны эмгэг ба үений сөнөрөлт эмгэгийн сэдрэл (артроз ба спондилоартроз) · зөөлөн эдийн хэрэх өвчин · гэмтлийн дараах хөндүүрт хаван ба үрэвсэл Шинж тэмдгийн эмчилгээнд богино хугацаанд хэрэглэх заалттай: · хөнгөн ба хүндэвтэр хэлбэрийн өвдөлт жишээлбэл, толгой өвдөлт шүдний өвдөлт, сарын тэмдгийн үеийн өвдөлт гэх мэт · Халууралт 💊МЕТАМИЗОЛ НАТРИ-METAMIZOL NATRIUM өвдөлт намдаах, халуун бууруулах, үрэвслийн эсрэг үйлчлэлтэй бөгөөд толгой, үе мөч, мэдрэл, булчин өвдөх, томуу болон ханиад хүрсэн зэрэг олон янзын өвчин эмгэгийн үед хэрэглэдэг. 💊ГЕВОРИН-GEWORIN Толгой, шүд, залгиур хоолой төвөнхийн өвдөлт Чих , үе мөч, мэдрэлийн гаралтай өвдөлтүүд Ууц нуруу, булчин, мөр өвдөх Ясны хугарал, гэмтлийн үеийн өвдөлт, шархны өвдөлтүүд Сарын тэмдгийн үеийн өвдөлт Халуурах болон халуурсны улмаас дагжин чичрэх үеүүдэд хэрэглэнэ. 💊НАЛГЕЗИН-NALGESIN Налгезин форте нь напроксен бөгөөд өвдөлт намдаах, халуун бууруулах, үрэвслийн эсрэг үйлдэл үзүүлнэ. Илэрхий өвдөлтийн шинж бүхий чих хамар хоолойн үрэвсэлт халдварт өвчний (залгиур, гүйлсэн булчирхай, чихний үрэвсэл) хавсарсан эмчилгээнд Ханиад томуу ба халдварт өвчний үеийн халуурах шинж. Налгезин форте бэлдмэлийг шинж тэмдгийн эмчилгээнд (өвдөлт ба үрэвсэл багасгах, халуун бууруулах) хэрэглэх ба тэрээр үндсэн өвчний даамжрах явцад нөлөөлдөггүй 💊КЕТАНОЛ-KETANOL бэлдмэл нь үрэвслийн эсрэг, өвдөлт намдаах, халуун бууруулах үйлдэлтэй стероид бус хэрэхийн эсрэг эм юм. Түүнийг зарим өвдөлтийн хам шинжийн үед өвдөлт намдаах зорилгоор болон үрэвсэлт, сөнөрөлт, бодисын солилцооны хэрэх өвчний эмчилгээнд хэрэглэнэ. 💊ДИКЛОМОЛ-DICLOMOL CR Дикломол СР шахмал нь үрэвслийн эсрэг, өвдөлт намдаах болон халуун бууруулах үйлдэлтэй стероид бус бэлдмэл агуулна 💊ДИКЛОДЕНК-DICLODENK Өвдөлт намдаах, халуун бууруулах, үрэвслийн эсрэг бэлдмэл�Эмийн хэлбэр, тун нь олон янз тул тунгийн зохицуулалт хийхэд болон хэрэглэх заалтаас хамаарч сонголт ихтэй Танд хамгийн их хэрэгтэй зүйл бол парацетамол, ибупрофен юм. Анхны тусламжийн хэрэгсэлд хоёуланг нь хадгалах нь дээр. Мэргэжилтнүүд парацетамол тус болохгүй бол ибупрофен даван туулах болно, харин эсрэгээр нь хүлээн зөвшөөрч байна. Ибупрофен дээр суурилсан хамгийн алдартай эмүүдийн нэг бол нурофен, парацетамол дээр суурилсан эм нь пенталгин юм.

