Categories
Чөлөөт

Хүчир бэрхийг туулж өссөн бяцхан охин нутагтаа буцан эмч болов.

Хүчир бэрхийг туулж өссөн бяцхан охин нутагтаа буцан эмч болов. Энэ жил 23 настай Юй Яньчя бол Хятадын баруун өмнө биеийн Юнь Нань мужийн Нүжян мөрний нэгэн уулан тосгоны уугуул юм. Тэрээр бага сургуульд байхдаа зам тээвэр дөхөмгүйгээс болж, өдөр бүр Нүжян мөрний нөгөө эрэгт байдаг сургууль руугаа олсоор дүүжин хийн, мөрний дээгүүр өнгөрөн явдаг байв. Хожим нь хандивын мөнгөөр гүүр барьснаар, түүний сургуульдаа очих зам нь хэцүү, аюултай байхаа больсон юм. Энэ оны 6-р сард тэрээр их сургуулиа төгсөөд төрөлх нутаг руугаа буцаж ирээд, эмнэлгийн ажилтан болж, төрөлх нутагтаа өөрийн гэсэн хувь нэмэрээ оруулахаар шийдсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published.