Categories
Чөлөөт

Солонгос: Итаэвонд байсан монгол хүн ингэж бичжээ, аймар юм болжээ

Одоогоор Итэвонд н:а:с б:а:рс:а:н хүмүүсийн дунд Монгол хүн байхгүй гэжээ Өмнөд Солонгос улсын нийслэл Сөүл хотын Юнсан дүүргийн Итэвон хороонд аравдугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө болсон ослын улмаас одоогийн байдлаар 151 хүн нас барж, 82 хүн гэмтсэн харамсалтай үйл явдал болоод байна. Тус улсын холбогдох төрийн байгууллагууд ослын шалтгаан, нас барагсдын хувийн байдлыг тогтоохоор ажиллаж байна. Тэгвэл өнөө өглөөний 09:55 цагийн байдлаар нас барсан хүмүүсийн дунд Монгол Улсын иргэн байхгүй гэж Сөүлийн цагдаагийн газраас Өмнөд Солонгос улсад суугаа Монгол Улсын Элчин сайдын яаманд мэдэгджээ. Осолд өртөж ар гэртэйгээ холбоо тасарсан тохиолдолд иргэд Монгол Улсын Элчин сайдын яамны шуурхай утас 010-8205-3464 дугаарт холбогдоно уу.

Leave a Reply

Your email address will not be published.