Categories
Чөлөөт

УЛСЫН 500 САЯ ТӨГРӨГ ЗАВШСАН ЭТГЭЭДИЙГ 20 САЯ ТӨГРӨГӨӨР ТОРГОВ

Өнчиг ишиг хулгайлбал 5 жил хүртэл хорино гэдэг. Энэ бол жирийн ядарсан монгол хүнд зориулсан шийтгэл. Харин нам дагасан төрийн албан тушаалтан том хулгай хийвэл 20-40 саяар торгоно. Сая ийм нэгэн явдал болсон талаар Isee.mn сайтад мэдээлэв: Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газрын дарга асан Ш.Одончимэг нь Татвар төлөгчдийн 500 гаруй сая төгрөгөөр тавилга, охиндоо зогсоол, үнэтэй гоёл чимэглэл, хувцас хунар аваад бүр ШҮДЭЭ хүртэл 47 САЯ төгрөгөөр янзлуулжээ. Гэтэл шүүх энэ этгээдийг 20 сая төгрөгөөр торгох шийдвэр гаргасан талаар дээрх сайтад мэдээлэв (Эх сурвалж: http://isee.mn/n/42087). Хууль нь ийм гэнэ. Монголд “кастын систем” тогтжээ. Монголын ядарсан ард түмэн хуулиар ялгаварлагдан гадуурхаж, чинээндээ тултал дарлагдан зовж, үгүйрч байна. Ард түмэн энэ шударга бус хуулиа өөрчил, хүн бүрт ижил тэгш ханд гэж шаардаж байгаа боловч УИХ огт хөдлөхгүй байна! Хэрэв энэ хуулийг өөрчлөхгүй бол УИХ, хууль, шүүх Монголыг, ард түмнийг үүрд ийм байлгахыг хүсэж байна! Монголын ард түмэн яагаад ийм шударга бус нийгэмд амьдрах ёстой юм бэ?

Leave a Reply

Your email address will not be published.