Categories
Чөлөөт

ТЦА: Таван цагийн хугацаанд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 501 ЖОЛООЧИЙГ ИЛРҮҮЛЛЭЭ

Цагдаагийн байгууллагаас 2022 оны аравдугаар сарын 28-ны өдрийн 22:00 цагаас мөн сарын 29-ний 03:00 цаг хүртэлх хугацаанд “Илрүүлэлт-оргодол 2022” нэгдсэн арга хэмжээний хүрээнд “Уусан бол бүү жолоод” шөнийн хяналт шалгалтыг улсын хэмжээнд зохион байгуулжээ. Тус арга хэмжээнд Цагдаагийн ерөнхий газрын харьяа алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын алба хаагчид шалгалт шалгалтыг явуулсан байна. Хяналт шалгалтын хугацаанд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил нийслэлд 208, орон нутагт 293 нийт 501 жолоочийг илрүүлжээ. Мөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хөдөлгөөнд оролцож явсан зөрчил нийслэлд 102, орон нутагт 196 нийт 298 зөрчил, цагдаагийн байгууллагын эрэн сурвалжлах /АСАП/ санд бүртгэлтэй эрэн сурвалжлагдаж байгаа 7 иргэн, 29 эд зүйлс, тээврийн хэрэгсэл тус тус илрүүлсэн аж. Цагдаагийн байгууллагаас 2022 оны аравдугаар сарын 28-ны өдрийн 22:00 цагаас мөн сарын 29-ний 03:00 цаг хүртэлх хугацаанд “Илрүүлэлт-оргодол 2022” нэгдсэн арга хэмжээний хүрээнд “Уусан бол бүү жолоод” шөнийн хяналт шалгалтыг улсын хэмжээнд зохион байгуулжээ. Тус арга хэмжээнд Цагдаагийн ерөнхий газрын харьяа алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын алба хаагчид шалгалт шалгалтыг явуулсан байна. Хяналт шалгалтын хугацаанд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил нийслэлд 208, орон нутагт 293 нийт 501 жолоочийг илрүүлжээ. Мөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хөдөлгөөнд оролцож явсан зөрчил нийслэлд 102, орон нутагт 196 нийт 298 зөрчил, цагдаагийн байгууллагын эрэн сурвалжлах /АСАП/ санд бүртгэлтэй эрэн сурвалжлагдаж байгаа 7 иргэн, 29 эд зүйлс, тээврийн хэрэгсэл тус тус илрүүлсэн аж.

Leave a Reply

Your email address will not be published.