Categories
Чөлөөт

Үтрээний булчин суларсан үед илрэх шинж тэмдгүүд

Та өөрийнхөө бие организмын талаар хэр ихийг мэддэг вэ? Хүүхэд төрүүлээгүй залуу эмэгтэйчүүдээс үтрээний булчин сулралтын талаар асуухад 93% нь “Сайн мэддэггүй” хэмээн хариулсан байна. Тэгвэл тухайн асуудал үүссэн эсэхийг хэрхэн мэдэх вэ? Та тампон эсвэл сарын тэмдгийн аягыг үтрээ рүү хийхэд шууд явж орж байвал үтрээний булчин сул байгааг илтгэдэг. Түүнээс гадна гараа сайн ариутгасны дараа үтрээ рүүгээ хуруугаа хийж үзэхэд хурууны урд хэсэгт загасны хошуу шиг зүйл тэмтрэгдэхэд юм унжаад байгаа юм шиг мэдрэгдвэл бид бүхний ярьдгаар умай юм уу сав байж болдог. Харин гялгар уутанд хийсэн шаар шиг зүйл тэмтрэгдвэл энэ нь давсаг байдаг байна. Үтрээндээ хуруугаа хийчихсэн үед үтрээний булчинг чангалахад дөнгөж шүргэх төдий мэдрэгдэж байвал булчин сул байна гэсэн үг. Гарын хурууг булчин нэг минут орчим барьж чадаж байвал хэвийн үйл ажиллагаатай булчин гэж хэлж болно. Мөн 2-3 цаг давсагандаа шээс хуримтлуулаад дээстэй 25-30 удаа үсрэхэд яаралтай 00 орох шаардлагатай болбол, цаашлаад шээс дусалж байх тохиолдолд мөн доод булчин сул байгааг илтгэдэг байна. Үтрээний булчин суларсан үед ямар шинж тэмдэг илрэх вэ? – Савны хий хяналтгүй гарах
– Бэлгийн харилцааны үед мэдрэмж багасах /дур ханах аа болих/ – Шээс задгайрах, шээсний дараа дутуу шээсэн мэт мэдрэмж төрөх – Ойр ойрхон циститээр өвдөх Цагаан мах ургах /шамбарам/ гэх мэт шинж тэмдгүүд илэрвэл аарцаг ёроолын булчинтай холбоотой байж болдог. Хэрвээ танд дээрх шинж тэмдгүүд илэрвэл эмнэлэгт хандан булчингийн үйл ажиллагааг хянуулж аппаратуудаар хүчийг нь тодорхойлуулж болдог байна.

Leave a Reply

Your email address will not be published.