Categories
Чөлөөт

Цайны дээж өргөнө гэдэг нь энгийн хэрнээ хүчтэй засал ажээ.

Цайны дээж өргөнө гэдэг нь энгийн хэрнээ хүчтэй засал ажээ. Өглөө цайны дээж өргөсөн шигээ харуй бүрий болсон хойно өвөг дээдэстээ сүү өргөж байвал маш сайн хэмээнэ. Учир нь өвөг дээдсүүд харанхуй болох үед бидний ертөнцөд ирж үр хүүхдээ эргэж тойрч, муу муухай бүхнээс холдуулдаг хэмээн итгэдэг. Сүү өргөж байгаа нь ирэх замыг нь сүүн бороогоор гэрэлтүүлж, тэднийг ундаалж цангааг нь тайлж байгаа утга юм.
Цайны дээж өргөх үед үс гэзгээ янзлан нүүр гараа угааж, толгойдоо малгай, алчуур сэлтийг тавьж, хэт халуун биш цайны дээж өргөх ба гарын алгыг дээш харуулсан маягтай өргөдөг. Өргөх үедээ бүтэлгүй муухай үгс хэлдэггүй. Жишээ нь өр ширгүй, өвчин зовлонгүй, идэж уухаар дутаалгүй байлгаж хайрла гэж хэлж болдоггүй байна. Өвөг дээдсийн, уул усны эздийн, наран ээжийн амар мэндийг эрж байна хэмээн өргөдөг. “Үе үеийн өвөг дээдэс минь, хөх мөнгөн тэнгэр эцэг минь, хөрст алтан дэлхий эх минь, 99 тэнгэр минь, 33 хурмаст минь, уул усны эздүүд минь, ураг төрлийн онгодууд минь, өвгөн буурал аав минь, эмгэн буурал ээж минь, харсан даасан тэнгэрүүд минь, хар лусын савдагууд минь, атаа таван тэнгэр минь Та бүхэндээ …. жилтэй …. овогтой …. би цайныхаа дээжийг өргөж, амар мэндийг тань айлтгаж байна” хэмээн хэлж өргөөд эцэст нь “үр хүүхэд биднийгээ эрүүл энх, урт удаан, элбэг хангалуун, аз жаргалтай сайхан амьдруулж, хань ижлийн минь ажил үйлсийг өөдрөг бүтэмжтэй байлгаж хайрлаарай” хэмээн хүсэж өргөдөг учиртай. Сору

Leave a Reply

Your email address will not be published.