Categories
Чөлөөт

Эмээгийнхээ авдараас, эмээгийнхээ гараас чихэр авч идэх юмсан.

Эмээтэйгээ би гадуур гарч, зах мах гээд нэлээд тэнэнээ. Даанч манай эмээ мангар чалчаа. Тааралдсан хүн болгонтойгоо дэвэн дэлхийн юм чалчаад салж өгөхгүй ш дээ. Яасан ч олон таньдаг хүн тааралддаг байсан юм, кк Ямар юмаа ч тэгж их чалчдаг юм. Ядаргаатай гэж. Тэгээд л тааралдсан хүнтэйгээ чалчаад эхлэнгүүт нөгөө хүнийх нь араас гараа сэмхэн явуулаад нуруу луу нь аятайхан нудраад хаянгуут эргэж хараад хэн бэ? гээл хайж эргүүтэх хооронд нь би: -Эмээ явья лдаа…гээд чирээд нэг юм салгаад авдаг сахилгагүй нөхөр байлаа шүү дээ.😜😂 Бас манай эмээ юм л бол: -Ээ бурхан минь ёстой үхэхээс бусдыг үзэж ҮНЭГ ЧОНОНЫ МАХ идлээ мидлээ гээл шал #логикгүй юм үглэнээ кк. Хаанаас үнэг чононы мах аваад, яахгээд идчихсэн бол ….гэсэн юм бодогддог ч, учрыг нь тоож асуудаггүй байжүлээ.😜😂😂 Асуучихвал лайтай олон сургааль номоо үглээд унана гэж залхдаг байсан байх…😂 Хөөрхөн эмээ шүү. Бас аймаар онгироо. Эмээ нь залуу байхдаа ихээ сайхан хүүхэн байсан юм шүү гээл тайрсан урт сүлжсэн гэзгээ авдраасаа гаргаж үзүүлээд л кк Авдарт нь түмэн янзын чихэр шоколад…бараг худалч хүнд нэг ТҮЦ ажиллуулчихаар хэмжээний кк Тэгсэн мөртлөө балиар ХАРАМЧ.😜😂😂 Барагтай өгөхгүй ш дээ. Тийм харамч юм байж хажуу айлын хүн хүүхдээ дагуулж орж ирэх тоолонд өгнө. Ер нь хүүхэд л орж ирвэл хоосон гаргана гэж байхгүй нь сайхан л даа. Хамгийн инээдтэй нь авдраа уудалж чихэр гаргах процесс их төвөгтэй явагдана.😂 Яадаг гэхээр: Эмээгийн авдар дээрээсээ онгойдог хуучны сонин авдар. Тэгээд л манай Чавка авдар луугаа мөлхөж очоод, дээрээс нь тэр нэг олон хүүхэдтэй шаазан бурхан ч билүү? Лав л нэг хүүхдийнх нь толгойг нь би унагаад хагалчихсан юм даг.Эмээ эвтэйхэн наачихсан юм. (Энх-Амгалан хаан) тэрийгээ энхрийлэн авч орон дээр тавиад араас нь цаг маг, шаазан морь, бас бус новшоо авч газар эвтэйхэн тавиад, жижиг нугастай толио гэрт байгаа хэн нэгнээр авахуулна. Ингээд эцэст нь дэвссэн хулдаасыг урдаас нь нугалж хойш нь болгох гэнгүүт мангар хатуу тэр хулдаас нь буцаж буучаад болохгүй болохоор аваад хаяна ккк Ингээл ирсэн хүн амьтнаас ч #ичихгүй хүзүүнээсээ хүрэн оосортой түлхүүрээ гаргаж онгойлгоод, эрдэнэсийн сан руугаа толгойгоо чихээд, янз бүрийн шаржигнасан чимээ гаргаад ухаж өгнө ш дээ.😂😂 Ухаандаа “за энийг болохгүй, баяраар хэрэглэнэ, энэ өнөө муу хэндээ өгнө, энэ ч юу вилээ? Аан тийн хойлогны мах, энэ одоо юу юм бол оо?