ХАНИАД ТОМУУНЫ ЭМ 💊ТОНЗИЛГОН-TONSILGON Үрэвслийн эсрэг, өвчин дарах йлчилгээтэй эм 💊ФАРИНГОСЕПТ-FARINGOSEPT Ходоод гэдэсний үйл ажиллагаанд нөлөөлөхгүй халдварын эсрэг эм 💊Флемоксин Солютаб Идээт ангины үед хэрэглэх хурдан уусах антибиотик. 💊КОЛДАКМИН-COLDACMIN Ханиад толгойн өвдөлт, булчингийн өвдөлт хамрын битүүрэл бүхий яс ба үе мөчний өвдөлт зэрэг янз бүрийн нусгайрах, хамрын салст бүрхүүлийн архаг үрэвсэл, ханиад болон улирлын шалтгаантай харшлын холбоотой үүссэн дайвар хөндийн үрэвсэл, гистаминаар үүсгэгдсэн хамрын салст бүрхүүлийн үрэвсэл, хавьлын дерматит, тууралт, чонон хөрвөс, халуурах, чичрэх, нусгайрах зэрэг амьсгалын дээд замын халдварын эмчилгээнд хэрэглэнэ. 💊АЛКАФЕН-ALKAFEN COUCH Олон төрлийн ханиаданд хэрэглэнэ. Үүнд : хамар битүүрэх,нус гоожих ,найтаах , хоолой өвдөх,хөхүүл ханиад, чичрэх дагжрах, халуурах, толгой өвдөх, булчин өвдөх зэрэгт хэрэглэнэ. 💊Кол кол-с COL COL-s Ханиадны ерөнхий хам шинжийг (хамраас нус гоожих, хамар битүүрэх, найтаалгах, хоолойн өвдөх, ханиалгах, цэр гарах, жихүүдэс хүрэх, халуурах, толгой өвдөх, үе мөч, булчин өвдөх) арилгана. 💊Проколд-PROCOLD Томуугийн төрөл бүрийн шинж тэмдгийг эмчлэх ханиадны эм бөгөөд ханиалгах, халуурах, хамар битүүрэх, улайх, найтаалгах, нус гоожих, толгой өвдөхөд хэрэглэнэ. 💊Миксагрип-MIXAGRIP Миксагрип бол ханиад, томууны эсрэг эм бөгөөд ханиах, халуурах, найтаах, хамар битүүрэх, нус гоожих, булчин өвдөх, толгой өвдөх зэрэгт хэрэглэнэ. Мөн харшлаас үүссэн хамар битүүрэх, нулимс гоожих зэрэгт ууна. 💊Анеферон-ANAFERON Амьсгалын замын вирусын цочмог халдвар (ялангуяа томуу)-ын эмчилгээ урьдчилан сэргийлэлт Хомхойн вирусээр үүсгэгдсэн халдварын (халдварт мононуклеоз, салхин цэцэг, уруул ба бэлэг эрхтний хомхой) хам эмчилгээнд Хомхойн вирусын архаг халдварын (ялангуяа уруулын ба бэлэг эрхтний хомхой) дахилтаас сэргийлэх болон хам эмчилгээнд Хачигт энцефалитын вирус, энтеровирус, ротавирус, коронавирус, калицивирус-р үүсгэгдсэн цочмог болон архаг явцтай бусад вирусын халдварын сэргийлэлт ба хам эмчилгээнд Бактерийн халдварын хавсарсан эмчилгээний бүрэлдэхүүнд Янз бүрийн шалтгаантай хоёрдагч дархлаа хомсдолын хавсарсан эмчилгээнд, ялангуяа вирусын ба бактерийн халдварын ХООЛОЙН ЦАЦЛАГА 💊ФАРИНГОСПРЕЙ 💊ТОНЗИЛГОН 💊ЛАРИНГОСПРЕЙ 💊ИНГАЛИПТ 🧰Амьсгалын дээд замын цочимог ба архаг өвчин (гүйлсэн булчирхайн үрэвсэл, залгиурын үрэвсэл, төвөнхийн үрэвсэл ), амьсгалын замын вирусын халдварын хүндрэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор болон бактерийн халдварийн үед антибиотик эмчилгээтэй хавсаргах ба амны хөндийн салстын үрэвсэл, идээт шарх, хөөнг хавагналтыг багасгах, өвдөлт намдаах, амны хөндийг цэвэршүүлж ариутгах зорилгоор хэрэглэнэ.
