Categories
Чөлөөт

Анхан шатны шүүхээс цэнхэр үст Цэрэнд гурван сар Улаанбаатараас гарах эрхийг хязгаарлаж, 72 цаг ажиллах шийтгэл оногдуулжээ.

720 цаг ажиллах шийтгэлээ??? 🤪 Өчигдрийн чинь болсон шүүх хурлын талаар чи ярих тэнхэлтэй байна уу? гэсээр Рик хажууд суув. Өчигдөр би ихэд ядарч орж ирээд хувцас тайлах тэнхэлгүй орон дээрээ унаад нам унтсан болно. За … чамд тийм их сонин байна уу? Тэгвэл яръя… би өчигдөр үхтэлээ ядарчээ… Шүүгч надад 3 сар Улаанбаатараас гарахгүй байх шийдвэр гаргалаа, бас хэд хэдэн юм нэмж хэлсэн. Шүүхийн шийдвэр бичгээр ирэх долоо хоногт гарахаар бүх зүйлыг нарийн мэднээ гэтэл …….хихихи…, Улаанбаатарын хил хязгаарыг чи мэдэх үү? Улаанбаатараас гаргахгүй гэдэг ял байдаг юмуу? Болгоомжтой л байгаарай… Чи Багануурт явж байвал чи УБ хотын бүсэд байна гэсэн үг. Харин Багануур явах гээд замд саатуулвал чи УБаас гарах гэсэн оролдлого болох нь… өөр ямар шийтгэл өгөв? Ихэнхи хүнд УБаас гаргахгүй байх нь угаасаа шийтгэл биш. Харин чам шиг чөлөөтэй хөдөлдөг холын том зорилготой хүнд жинхэнэ шийтгэл байна….гэхэд нь би: Прокурор Б.Оюунцэцэг шүүх хурлын үед намайг нас зүсээр даапаалж үгнүүд мушгихын зэрэгцээ 13/14.1 зүйлын хамгийн хүнд шийтгэл болох 720 цагиыг нийгэмд тустай хөдөлмөрийн хөлсгүй ажил хийлгэх я:л:ын: санал шүүгчид гаргасан гэсэн чинь…. хохохо ….. Тэр Прокурорынхоор “ажил” гэдэг нь яг юу юм ? Ажил хийх гэдэгт ямар тодорхойлолт ордог юм? Чи тэртэй тэргүй Монголын нийгмийн төлөө ажилласаар ирсэн, гагцхүү хөлсгүй! Чиний өгсөн мэдээлэлүүдийг төрийн байгууллага ч байна уу хэн нэгэн эргэлзээгүй ашиглаж байгаа... чи улс төрийн ажилтнуудын далд ажиллагааг илчилсэн нь энэ улсад хэний ч хийж зүрхлээгүй том ажил... тийм ажлыг хүн болгон хийж чаддаггүй юм...
гэхдээ чиний эрүүл мэндийн байдалыг мэдсээр байж чамд 720 цаг ажиллах я:л өгөх “хошин шог” биш үү??? Хэн ч харсан???? 720 цаг!! Монголын хөдөлмөрийн хуулиар долоо хоногт 40 цаг ажилладаг гэж үзэхэд хагас бүтэн сайн, баярын өдрүүд нь хасагдахад чи багцаагаар 5, 6 сар ажиллах болох нь... тэр яллагч тийм я:л оноох гэж суух нь ичмээр т:ох:уу:р:х:с:а:н явдал бусуу???? гэж бүр үнэхээр инээдээ барьж ядан баясав. Чамайг хилээр гаргахгүй байх зорилгодоо хүрч чамайг ямартаа ч хойшлуулж чадлаа. Мөнгөн торгууль тавьсан бол чи маргааш нь төлөөд хилийн х:о:р:и:г:о:о цуцлуулчих учраас чи чөлөөтэй болчихно... иймээс тэд торгуулийн я:л өгөхгүйг таамаглахад тийм их оюун ухаан хэрэггүй... гэхдээ чиний х:о:р:и:х:оо:с гарснаас хойшхи хугацаа энд шийтгэлд орох уу ? гэхэд... Мэдэх юм алгаа, Рикээ... бодвол шүүх шийдвэр гарахаас хойш эхлэж тооцох болов уу гэтэл... ... яалаа гэж х:ор:и:г тавьсан үе чинь логикоор бодоход орно.... ёооё хошин шог, хошин шог, хошин шог гээл үглэв. 😊 2022.10.22

Leave a Reply

Your email address will not be published.