Categories
Чөлөөт

МӨНГӨ ХЭРЭГТЭЙ БОЛСОН ГЕРМАН УЛС ХАМГИЙН ТОМ УСАН БООМТОО ХЯТАДАД ЗАРЖ ШУУГИАН ТАРИВ

Герман улсад эрчим хүчний үнэ нэмэгдсэн тул иргэд, ААН-үүдийхээ эрчим хүчний төлбөрийн дарамтыг бууруулахын тулд 200 тэрбум евро гаргахаар болсноо засгийн газар нь зарласан. Аргагүй хүчирхэг эдийн засагтай, баян улс юм аа, том хөдөлж байна даа гэж бодож байтал Германы засгийн газар улсынхаа хамгийн том, Европтоо эхний гуравт орох стратегийн ач холбогдолтой Хамбургийн усан боомтын 25%-ийг Хятадад зарахыг зөвшөөрч, хятадуудаас хөрөнгө оруулалт татах тохиролцоо хийгдсэнийг өнөөдөр олон улсын мэдээллийн агентлагууд мэдээлэв. Европын иргэд шоконд орохоос наагуур юм болж байна. Өрөнд орсон Шриланк шиг улс л Хятадад боомтоо зардаг юм байх гэж бодож байтал Европын эдийн засгийн хөдөлгүүр болсон Герман улс нь Хятадад боомтоо зарж байна. Германы ЗГ боомтоо Хятадад зарахыг зөвшөөрөх гэж байгаа тухай сонссон герман иргэд нь төдийгүй Европын улсууд дургүйцсэн тул анх 35%-ийг зарах гэж байснаа 25% болгож бууруулжээ. Герман манай айлын түлшнээс ганц хоёр жил татгалзахын тулд Хятадаас мөнхөд хамааралтай байх гэрээ хийв. Одоо ч хятадууд барьцаа ахиулсаар нэг мэдэхэд бүхэлд нь эзэн суух биз. Германы эдийн засаг хүмүүсийн бодож байгаа шиг тийм ч хүчирхэг биш, ердөө нэг өвлийг давахын тулд Хятадад боомтоо тавьж тууж байгаа нь тодорхой болов. Боомт гэдэг бол яг үнэндээ газар нутаг ш дээ. Герман улсад эрчим хүчний үнэ нэмэгдсэн тул иргэд, ААН-үүдийхээ эрчим хүчний төлбөрийн дарамтыг бууруулахын тулд 200 тэрбум евро гаргахаар болсноо засгийн газар нь зарласан. Аргагүй хүчирхэг эдийн засагтай, баян улс юм аа, том хөдөлж байна даа гэж бодож байтал Германы засгийн газар улсынхаа хамгийн том, Европтоо эхний гуравт орох стратегийн ач холбогдолтой Хамбургийн усан боомтын 25%-ийг Хятадад зарахыг зөвшөөрч, хятадуудаас хөрөнгө оруулалт татах тохиролцоо хийгдсэнийг өнөөдөр олон улсын мэдээллийн агентлагууд мэдээлэв. Европын иргэд шоконд орохоос наагуур юм болж байна. Өрөнд орсон Шриланк шиг улс л Хятадад боомтоо зардаг юм байх гэж бодож байтал Европын эдийн засгийн хөдөлгүүр болсон Герман улс нь Хятадад боомтоо зарж байна. Германы ЗГ боомтоо Хятадад зарахыг зөвшөөрөх гэж байгаа тухай сонссон герман иргэд нь төдийгүй Европын улсууд дургүйцсэн тул анх 35%-ийг зарах гэж байснаа 25% болгож бууруулжээ. Герман манай айлын түлшнээс ганц хоёр жил татгалзахын тулд Хятадаас мөнхөд хамааралтай байх гэрээ хийв. Одоо ч хятадууд барьцаа ахиулсаар нэг мэдэхэд бүхэлд нь эзэн суух биз. Германы эдийн засаг хүмүүсийн бодож байгаа шиг тийм ч хүчирхэг биш, ердөө нэг өвлийг давахын тулд Хятадад боомтоо тавьж тууж байгаа нь тодорхой болов. Боомт гэдэг бол яг үнэндээ газар нутаг ш дээ.

Leave a Reply

Your email address will not be published.