Categories
Чөлөөт

Хэтэрхий их гэрийн даалгавар хүүхдийн сургуульд сурах урам зориг, сонирхлыг мохоодог гэж үнэн эцэг эхчүүдээ.

Хэтэрхий их гэрийн даалгавар хүүхдийн сургуульд сурах урам зориг, сонирхлыг мохоодог‼️ Сүүлийн үед хүүхдүүд хэт их стресс , ядаргаанд орж маш хурдан биеийн эсэргүүцэл унаж ханиад томуу ихээр хүрч байна. Энэ нь хэт их олон цагаар хичээллэх , гэртээ ирээд олон цагаар даалгавар хийж стресст оруулж уур уцаартай, бухимдуу болгож байна гэдгийг ээж аавууд илэрхийлээд байгаа нь үнэн. Хүүхэд гэрийн даалгавар хийлээ гээд сургалтанд огт нөлөөлөхгүй, тэр дундаа боловсролын түвшинд. Шууд хэлэхэд үүнийг шинжлэх ухаан батлаад байна. Пенсильванийн их сургуулийн профессор Жеральд Ле Тендр өөрийн 10 жилийн судалгааны үр дүнг хэвлэн нийтэлжээ. Уг судалгаанд сурагчдын гэрийн даалгавар ямар нэгэн үр дүн өгөхгүй гэдгийг тод томруунаар баталжээ. “Хүүхдэд өөрийн хувийн чөлөөт цаг гэж заавал байх ёстой, тэр энэ цагт юу ч хийхгүй: өдрийн 2-4 цаг. Амбицтай, айдастай эцэг эхчүүд хүүхдийн цагийг зохион байгуулдаг. Дугуйлан, секц, хэл сурах…. Энэ болгонд оролцож байгаа хүн болгон л уур уцаартай, бухимдуу болно” гэж сэтгэл судлаач Михаил Лабковский үзэж байна. Харандаагаа зажлаад ширээний ард хэдэн цагаар суугаа хүүхдэд муу үр дагавар байхгүй дээ гэж бодож байвал та эндүүрч байна. Өдөрт хагас цаг гэрийн даалгавар хийхэд л бяцхан хүнд маш их стресс болно. Ийм хүүхдүүд нойрондоо муудна, байнга өвдөнө. Ялангуяа нэгдүгээр ангийнханд маш хэцүү үе.

Leave a Reply

Your email address will not be published.