Categories
Чөлөөт

НОЦТОЙ_МЭДЭЭ‼️ 3580 хүн ор сураггүй алга болсон хачиралтай мэдээ …

БНСУ-ын Итэвон хороонд сүнсний баяр тэмдэглэх үеэр 3580 хүн ор сураггүй алга болж, эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байна‼️ 250 орчим хүн ор сураггүй алга болсон гэж мэдээлж байсан бол орон нутгийн цагаар 14:00 цагт энэ тоо 3580 болж өсчээ‼️ Бямба гарагийн орой Сөүл хотын Итэвон дэд дүүрэгт сүнсний баяр тэмдэглэх үеэр үүссэн шахцалдаанд амиа алдсан хүний тоо 151 хүрсэн байна. Үүнээс гадна 82 хүн бэртэж гэмтсэний 19-ийнх нь биеийн байдал хүнд байгааг албаныхан мэдээлжээ. Амиа алдсан хүмүүсийн 97 нь эмэгтэй, 54 нь эрэгтэй байсныг Итэвон харьяалагддаг Ёнсан дүүргийн гал түймэртэй тэмцэх албаны дарга Чой Сон Бём мэдээлсэн байна. Амиа алдсан хүмүүсийн дотор Иран, Узбекистан, Хятад, Норвеги зэрэг улсын нийт 19 иргэн байжээ. Хятадын гурван иргэн амь үрэгдсэн тухай Шиньхуа агентлаг мэдээлсэн байна. Итэвонд болсон энэхүү эмгэнэлт явдал 2014 онд 304 хүн живсэн Севол хөлгийн ослоос хойш Өмнөд Солонгост тохиолдсон хамгийн их хохиролтой осол болжээ. Цар тахал эхэлсэн цагаас хойш Халлоуин гэгддэг сүнсний баярыг анх удаа өргөн хэмжээнд, ямар нэг хорио цээрийн хязгаарлалтгүй тэмдэглэсэн нь энэ юм. Хохирогсдын ихэнх нь өсвөр болон 20 гаруй насны залуус байжээ. Итэвон дүүргийн Хамилтон зочид буудлын ойролцоох нарийхан, уруу гудамжинд олон арван мянган хүн нэг дор цугларсан нь осол гарах шалтгаан болсныг албаныхан тайлбарлажээ.

Leave a Reply

Your email address will not be published.