…өнөө даавуун ууттай чинь яачихав…гэж дотроо бодоол ухаж гардаг байсан байх л даа, ккк😂😂 Би бас амжуулаад дээрээс нь сайн гэгч нь шагайж, нүдээ бүлтийлгэн, юу юу байгааг нь бүртгэж, сайтар харж авахыг хичээнэ.Тээд олохгүй байгаа чихэр нь тэр юм болов уу гээд: -Эмээ тэр цэнхэр …гээл хэлж амжаагүй шахуу: -Цаашаа бай чи…гэрэл хаагаад гэж новширно. Бас аймаар нууц мууцтай байсан шиг байгаа юмаа😜😂😂 Ингээд өгөх юмаа олоод, зочилж ирсэн хүүхдэдээ өгч үнсэж мүнсээд л сүр сүр. Ирсэн гийчин явах болоход эмээ: – Алив би гаргаж өгнө гэнгүүт дотроо би чинь: Ашгүй дээ авдран дотрохыг нь гялс манс үзчихье…гэж бодонгуут миний бодлыг яг таасан мэт; -Хүлээжээ хүүхээ…гээд авдраа буцааж таглах үйл ажиллагаа явагдаж, нээхээсээ илүү хурдан өрнөнө.Яасан ч залхдаггүй юм тэр үйлдлээсээ. Ингээд эцэст нь өнөөх монгол цоож гэх цоожоороо цоожилж түлхүүрийг нь ирсэн #зочны_хажууд буцаагаад хүзүүндээ зүүхэд нь би дахиад л ичиж үхэх шахна.😜😂 Манай гэрт аавын сейф байдаг ч байнга онгорхой. Түлхүүр нь зоолттой байдаг болохоор ч тэр үү, за мэдкүэ ямар ч байсан аймаар ичдэгсэн😜😂😂 Гэхдээ аавын сейфэнд бичиг баримт л байдаг болохоос сонирхол татах зүйл байхгүй л дээ. Гол нь эмээгийн авдрыг л нэг #ухаж_үзэх юмсан гэсэн сонирхол намайг үргэлж хатгадаг сан. Хааяа эмээ өөрөө юм хум авах гэж авдраа онгойлгохдоо надад чихэр михэр өгнө лдөө. Чихэр ч яахав. Тэр авдарт нь хачин сонин махир сам, бүр өөрийнх нь тайрсан гэзэг нь сүлжээтэйгээ хадганд боочихсон…ер нь гаднаас нь хараад юу гэдгийг нь мэдэх аргагүй нууц оффшор чухам эмээгийн авдар л байлаа Бүх юм нь даавуу маавуу, сонины цаас гээд дандаа боолттой. Эмээ өөрөө ч аль нь юу юм, ялгахгүй будилж, хайсан юмаа олох гэж эхнээс нь нэг бүрчлэн задалж үзээд буцааж боох зуураа: -Ишшш би ч ийм л хүн дээ.Хичнээн ховор гэж санана гэснээ энэ хар! Вансэмбэрүү цэцэг гэнгүүт би ухасхийж очоод л гоё цэцэг харах гэтэл бүүр хатаад нунтаглагдаад юу нь ч бүү мэд цаасанд боолттой зүйл. Бас цэнхэр дэгд ч билүү, хөх дэгд ч билүү хатаасан ургамал, за тэгээд л барагшингийн баас маас, лам нарын хэрэглэдэг хонх монх гээл хачин хачин сонирхол татмаар юм үнэхээр ихээ тэнд нь. Юуны баас гэнээ?? гээл асуухаар эмээ: Барагшин гэж нэг хөөрхөн амьтан, дан ховор цэцэг ногоогоор хооллодог юмаа. Тэгээд баахаар баас нь эм болж гардаг байхгүй