Categories
Чөлөөт

Мөнгө дуудагч мөнгөний модоо шэйр хийж хадгалаарай. Аз бурзай, аз бурзай, аз бурзай

Мөнгөний модны чимхэлт. Бас яаж зөв хэлбэртэй ургуулах вэ? гэсэн асуултанд: Өөрийнхөө хэмжээнд мэдэх зөвлөгөө. Мөнгөний мод гэлтгүй цэцгийг ч бас чимхэж ургуулбал олон буттай болж бутны тоогоор цэцэгийн бундуу дэлбээ гарна. Цэцэгний мөчир салаа бүрийн хамгийн дээр ургаж байгаа нялх навчыг чимхэж таслаж авахыг чимхэлт гэнэ. Чимхэлт нь цэцэг болон модыг бутлаг өтгөн саглагар болгодог. Навчнаас навч хоорондох үеийг 1 үе гэж үздэг. Би мөнгөний модоо ургуулахдаа 1 -2 үе ургуулаад чимхэлт хийдэг. Чимхэлт хийсэн газраас 2 салаалж мөчир ургана. Тэр 2 салаа мөчирөө дахин 1-2 үе ургуулаад дахиад чимхэлт хийнэ. Өөрөөр хэлбэл 1 байсан мөчирийг чимхэлт хийснээр 2 ,4, 6 гэх мэтээр үржүүлж бутлаг болгоно. Бас тайрч болно. Тайрахдаа модоо гадагшаа дээшээ ургахаар бодолцож зөв тайрна. Хамаагүй тайрвал мод хэлбэргүй ургадаг. Их жижиг ургаж байгаа модыг тайрах хэрэггүй. Зөвхөн чимхэлтээ хийхэд болно. Модоо жаахан томруулж байгаад төйралт хийвэл илүү үр дүнтэй санагдсан. Мөнгөний модыг шууд хурц наранд тавьдаггүй. Шууд наранд тавьсанаар навч түлэгдэж улайх , бас модны шим алдагдаж навч зөөлөрч хорчийгоод өнгө нь хувирдаг. Цонхны тюль татаад наана нь тавьж болно. Эсвэл нэг хэсэг нар, нэг хэсэг наргүй цонх гэх мэтээр ээлжилж тавьж болно. Мөнгөний модыг шүршиж цэвэрлэж байвал мод гоё өнгөлөг байдаг. Бас нар дагуулж өдөр өдөрт баага багаар эргүүлбэл тэгш дээшээ босоо ургадаг. Би мөнгөний модоо сохор номингийн шороотой хөвдөн хөрс багахан холиод тарьдаг. Хар шороогоо түлхүү хийдэг. Шинэ хөрстэй үед нэг их бордосны хэрэггүй байхаа. Шинэ хөрс өөрөө шим тэжээл сайтай байдаг учираас тэжээл ихдэж байгаагийнх уу бордохоор навч нь алаглаж борлож байналээ. Тийм болохоор шинэ хөрсөө хуучруулж байж бордвол зүгээр санагдсан миний ажигласнаар. Шинэ хөрстэй үед бордвол бага хэмжээгээр бордоорой. Усалгааг маш хол хийнэ. Учир нь мөнгөний мод нь навчиндаа илүүдэл усыг хуримтлуулж ус дутагдсан үед тэр чийгээрээ өөрийгөө тэжээдэг. Хөрс бүрэн хатсаны дараа дараачийн усалгааг хийдэг. Миний модны хөрс хар шороо голдуу болохоор чийгээ тийм амар тавьдаггүй. Би 14 хоногтоо 1 усладаг. Наргүй цонхонд тэрнээс илүү хонож байж усладаг. Ер нь бол усалгаа хооронд хөрсөө маш сайн хатаахад болно. Ялангуяа тайралтын дараа модэы усалгааг сайн тааруулахгүй бол илүүдэл усыг хуримтлуулдаг навч хомсдохоор мод усаа шингээж чадахгүй үндэс амархаан ялзарч үхдэг. Мөнгөний модоо тайраад үхсэн гэх хүмүүс усалгааг ихдүүлсээн гэсэн үг.
Би ийм л аргаар модоо ургуулж байна. Цэцэглүүлж л үзэх юмсан. За бүгдэд нь амжилт. Өөрийнхөө мэдэх бүх зүйлээ хуваалцлаа . Гоё өнгөлөг , зөв хэлбэртэй , өтгөн саглагар сайхан мод ургуулаарай найзуудаа. Өдөрт нараа дагуулж хөдөлгөх төдий бага хэмжээгээр эргүүлж байхаа мартав. Амжилт.

Leave a Reply

Your email address will not be published.