Categories
Чөлөөт

Хүүхдийн ирээдүйд хор учруулдаг эцэг эхчүүдийн 9 том алдаа

Хүүхдийн ирээдүйд хор учруулдаг эцэг эхчүүдийн 9 том алдаа: Та бид хүүхдээ хүмүүжүүлэхэд бүгд л алдаа гаргадаг. Хэдийгээр бид насанд хүрсэн, аливааг ойлгох ухаан. Та бид хүүхдээ хүмүүжүүлэхэд бүгд л алдаа гаргадаг. Хэдийгээр бид насанд хүрсэн, аливааг ойлгох ухаан суусан хэдий ч бидний өөрсдийн үйл хөдлөл, дадал зуршил хойч үед минь яаж нөлөөлж байгааг анзаардаггүй муу талтай. Тэр ч бүү хэл хүүхдээ хүмүүжүүлэх зарим арга барил үр дүнтэй байхаас илүүтэй хор болж хувирах нь бий. Ингээд хүүхэд хүмүүжүүлэхэд гаргадаг эцэг эхийн 9 том алдааг хүргэж байна. Та эдгээр алдааг гаргадаг бол өөрөө өөртөө дүгнэлт хийн үр хүүхдийнхээ төлөө өөрчлөгдөхийг хичээгээрэй. 1.Бусдын дэргэд хүүхэдтэйгээ яаж харьцах вэ? Аав ээж нь бусдын дэргэд хүүхдээ хүмүүжүүлэх гэж загнаж зандран заримдаа бүр шийтгэх нь ч байдаг. Тухайн үедээ эргэн тойрноо анзаардаггүй ч байж мэдэх юм. Харин хүүхэд дэргэд нь гадны хүн байгааг сайн мэдэг тул эцэг, эхийнхээ зэмлэлд илүүтэй гомддог. Ингэж бусдын өмнө хүүхдийг шийтгэж, загнах нь хүүхдийг өөртөө итгэлгүй болгодог. 2.Өнгөрсөн үеийн нөлөөлөл Таныг өсгөж хүмүүжүүлсэн эцэг, эхийн харилцаа өнөөдөр хүүхэдтэйгээ харилцахад тань үе үе илэрч гарч байдгийг анзаарсан уу? Харамсалтай нь бид ихэнхдээ өөрсдийн аав, ээжийнхээ алдааг үр хүүхдэдээ давтдаг гэсэн үг. Ер нь хүүхдийг зодож хүмүүжүүлж болохгүй. Энэ нь маш муу үр дагавартайг хүн бүхэн мэднэ. Гэсэн атлаа зарим эцэг эх “Бидний эцэг, эх биднийг ингэж л хүмүүжүүлсэн” гэж өөрийгөө зөвтгөдөг. Тэгэхээр өмнө үеийнхнийхээ хийж байсан буруу үйлдлийг давтаж байгаагаа зөвтгөх хэрэггүй, аль болох татгалзах хэрэгтэй. 3.Өөрөөсөө хэт тусгаарлах Хүүхдээ бага тэвэрч, тэдэнтэй бага ярилцах нь хүүхдийг гэр бүлээс нь тусгаарлагдмал байдалд оруулдаг. Түүний санал бодлыг сонсохгүй, ярьж байгааг нь хайхрахгүй байх нь багачуудыг орчноосоо тасрахад хүргэдэг. Ийм хүүхэд хэн нэгэнтэй ойртож дотносох, бусдад итгэх итгэлгүй болдог. 4.Хорт зуршлууд Эцэг, эх бол хүүхдийн толь. Эцэг, эхийн дадал зуршил, биеийн жин хүүхэдтэй салшгүй холбоотой. Ээжүүд биеийнхээ жинг хянаж, эрүүл амьдралтай бол хүүхдийн таргалах эрсдэл 75 хувь буурдаг. Спортоор хичээллэх, биеийн жингээ хэвийн барих, архи тамхи хэрэглэхгүй байх, зөв хооллох зэрэг нь хүүхдэд эерэг нөлөө үзүүлнэ. Эцэг нь илүү их цагаар хүүхэдтэйгээ хамт байж, тоглож наадах нь бага насны хүүхдийн таргалах эрсдэлийг 30 хувь бууруулдгийг судлаачид тогтоожээ. 5.Хэт хөгжүүлэх оролдлого Бидний өмнөх үеийнхэн эцэг, эхийгээ хүүхэд хүмүүжүүлэх буруу аргатай байсан гэж гомдоллодог. Гэтэл нэг хэсэг нь тэдний аргыг зөв хэмээн магтдаг. Энэ бүхнээс болдог ч юм уу, бид заримдаа хяналтаас гарч, бүхнийг өөрийнхөөрөө хийхийг эрмэлзэх нь бий. Бидний аав ээж хэт хатуу чанга байсан бол бид хүүхдүүдээ хэт барьж цагдахгүй чөлөөтэй байлгахыг эрмэлзэх ч юм уу. Уг нь энэ буруу, хэт эрх чөлөөтэй орхиход хүүхэд өөрийгөө хэнд ч хэрэггүй, орхигдсон мэтээр ойлгодог. 6.