Categories
Чөлөөт

Автобусыг Монгол бичгээр чимсэн бүсгүй

“Оюут” урлангийн үүсгэн байгуулагч Р.Эрдэнэболор, Б.Оюунчимэг нар жолооч Б.Амаржаргалын хүсэлтээр автобусыг нь монгол бичгээр чимж өгчээ. Энэ талаарх мэдээллийг цахимд нийтлэхэд хүмүүс эергээр хүлээж авч, тэднийг дэмжсэн байна. Бид Р.Эрдэнэболортой холбогдож ярилцлаа. Тэрбээр “Автобусны жолооч Б.Амаржаргал эгч анх надтай холбогдож автобусондоо монгол бичиг бичүүлмээр байгаагаа хэлсэн. Би Б.Оюунчимэг найзтайгаа хамт аравдугаар сарын 2-нд урлангаа нээсэн. Энэ хугацаанд эгчийн тавьсан хүсэлтийн дагуу автобусыг нь хэрхэн гоёж өгөх тухай санаа бодож байлаа.Нийтийн тээврээр зорчиж буй хүмүүс түгжрэлд ихэнх цагаа өнгөрөөж, утсаа оролдохоос өөр зүйл хийхгүй байх нь бий. Тиймээс Б.Амаржаргал эгчийн автобусонд монгол бичгийн үсгүүд болон урмын сайхан үгс бичиж, чимэглэж өгөхөөр болсон юм. Түгжрэл дунд монгол бичгийнхээ үсгүүдийг нүдэлж, мартсан хүмүүс нь мэдлэгээ сэргээн санах боломжийг олгохыг хүссэн.

Leave a Reply

Your email address will not be published.