Categories
Чөлөөт

Өлөн элгээ тайлаарай.

Өлөн элгээ тайлаарай. Монголчууд өглөө заавал өлөн элгээ тайл гэдэг нь их учиртай. Өглөө босоод хужиртай бүлээн ус уу. Хужир өөрөө байгалийн саван тул нүүрээ савангаар угаадагтай адил дотор эрхтэнийг цэвэрлэнэ. Дараа нь нэг халбага зөгийн бал, нэг халбага шар тос, нэг халбага арвайн гурилын орцтой үрэл ид. Энэ нь өлөн элгийг тайлах ба хагас өдрийн өл даах хэмжээтэй. Шар тос нь хий хуйг дарж, тархи толгойн тэжээл болох, Арвайн гурил нь ходоодны тэнцвэрийг хангаж, өлийг дарна, Зөгийн бал нь зүс царай, арьсны шим болно. Шөлөөр цадаж, Төлөөр баяжих, Шөл бол хоолны шим юм. Мөн хаврын улиралд ээзгийний шүүс уу. Өдөр хоол идсэний дараа ааруулын шүүс уух нь зохимжтой. Амрах өдрөө болж өгвөл ясны шөл, аарц уух, бага зэрэг хайлмаг идэх нь хүний биеийн дархлааг сэргээнэ. Ер нь шөл уух нь бүтэн аяга цуйван идсэнээс илүү шимтэй, шингэцтэй.

Leave a Reply

Your email address will not be published.