юу даа монш минь…гэж ойлгомжгүй юм ярина. Надад их балиар санагдаж амьтны баас маастай хамт чихэр михрээ хадгалдаг юм байна ш дээ, заваан юм гэж бодогдохтой зэрэгцэн: Аан дээр нэг шоколадтай чихэр идэхэд нээх сонин амт амтагдаад байсан санаанд орж эмээгийн мангарыг гайхна ккк Өө тэгээд л тэр авдарт нь шаал тэнэг тэнэг юм ч бий. Энгэрийн орос тэмдэгнүүд, үс хусдаг машин, шинэ аяга таваг, арц хүж, малгай залгай, үнэртэй ус мус, хөзөр, шилтэй архи мархи, бүр юм оёдог утас зүү мүү бичиг баримт, гялгар ууттай баахан фото зураг мураг, бүр багц лаа шүдэнз тамхи замхи гээл….юу л бна авдартаа чихээд байдаг юмуу гэмээр есөн жорын хэрэгтэй хэрэггүй зүйл битүү…😂 Зарим чихэр михэр, печень вафели бол #хугацаа_нь_дуусаад МЭӨ- үеийн чулуужсан эд зүйл шиг болчихсон байж ч магадгүй л юм кк😜😂 Одооныхоор бол хор шүү дээ😜😂😂 Гэсэн ч эмээ хүн болгонд хадгалсан нандин амттанаа өгч, өөрийнх нь хэлээр гар цайлгаж гаргана. “Хүүхдийн нүд хараана” гээд нэг ойлгомжгүй зүйл яриад хүүхэд хоосон гаргахгүй. Хожим ойлгох нээ хүүхэд гэдэг хиргүй сэтгэлээр хүний гар дагуулж горьддог тул тэр хөөрхөн нүдийг гомдоож болохгүй гэсэн утга юмуу даа… Авдрыг нь л нэг #тухтайхан_ухаж_үзэх юмсаан гэж аймаар их боддог байсан ч манай эмээ сэргэлэн, дээр нь мангар өмхий санаатай, #харамч учраас түлхүүрээ хүзүүнээсээ салгаж, энэ тэнд орхиноо л гэж байхгүй дээ.😜😂Хөөрхий дөө. Гэсэн ч хайр нь хүрдэг ч юмуу, сууж байснаа: -Басаган ирэхты! гээд өнөө олон юмаа авдар дээрээс надаар буулгуулж, аль л амттай л гэсэн юмаа гаргаж: -За алийг нь авах уу? Нэгийг нь л авна шүү. Дараа нь #амьтны_хүүхдэд өгөх юмгүй болчино гэж найр тавьдагсан. Би гэж нэг мулгуу юм өнөө баас санаанд оронгуут:- Дээр таны өгсөн тэр чихрээс чинь балиар баас амтагдаад байсан ш дээ гэж залаад эмээгийн уурыг хүргээд…. 😜Эрхиэ эргүүлээд сэтгэл хангалуун байсан эмээ юун маани унших нүд нь томорч ирээд:-Битгий худлаа ярь чи.!!! Болиорой чи хүүхээ…хаана ямар баас вэ? Юугаа донгосоод байгаа юм? Хаана баас байсан юм?? гээд нэг удаа айхтар их уурлаж билээ.кк Нөгөө барагшун гэдгийнх нь нэрийг би мартчихаад: -Яагаав! Нэг балиар баас хадгалчихсан л байсан ш дээ та! гэж мэгээд л… хөөрхий муу хөгшин амьтан надад дахиад л тайлбарлаж, балиар бишээ!! Ховор живэр эд гээл үглэнэ. Эвий дээ авдар дотроо хольж болохгүй хамаг юмаа нэг дор хамт хадгалсаар л бусдад тараасаар л байсансан. -Күэ ер нь намайг таанууд үргэлж ийм хорчгор чавганц байсан гэж бодож байгаа биз? -Үгүй шүү…би чинь та нарыг бодвол….