Хэт дураар нь байлгах, эсвэл хэт хорьж цагдах Эцэг эхчүүд бүгд л өөрийнхөө хүүхдийг онцгой хүүхэд гэж боддог ч тэр бусдын л адил хүүхэд. Хэт дураар нь тавих юм бол тэр харьцахад ч бэрх амиа бодсон хүүхэд болно. Хяналтаас гарсан хүүхэд олон асуудалд өртдөг болж, тэр бүхнийг яаж зөвтгөж залруулахаа мэддэггүй. Харин хатуу гараар хорьж цагдуулж өсгөсөн хүүхэд аймхай хулчгар болж хариуцлага хүлээхээс эмээдэг, зөрчилдөөнөөс гарах гарц мэдэхгүй, шинэ танилтай болох шинэ ажил эхлүүлэх чадвар дутмаг болдог. 7.Итгэл алдрах Хүүхэд хүмүүжүүлэхэд тэднийг ойр дотнынхондоо ямагт итгэж байх ёстой гэдгийг ойлгуулж төлөвшүүлэх ёстой. Гэхдээ хүүхдийн энэ итгэл эцэг эхийн тун ялимгүй алдаа, сэтгэл хөдлөл, үйл хөдлөлөөс болоод тун амархан алдардаг гэдгийг мартаж болохгүй. Энэ нь цаашлаад гэр бүлийнхэндээ итгэх итгэлгүй болж, тэднээс харьцаагаа холдуулахад хүргэж мэднэ. Гэр бүл нь түүний түшиг тулгуур, аюулгүй байдлын хана хэрэм байх үед л хүүхэд эрүүл саруул, бие хүн болж төлөвшинө. 8.Хүчирхийлэх хандлага Ямар нэг бэрхшээлийг шийдвэрлэхэд хүүхэд эцэг, эхийнхээ үлгэр дуурайллыг л дагадаг. Энэ нь заримдаа тэдэнд хүндрэл учруулах нь ч бий. Томчууд тэдэнтэй бүдүүлэг харьцах, байнга зэмлэх, уурлаж уцаарлах нь тун таагүй нөлөө үзүүлдэг. Ялангуяа ээжийн ийм харьцаа бүр хүчтэй нөлөөлдөг бол эцгийн уур бухимдал ч хүүхдийн хүмүүжилд муугаар нөлөөлөхөд хувь нэмрээ оруулдаг. 9.Асуудлаас зайлсхийх Асуудлыг “хаана” гэдэг нь тэр зүйлийг эргэж дурсахгүй орхино л гэсэн үг. Гэхдээ энэ нь тэр асуудлыг шийдвэрлэчихлээ гэсэн үг огт биш. Ээж, аав, хүүхэд хоорондоо зөрчилдөж маргалдсаны дараа бүхнийг залруулан, буруу зөвийг олж ярилцан ойлголцохыг хичээх хэрэгтэй.Үүний тулд хүүхдээ хүндэтгэж түүнтэй эрх тэгш сайхан ярилцах хэрэгтэй. Эхлээд хүү, охиноо сонсож, ямар асуудал байгаа, яах хэрэгтэйг нь анхааралтай сонс. Дараа нь аав нь юм уу, ээж нь өөрийнхөө бодлыг тайлбарлан, яагаад бухимдаж уурласнаа хэлээд уучлал гуй. Ингэснээрээ та хүүхдийнхээ шинэ дайсан биш, итгэж болох хүн гэдгээ батлан харуулж чадна. МҮЭХ: ИРГЭДИЙН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ЯАРАЛТАЙ НЭМЭГДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ Дэмжиж байвал 1 гэж бичээд ШЕЙР!!! МҮЭХ-ноос Засгийн газрын тогтоолтой холбоотойгоор үйлдвэрчний эвлэлийн холбоод мэдээлэл хийлээ. МҮЭ-ийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлого төлөвлөлтийн газрын дарга М.НЯМДАВАА: “Төсөв зардлыг хэмнэх, орон тооны давхардлыг арилгах, цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй байх Засгийн газрын тогтоол гарсан.  Энэ нь төрийн захиргааны албан тушаалтанд хамааралтай гэсэн. Гэтэл энэ нь төрийн үйлчилгээний ажилтан, багш нарт үйлчилж байгаа тул энэ тогтоолыг дэмжихгүй байна. Цар тахалтай холбогдуулан өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадвар буурч байна. Тиймээс Засгийн газар шатахуун, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй холбоотой цалин, тэтгэврийг нэмэх шаардлагатай байна” гэлээ. Г.Өнөрбаяр: Таван жилийн дунджаар тэтгэвэр тогтоосноор нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ УИХ-ын чуулганы хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Өчигдөр тус хуулийн төслийг НББ-ны байнгын хороо хэлэлцээд хэлэлцэхийг дэмжсэн билээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын гишүүд өнгөрсөн дөрөвдүгээр сард өргөн барьсан юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авлаа.УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Энэ асуудлыг шийдсэнээр хэдэн төгрөгийн зардал гарах вэ. Иргэдийн санал хүсэлтийг авсан уу. Нэмэлт зардлуудаа хасаад тэтгэврээ нэмэгдүүлэх шаардлага байна. Энэ тал дээр байнгын хороо ямар байр суурьтай байна вэ.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: Манай яамнаас Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг өргөн барьсан. Хуулийн төсөлд таны ярьсан зүйлийг бүгдийг нь тусгаж оруулсан. Жилд 30 мянга орчим хүн тэтгэвэр тогтоолгож байгаа. Үүний 70 орчим хувь нь тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэврээ тогтоолгодог. Үлдэж байгаа хүмүүсийн цөөн хувь дээр энэ дараалсан таван жил гэдэг асуудал яригдана  УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Долоон жилийн хугацаанд хүмүүс ажлаа сольдог, завсарддаг асуудал байдаг. Тиймээс долоон жилийн дунджаар тэтгэвэр тогтоолгох нь иргэдэд маш их хохиролтой. 2022 оны төсөв дээр 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө шаардагдана.УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Засгийн газрын өргөн барьсан хуультайгаа хамт хэлэлцээд явж болдоггүй юм уу. Сүүлийн таван жил өндөр цалин авсан хүмүүс илүү хожоод, бусад ахмадуудад ямар ч ялгаагүй юм биш үү. Энэ хуулийг баталснаар ямар хэмжээний санхүүжилт шаардлагатай вэ. 2022 оны төсвөө баталчихсан. Санхүүжилтээ яаж шийдэх юм бэ? УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: МАН-ын бүлэг энэ хуулийг хэлэлцэхийг дэмжчихээд багц хуультай хамт хэлэлцье гэдэг санал тавьсан. Гэхдээ энэ хууль бол ирээдүйд тэтгэвэрт гарах хүмүүсийн тэтгэврийг тогтоохдоо таван жилээр тооцно гэж байгаа. Эрт тэтгэвэрт гарсан хүмүүсийн асуудал тусдаа асуудал. Энэ хуулийг баталбал бид олон ахмадынхаа тэтгэврийг 500 мянга болгох боломж бүрдэх юм.  УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн: 2016-2021 онуудад улсын төсвөөс тэтгэврийн санд хэдэн төгрөг шилжүүлсэн бэ. НДШ-ийг 20-иос 25 хувь болгох, тэтгэврийн дунджийг 7 жилээр тооцох гэдэг асуудлыг би Сангийн сайд байхдаа батлуулж байсан. Тэтгэврийн санд ямар хэмжээний нэмэлт дарамт ирэх вэ? Тэтгэврийн сангийн орлого зарлага улсын нэгдсэн төсөвт тооцогдож явдаг. Ирэх оныхоо төсвийг баталчихсан. Жил бүхэн 120 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ. Ингэснээр НДС-д жил бүхэн улсын төсвөөс 800 орчим тэрбум төгрөгийн татаас өгнө. Ард түмэнд таалагдаж гоё юм ярьж болно. Гэхдээ байгаа юмаа тараадаг, хуримтлуулдаг юмгүй байх нь зөв үү.УИХ-ын гишүүнБ.Пүрэвдорж: 2021 онд 35 мянган тэтгэвэрт гарсан. Үүний 70 хувь нь хувь тэнцүүлсэн болон бүрэн тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр тогтоолгосон. Жилд дөрөвхөн тэрбум төгрөг хэмнэхийн төлөө ахмадуудынхаа эрх ашгийг хохироох ёсгүй байсан юм. Энэ шийдвэр төрд иргэдийн итгэх итгэлийг алдагдуулсан.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: 2016 онд улсын төсвөөс 494, 2017 онд 570.3, 2018 онд 609.8, 2019 онд 605.5, 2020 онд 400, 2021 онд 603.5 тэрбум төгрөгийг НДС-д татаас болгож өгч байгаа. 2022 онд улсын төсвөөс 459.8 тэрбум төгрөг өгнө. Долоон жилийг таван жил болгосноор тэтгэвэр огцом нэмэгдэх юм шиг буруу ойлголт өгч болохгүй. Нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ.

Leave a Reply

Your email address will not be published.