ХООЛОЙН ХҮЛХМЭЛ 💊КОФЛЕТ 💊СТРЕПСИЛС 💊ИСЛА 💊СЕПТОЛЕТЕ 💊АНЗИБЕЛ 💊ДОКТОР МОМ 💊ЭФИСОЛ 🧰Амны хөндийн ба залгиур хоолойн халдварт үрэвсэлт өвчнүүдийн үед (залгих үеийн өвдөлт) хэрэглэнэ. Нүүр ам болон чих хамар хоолойн практикт хэрэглэдэг, үрэвсэл ба нянгийн эсрэг үйлдэлтэй. НАЙРУУЛЖ УУХ ЭМ 💊Терафлю 💊Гриппофлю 💊А-флю 💊Тайлол хот 🧰Парацетамол агуулдаг учир өвчин намдааж, халуун бууруулна Фенирамин малеат агуулдаг учир харшлын эсрэг үйлдэл үзүүлж хамраас нус гарах, битүүрэх, нүднээс нулимс гарах, найтаалгахыг зогсооно Витамин С нь халуурах, томуугаар өвчлөх үед илүү шаардагдах ба түүний хэрэгцээг нөхдөг. Хүүхдийн даарснаас болж ханиалгах, халуурах, нус гарах үед богино хугацаанд ууж хэрэглэнэ . СОРБЕНТ, ФЕРМЕНТ, СУУЛГАЛТЫГ АРИЛГАХ 💊ИМОПЕК-IMOPEC Янз бүрийн шалтгаанаар үүссэн архаг болон цочмог (гастро энтерит) суулгалт өвчинд хэрэглэнэ. 💊СТОПДИАР-STOPDIAR Шаардлагатай гэж үзвэл шингэн нөхөх эмчилгээг хавсарна. Шингэн нөхөх эмчилгээний тун болон хэрэглэх арга (дотуур эсвэл судсаар) нь суулгалтын зэрэг, нас, өвчтөний байдал болон дагалдах эмгэгээс шууд хамаарна 💊ЭНТРОСТОП-ENTROSTOP Төрөл бүрийн шалтгаантай суулгалт (цочмог болон архаг), гэдэс базалж хүчтэй өвдөхөд хэрэглэнэ. Хоолны хордлогоос үүссэн цочмог суулгалт, гэдэсний нянгийн бичил орчны тэнцвэр алдагдсан өөрчлөлт, гэдэсний салст үрэвссэн тохиолдолд хэрэглэнэ. 💊ФОТАГЕЛ-FOTAGEL Улаан хоолой, ходоод, дээрхийн болон бүдүүн гэдэсний эмгэгүүдийн улмаас үүссэн өвдөлтийн шинж тэмдгийн эмчилгээнд, Ццчмог ба ужиг суулгалтын үед тус тус хэрэглэнэ 💊МЕЗИМПОРТЕБэлдмэл нь нойр булчирхайн гадаад шүүрлийн үйл ажиллагааны дутагдлын үед түүнийг нөхнө. Панкреатины найрлага дахь амилаза, липаза, протеаза зэрэг фермент нь нүүрс ус, өөх тос, уургийн боловсруулалтыг хөнгөвчилж тэдгээрийн нарийн гэдэсний ханаар бүрэн шимэгдэх явцыг нөхцөлдүүлнэ 💊ЛИНЕКС-LINEX Бэлдмэл нь гэдэсний бичил флорын үйл ажиллагаа болон тэнцвэрт байдлыг зохицуулахад оролцдог. Линекс форте-г насанд хүрэгсэд, өсвөр насныхан, хүүхдэд урьдчилан сэргийлэх болон хэвийн бичил флорыг дэмжих зорилгоор суулгах, гэдэс дүүрэх болон хоол боловсруулах үйл ажиллагааны бусад хямралын үед хэрэглэнэ: 💊ФУЗИД-FUZIDE Нянгийн гаралтай цочмог суулгалт, стафилококк ба E.coli-оос шалтгаалсан суулгалт, хүүхэд болон насанд хүрэгсдийн бүдүүн гэдэсний өвөрмөц болон өвөрмөц бус үрэвсэл, архаг суулгалтын үед тус тус хэрэглэнэ. 