Categories
Чөлөөт

БАЯНХОНГОР АЙМГИЙН ШАРГАЛЖУУТЫН РАШААНЫ ТУХАЙ

Өндөр гэгээн Занабазар, Ламын гэгээн Лувсанданзанжанцан нарын ихэс дээдсүүд 1690 ээд оны үеэс анх байгалийн өвөрмөц сонин тогтоцтой, Хангайн өндөр уул нуруудын дунд, газрын магнайнаас хөлөрч боржин чулуунууд дундаас оргилон урсах халууны хэмжээгээр өөр хоорондоо ялгаатай 100 гаруй халуун, хүйтэн булаг рашаан ундаргыг анхлан харж судлан, дорны анагаах ухааны хүн ардыг эмчлэн сувилах аргад ашиглаж эхэлжээ. Мөн Энэтхэг орноос Рихе Азала хэмээх эрдмийн хүнийг урин залж судлуулсан бөгөөд тэр хүн тус рашаан дээр 3-н жил даян хийж 64-н үндсэн өвчнийг анагаах 108-н төрлийн рашаан байна хэмээн тодорхойлсон байдаг. Энэхүү рашаан нь геотехникийн идэвхжлийн дулааны үйлдэлтэй холбоотойгоор, гүний усны хөдөлгөөн, хүчтэй даралт, халуун хүйтний орчинд тогтож боржин чулууны ан цаваар ундарч буй байгалийн нэгэн унаган төрхийг бодит байдлаар харуулсан өвөрмөц тогтоцтой юм. Шаргалжуутын рашаан бүр нь хүний биеийн эрхтнүүдийг зориуд урлан тавьсан мэт хэлбэр дүрстэй хад чулуун дундаас оргилон гардаг нь үнэхээрийн гайхамшигтай. Тухайлбал, хоолойн өвчнийг анагаах рашаан гэхэд хүний хоолойн хэлбэр дүрстэй хаднаас, шүдний рашаан гэхэд шүдний хэлбэр дүрс бүхий хаднаас, эр бэлгийн рашаан яг хүүхэд шээж буй мэт оргилон гарч байдаг нь байгалийн сонин хачин гайхамшгийн нэг бөгөөд манай нутгийн асар том баялаг юм. Шаргалжуутын рашаан нь найрлагаараа Румын улсын Геркуланы рашаан, Болгар улсын Горна Баня, Кюстендил, ОХУ-ын Кульдур, Дорнод Сибирийн Талая зэрэг рашаантай төсөөтэй мөн дэлхийд хосгүй Чехийн Карло-Варын рашаантай анагаан эмнэх чадвар төстэй гэх боловч Анагаах ухааны ноён оргил, бурхан эмч, дэлхийд данстай эрдэмтэн, дотрын эмч академич Рагчаа багшийн хэлсэнчилэн хүний архаг өвчин эмчлэх, анагаах дэлхийд өөр хаана ч байхгүй хамгийн сайн рашаан сувилал билээ. Шаргалжуутыг рашаан сувилалын утгаас нь огт гажуудуулж болохгүй хамгийн шимтэй сувилал юм. Энэ бол ДЭЛХИЙН ТОМ ӨВ юм. Эх орноо, төрсөн нутгаа, дэлхийд хосгүй баялагаа, анагаан тэтгэх рашаан.

Leave a Reply

Your email address will not be published.