гээл тэр сэдэв хөндөгдөх бүрийд нүд нь гялалзаал, тэртээ дээр үеийн залуу цагийн цог жавхаатай үеэ дурсах мэт инээмсэглэн суудагсан. Аливаа аз жаргал, хэмжээтэй гэдэг шиг нэг л өдөр эмээгүй болсон юм… Хэдий ертөнцийн жамаар ч гэсэн мартах аргагүй харуусал одоо ч зүрхэнд минь оршдог юм. Нэг л өдөр хичээлээсээ ирэхэд эмээг минь мөнх бусыг үзэж, тэнгэрийн орныг зорьсон гэх хар мэдээ хүлээж байсан даа. Өнөөх ухаж үзэхийг байнга хүсдэг элдвийн сонин зүйлээр дүүрэн авдар ч, түлхүүртэйгээ #намайг_ух гэсэн шиг өнчрөн үлдсэн тэр нэгэн хаврын өдөр. Аав минь, миний муу эмээ болох, ээжийнхээ авдрыг цэгцэлж янзалсан тэр орой хамгийн гашуун, хоолой зурсан санаанаас үл арилах муухай дурсамж үлдээж билээ. Одоо хүртэл санах тоолон гол зурдаг юм . Тэр улаан шаргалхан авдрын өмнө эмээгээс өөр хүн огт #зохихгүй юм билээ. Тэр авдрыг эмээ л өөрөө ухахгүй бол, өөр хэн ч!! Бүр аав ч, ээж ч байсан хичнээн эвгүй муухай, #харамламаар уур хүрмээр санагдсан гээч… Өнөөх үзэхийг тэгтлээ их хүсэж мөрөөддөг авдран доторхи эд юмс бүгд нүдний өмнө нэг нэгээр гарч ирж, газраар дэлгэгдэх тэр мэдрэмж…😢😢 Эмээгийн минь энхрийлэн авч өөд нь тавьдаг шаазан бурханыг газар тавингуут биеэ барьж байсан миний сэтгэл тэр шаазан бурханаар далимдуулж:-Болиоч!!! Энийг чинь миний эмээ #газар_тавьдаггүй юм за юу!!!!! Яах гэж хамаг юмыг нь ухаад байгаа юм бээээээ!!…ий ий ийийййй😢😢😢…… Дахиад хэзээ ч авдраа ухаж, чихэр тараахгүй нь нээ миний эмээ!! Дахиад авдраа цоожилж түлхүүрээ хүзүүндээ зүүхгүй юм байна 😢😢 Баастай ч бай, хачин амттай бай хамаагүй эмээгийнхээ гараас чихэр авч идэх юмсан😢 Үл мэдэг хир суусан, улаан хүрэн даавуун оосортой, танил дотно тэр түлхүүр эмээгийн минь #дулаахан хүзүүнээс салчихаад, авдрын тагтай хамт газар хэвтэхийг харах тэр хоолой зурсан мэдрэмж…. Хавсарга шуурч, цас хаялсан хаврын жихүүн орой, эмээгийн минь гэр дув дулаахан ч, сэтгэлд хүйт даасан зэврүүн мэдрэмжиндээ даарч байсан тэр үдэш одоо ч тодхон… Эмээгийнхээ хүрэн авдрыг хэнд ч ухуулмааргүй…..бүгдийг нь хөөж гаргамаар.😢😢
Бүр өөрөө ч ухаж үзмээргүй, хамгаалан харамламаар… тэр нэг хэзээ ч мартагдахгүй хүйтэн үдэш….😢❤️ 😭😭😭 Хорвоогийн бүхий л эмээ нар хамгаас ХӨӨРХӨН.❤ ✍️Зохиолч: Света

Leave a Reply

Your email address will not be published.