Categories
Чөлөөт

Б.Дуулим: Аавтайгаа дуулж яваагаа ховорхон хувь тавилан гэж боддог

Дуучин В.Баттулга охин Б.Дуулимын хамт ойрын өдрүүдэд баруун аймгуудаар аялан тоглолтоо хийж байна. Тэд 2023 оны нэгдүгээр сарын 23-ны өдөр “Ub palace” концертын танхимд хамтарсан тоглолтоо хийхээр постероо өнгөрсөн амралтын өдөр цацсан юм. Гэвч тэдний тоглолтын постертой хамаатуулан цахим орчинд нэр хүндэд нь хандсан асуудал үүссэн билээ. Иймд дуучин охин Б.Дуулимтай холбогдон дараах товч ярилцлагыг хийснээс хүргэж байна. Постерын утга агуулгыг хүмүүс та бүхний илэрхийлэх гэсэн санаанаас өөрөөр ойлгоод байх шиг байна. Яг ямар утга агуулгатай постер байсан бэ? -Тэр зургийг ковидын үеэр лайв тоглолт хийхдээ аав бид хоёр авахуулж байсан юм. 2023 онд хийх тоглолтын жинхэнэ постер зураг нь тэр биш. Утга агуулгын тухайд “Нэгдүгээр сарын 23-ны өдөр тоглолт хийх гэж байгаа шүү. Бусдаас өөрөөр сэтгэж, өөр мэдрэмжийг өгч, өөр ертөнцөөр аялуулах тэсрэлттэй тоглолт хийнэ” гэх санааг илэрхийлж байгаа. Түүнээс биш тэр хүмүүсийн яриад байгаа утга агуулга биш юм. Албан ёсны постер нь ч биш. Нэр нь ч өөр нэртэй. Нэрийг нь тоглолтоо дөхүүлээд зарлах болно. Наана нь маркетинг маягаар энэ зурган постероо явуулж байя гээд л олон нийтэд түгээсэн. -Өчигдөр цочирдсондоо та бүхэн лайв хийж “Цааш үргэлжлэх тоглолтоо зогсоолоо” гэж байсан. Шийдэлдээ хүрчихсэн үү? -Тоглолтоо цуцлах эсэхээ бүрэн шийдэж чадаагүй байна. Маш олон хүмүүст бидний тоглолтын зар хүрчихсэн учраас бидний асуудлаас болж олон нийт хохирч болохгүй гэж багаараа ярилцаж байна. -Сэтгэл санаа нь хэр байна вэ, их цочирдсон уу? -Өмнө нь бас иймэрхүү асуудал гарч, аав бид хоёрын холбож байсан удаатай. Гэхдээ энэ удаагийнх шиг “виагра”-гаараа дуудуултлаа д:о:р:о:м:жл:у:у:л:ж байгаагүй. Хүмүүсийн шүүмжлэлийг бид хоёр авч хэлэлцдэг. Ер нь хүмүүсийн шүүмжлэлгүйгээр явахгүй, алдаа дутагдлаа ойлгож мэдэхгүй шүү дээ. Шүүмжлэлийг хүлээж авах ч д:о:р:ом:ж:л:о:л:ыг тэвчихгүй. Гэхдээ тийм д:о:ро:м:ж:л:о:л сонссон нь үнэхээр том цо:х:и:л:т боллоо. Шөнө уйлаад унтаж чадаагүй. Бид хоёр тоглолтынхоо төгсгөлд уйлаад тоглолтоо ч дуусгаж чадаагүй. Үзэж байсан олон хүмүүсээс уучлалт гуйгаад нөхцөл байдлаа учирлаж хэлээд өндөрлөсөн. Тайзан дээр аавтайгаа хамт гарахад айдас үргэдэг эх сурвалж: энд дар Мөн үргэлжлэлийг энд дар alt=”” width=”300″ height=”169″ class=”alignnone size-medium wp-image-44509″ />

Leave a Reply

Your email address will not be published.