💊ПАНДУАЛ-FANDUAL Нойр булчирхайн үрэвсэл, ходоод гэдэс, элэг цөсний үрэвсэл – Ходоод, гэдэс, цөсний хүүдийг хэсэгчлэн эсвэл бүхэлд нь мэс заслын аргаар авсан үед хоолны шингэц алдагдах, гэдэс дүүрэх, цанхайх, гүйлгэх, , хоолны дуршил буурах – Ходоод гэдэсний үйл ажиллагаа хэвийн боловч их хоол идсэн үед хоолны шингэц сайжруулах зорилгоор хэрэглэнэ. 💊НО ШПА Но шпа нь Дотор эрхтэн ялангуяа ходоод гэдэс, судас, гуурсан хоолойн булчингийн агшилт тавиулах үйлчилгээтэй.Энэ эмийг ходоод гэдэс базлах,цөс,болон бөөр, цөсний чулууны өвдөлтийн үед голчлон хэрэглэдэг. ХОРОСОЛ💊ОРАЛИТ-ORALIT 💊ДАРOЛAК-DAROLAC🧰 Цочмог суулгалт, ус-давсны тэнцвэрт байдал алдагдсан эмгэгүүдийн үед хэрэглэнэ 📌АШИГТАЙ БАКТЕРИ 💊GUT PRO 💊ЛАКТО ФИТ- LACTO-FIT 🧰Амьд бактери ууж эхэлснээр гэдэсний ашигтай бактерийн тоо ихэсч, ашиггүй бактерийг багасгаж бактерийн тэнцвэрт байдлыг бий болгоно, улмаар гэдэсний микро орчин сайжирна.
ЗҮРХНИЙ ЭМ БЭЛДМЭЛ 💊ПАНАГИН-PANANGIN Бэлдмэлийг зүрхний архаг эмгэг (зүрхний дутагдал болон инфарктын дараах үеийн нэмэлт эмчилгээ), зүрхний хэм алдалтын үед хэрэглэнэ. 💊ВАЛИДОЛ Төв мэдрэлийн системийг тайвшруулах, рефлексийн замаар судас өргөсгөх үйлдэлтэй 💊ПРЕДИЗИН Зүрхний ишеми өвчин: Зүрхний бахын хөдлөлтийн үеийн эмчилгээ ба түүнээс сэргийлэх эмчилгээ (хавсарсан эмчилгээ), нүдний судасны хориоретинал эмгэг, судасны гаралтай толгой эргэх эмгэг, ишемийн гаралтай кохлео-вестибуляр эмгэг (чих шуугих, сонсголын өөрчлөлт) 💊КОНКОР Артерийн гипертензи Зүрхний бах Зүрхний архаг дутагдал 💊БИДОП Зүрхний ишемийн эмгэг: тогтвортой хэлбэрийн зүрхний бахын хөдлөлтөөс сэргийлэх зорилгоор хэрэглэнэ. ШАРХ ЭДГЭЭХ ТОСОН ТҮРХЛЭГ 💊МӨНГӨЖҮҮЛСЭН ТОС- SILVERKANT Мөнгөжүүлсэн тос нь бактерийн эсрэг өргөн хүрээний үйлдэлтэй ба мөөгөнцөрийн эсрэг нөлөөлнө.2 болон 3-р зэргийн түлэгдэлтийн үед шархыг халдварлахаас урьдчилан сэргийлэх зорилгоор болон эмчилгээнд нэмэлтээр хэрэглэнэ. 💊BIOPLACENTON Ихэсийн экстракт, неомицин агуулсан түлэгдэлт, арьсны үрэвсэл, халдвар эмчлэх тос 💊COMBIDERM Төрөл бүрийн экзем, арьсны харшлын болон нян, мөөгөнцөрийн шалтгаант үрэвсэл, идээт үрэвслийн үед хэрэглэнэ. Мөн архаг дерматит, экзем, контактын дерматитын загатнааг дарахад хэрэглэнэ. Пантенол эсвэл solcoseryl нь гэрийн эрүүл мэндийн