Categories
Чөлөөт

“Ээж хаданд шивнэсэн хүсэл биелдэг юм гэсэн”, “Эхнэр, нөхөр гуйж болдоггүй юм” хүслээ бодоод шэйрлээрэй

ЭЭЖ ХАД Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт орших Ээж хадыг Монголчууд бид ээж шигээ шүтдэг билээ. “Ээж хаданд шивнэсэн хүсэл биелдэг юм гэсэн”, “Эхнэр, нөхөр гуйж болдоггүй юм” гэдэг яриаг олон удаа сонсч байлаа та ч дуулсан байх. Энэ цагийн эхээр, хуучин цагийн сүүлчээр Нар Сар мандаж байхад, навч цэцэг дэлгэрэх цагаар дайн самуунтай үед нэгэн сайхан сэтгэлт Монгол эх, “Өнчирч үлдсэн таван хүүхдийг өөрийнхөө нэг хүүтэй хамт өсгөж хүмүүжүүлж, эрийн цээнд хүргэх үед цэргийн албанд явуулсан ч дайн тулаанд өсгөсөн таван хүүгээ алдаад сүүлчийн ганц төрсөн хүүгээ эх орноо хамгаалах ариун дайнд дахин мордуулаад, хөөрхий ээж нь Хан Хэнтийн нурууны Дээд цагаан эргээс Төв аймгийн Сэргэлэн сум хүртэл сунаж мөргөхдөө “Хүүг минь л эсэн мэнд ирүүлээч” гэж гуйж явсаар энэ газарт өөрөө чулуу болон тогтож” үрийнхээ төлөө шаналсан , ядарсан, зүдэрсэн хүн бүхэнд хүслийг нь биелүүлж сэтгэлийг нь тайтгаруулах шүтээн болсон түүхэн домогтой гэдэг. УРТ НАСЛАХЫН ЕРӨӨЛ ХАЙРЛАГЧ АЮУШ БУРХАН Монголчууд хүмүүний урт наслахын бэлгэдэл Цагаан дара эх, Жүгдэрнамжил, Аюуш бурхадыг Цэлханамсүм буюу насны гурван шүтээн хэмээн эртнээс шүтэж бүтээдэг байжээ. Цаглашгүй нас буянт Цэнд-Аюуш бурхан нь диваажингийн орноо орших Авид бурханы хувилгаан бөгөөд санскритаар Амитаюс, төвдөөр Цэбагмид (Монголчууд Цэвэгмид гэж дууддаг) хэмээнэ. Хүний амьдралд аз жаргал, насан хутгыг оршоогч гадаад үйлийг эрхэмлэн зохиогч “Үйлдвэрийн үндэс” буюу “Жажүд” ёсны, цэцгийн язгуурын амирлангуй Ядам юм. Мутартаа залсан алтан бумбат рашаан нь үхэлгүй мөнх насыг, галбирваас зандан мод нь мөнх амьдралыг билэгдсэн бөлгөө. Аюуш бурхан бадмаараг эрдэнийн улаан өнгөт лагшинтай, амирлангуй дүртэй, нэг нигүүрт, хоёр мутраа тэгш агуулан насны бумбыг галбирваасан модоор чимж барьсан, үсээ жинсэлж боосон, торгон цээживч ба хормогчтой, эрдэнэ хэлхсэн титэм, сонорын чимэг, хүзүүний чимэг, хоолойвч, хөл ба гарын бугуйвч, сугавчлуур тэргүүтэн чимэгтэй, гэрэл цаглашгүй цацарсан, очир завилгаагаар лянхуан саран дэвсгэрт залардаг ажээ. Энэтхэгийн их гэгээнтэн Нагаржунай богд энэхүү бурханыг шүтэж ихэнх сурвалж бичигт 100 орчим насласан гэж бичсэн байдагч Нагаржунайн зарим намтарт бүр 571 насласан тухай ч тэмдэглэсэн байдаг нь сонирхолтой. Аюуш бурханыг шүтэгч хэн бээр түүний тарни болох “Ум намо багаа барийдий Авирмэдаа Аюурзанаа сувааний сизда зоро заяа аринза дата гади арилдий самниг самбудиа дадаяата, ум бунияа бунияа, маха бунияа, Авирмэдаа бунияа Авирмэдаа бунияа занаа самбару ваацэдий. Ум сарва сам гаарий баарий сэдадий, махани вари барий суухаа” хэмээн энэхүү 108 нэрс үгсийг хэн бичвээс, бичүүлвээс, нэрийн төдий сонсвоос, урьж уншваас, гартаа барин үйлдвээс таван завсаргүй цөвүүн цагийн үйлс нь огоот арилж найман түм, дөрвөн мянган номын цогцсыг үйлдсэн үйлдсэний хутгыг оршоосон болъюу. Амьтны сүмбэр уул мэт овоорсон нүгэл хилэнцийн цогцос нь огоот арилах болъюу. Ад шулмас чөлөө хаалга эрвээс чөлөө хаалгыг олон зугтах болъюу. Аль дивангарын олон мянган бурхад гараа сунган татан авч бурханы улсад одуулж соёрхъюу хэмээн ерөөлийг талбиж гагцхүү саармаг цэцэн хийгээд алгасангуй найдангуйгаар бүү сэтгэгтүн хэмээсэн бөлгөө. Сүсэглэн залбирсан шавь нарынхаа оройн тэргүүнээ Сүр жавхлант Цэвэгмид бурхан бээр баясгалантай оршигтун. Язгуур үндэсний лам дээдэс нугууд бээр адистидлан соёрхоо. Түмэн олон шавь биднийхээ биеийн өвчин, сэтгэлийн зовлон тэргүүтэн, Түйтгэр барцад, гадна дотны харшлах нөхцөл бүгдийг амирлуулан, Сайн хувь, насны буян хишиг, цог барилдлагын чуулганыг Сайтар түгээн хотол төгсөөр арвижуулан дэлгэрүүлж соёрхоо. Ахуй үесийн сайн буяны хүчээр диваажинд төрөхүй хийгээд Аль санасан бүгд бүтэн, бурханы хутгыг түргэнээ олоход атистидлан соёрхо. Аврал итгэлт Цэвэгмид бурханы “Ум”-ын гэрэл, рашааны хур бээр Ашид шавь нарынхаа бие, хэл, сэтгэлнээ шингэх болтугай. “Ум базар рагша рагша” хэмээн залбирал үйлдэх амой. Эх сурвалж: ИХ МОНГОЛЫН ХУТАГТ ХУВИЛГААД САН

Leave a Reply

Your email address will not be published.