төвд байх ёстой. Хоёр эм хоёулаа түлэгдэлт, үрэлтэд анхны тусламж үзүүлэхэд тохиромжтой. АНТИГИСТАМИН буюу ХАРШЛЫН ЭМ 💊ФЕНКАРОЛ Ургамлын харшил, цочмог ба архаг чонон хөрвөс, өвсний халууралт, харшлын гаралтай хамрын салст бүрхүүлийн үрэвсэл, харшлын гаралтай нүдний салст бүрхүүлийн үрэвсэл, судасны хаван, дерматоз (намарс, нейродермит, загатнаа гэх мэт), хоол хүнс болон эмийн шалтгаант харшлын урвалын үед хэрэглэнэ 💊РИЗИН-RIZINE Улирлын чанартай харшлын ринит, харшлын конъюктивит, ургамлын харшил, арьсны тууралтууд, загатнаа, арьс харшлын болон халдварт өвчний практикт хэрэглэнэ. 💊ПРОФИЛАС-PROFILAS Гуурсан хоолойн багтраа, харшлын шинж тэмдгийн эмчилгээны үед * Ринит, дерматит зэрэг өвчний үед * Харшлын өвчнөөс сэргийлэх, харшлын гаралтай бронхит, ринит, коньюктивит, дерматитыг эмчлэхэд хэрэглэнэ. * Нойр муудах үед 1/4-1/2 хувааж орондоо орсоны дараа уухад сайн унтана. 💊ХЛОРФИНАМИН гистамины нөлөөгөөр үүсэх харшлын аливаа илрэл багасна. Хлорфенамин нь төв мэдрэлийн системд нөлөөлж тайвшруулах, нойрсуулах үйлдэл үзүүлдэггүйгээрээ гистаминий эсрэг бусад бэлдмэлээс ялгаатай 💊ЛОРАТИН Жилийн турш ба улирлаар үүсдэг найтаах, нулмас гоожих, харшлын ринит, коньюктивит, чонын хөрвөс, харшлын гаралтай загатнаат дерматоз, архаг намарс зэрэгт тустай 💊КЕТРАЗИН Кетразиныг хамрын салстын улирлын харшилт үрэвсэл, ургамал болон тоосонцрын харшил, ахуйн хэрэглээний химийн бодисын харшил \саван, угаалгын нунтаг гэх мэт\болон харшлаас үүдэлтэй арьсны тууралт, загатнаа, хоолой загатнах, нүд улайх болон шалтгаан нь тодорхойгүй чонон хөрвөс зэрэг харшилт эмгэгүүдийн шинж тэмдгийн эмчилгээнд хэрэглэнэ.Түүнчлэн харшлын гаралтай ханиалганд хэрэглэхэд үр дүнтэй. 📌НҮД, ЧИХНИЙ ДУСААЛГА 💊ВИЗИН Нүдний үрэвсэл, улайх, загатнах, хавдах, хорсох, нулимс гоожих, контакт линз зүүх, тоос, косметик, хлортой усанд сэлэх зэрэг янз бүрийн шалтгаанаар нүд улайхад хэрэглэнэ. Мөн харшлын шалтгаантай нүдний салстын үрэвсэл (конъюктивит) эмчлэх. Хамар хоолойн салст бүрхэвч хавагнаж, хамар битүүрэхэд хэрэглэнэ.💊МАТАФРЕШ-MATAFRES Нүд цочирсон үед • Нүд аргаж хорсох үед • Нүд хуурайшиж ядарсан үед чийглэх зорилгоор • Контакт линз зүүсэн үед, мөн линз удаан зүүснээс болж нүд цочирч улайх, аргах үед хэрэглэнэ 💊ОФЛОКС Офлоксацинд мэдрэг бактериар үүсгэгдсэн хүүхэд болон насанд хүрэгсдийн нүдний гадна хэсгийн халдвар (нүдний салст бүрхэвчийн үрэвсэл ба эвэрлэг-салстын үрэвсэл)-ын хэсэг газрын эмчилгээнд хэрэглэнэ. 💊НЬЮ В РОТО- NEW V RONTO Нүд аргах Улайх Загатнах Нүд ядрах Зовхины үрэвслүүд Нүдний линз хэрэглэхэд үүсдэг таагүй мэдрэмжүүд Компьютерийн болон нарны хэт ягаан туяанаас хамгаална 📌ЧИХ 💊АМОКСИЦИЛИН Чихний өвчний эсрэг антибиотик 💊НИМЕСУЛИД Үрэвслийн эсрэг, өвчин намдаах, халуун буулгах эм 💊ОТИПАКС Үрэвслийн эсрэг өвчин намдаах үйлчилгээтэй 💊ОТОФА Чихний дунд хэсгийн үрэвслийн эсрэг антибиотик 💊ЦИПРОФЛОКСАЦИН Үрэвслийн эсрэг, загатнахын эсрэг үйлчилгээтэй хаван буулгах, судас нарийсгах эм 💊ЭРИТРОМИЦИН пенициллиний харшилтай өвчтөнд өгнө. 📌ҮЕ МӨЧНИЙ ЭМ 💊МОКСИК-MOXIC Ревматоид артрит, үений хэрлэг төст үрэвсэл, архаг полиартрит үений архаг үрэвсэл • Үений цочмог үрэвсэл, артроз, үений дегенератив үрэвсэлүүдийн шинж тэмдгийн эмчилгээнд хэрэглэнэ 💊АСМЕФ-ASMEF Цочмог үеийн хэрлэг, ревматоид артрит, халдварын полиартрит, артралги, невралги • Халдвар–харшлын миокардит, ханиад, томуу, парадонтит, • Толгой өвдөх, шүд өвдөх • Дисминорея, сарын тэмдэгийн өвдөлтийг намдаах • Гэмтлийн дараах өвдөлтийг багасгах, булчингийн өвдөлт • Мэс заслын дараах өвдөлтийг намдаах зэрэгт хэрэглэнэ. 📌НЭМЭЛТ 🌡ХАЛУУНЫ ШИЛ
Мөнгөн усны, электрон, хэт ягаан туяаны зэрэг байна. Хэрвээ электрон болон хэт ягаан туяаны халууны шил авахаар болсон бол зааврыг нь сайн уншиж танилцаарай. Хэмжилтийн зөв буруу нь загвар болон хэрэглэх аргаас хамаарч өөр өөр байж болно. ✂️ХАЙЧ Эмийн санд хайч байх нь тун хэрэгтэй юм. Элдэв шарх боох болон бусад үед хэрэг болно Цэвэр тарианы зүү, нөөцтэй хамт байх хэрэгтэй.📎ХӨВӨН (ариутгасан, ариутгаагүй аль аль нь). 📎Нашатырын спирт — ухаан алдах үед хэрэглэнэ. 📎Йод — жижиг шарх зэргийг цэвэрлэхэд хэрэглэнэ. Йодын харандаагаар орлуулж болно Устөрөгчийн хэт ислийн цус тогтоох болон уусмал байдлаар янз бүрийн зүйл зайлах зэрэгт хэрэглэнэ. 📎Пантенол — Шарх түлэгдэлт зэргийг анагаахад хэрэглэнэ. Ацербин болон Сульфаргин зэргээр орлуулж болно. Аливаа эмийг уухын өмнө зааврыг нь ядаж унших ёстой гэдгийг мартаж болохгүй ба дээрх эмнчүүдийг дур мэдэн уухаасаа өмнө эмчтэй зөвлөж байж уух боломжтой эсэхээ мэдэж авсны дараа гэрийнхээ эмийн санд хадгалах нь маш зөв юм шүү.

Leave a Reply

Your email address will not be published.