💧 Бид нойтон үстэй гарвал тархины судас нарийсч толгойн өвчний шалтгаан үүсч бий болдог гэдгийг мэддэг. 👱♀️Тэгвэл бас л үсээ нойтон дээр нь боовол үс хугарч гэмтдэг гээд нойтон үсээ задгай тавиад гардаг. 🌬️ Энэ үед чийгтэй үсний чийг гадна салхиар үлээгдэн шилэн хүзүүнд чийг, жин цохиулдаг. Энэ бол хүзүүний шохойжилт бүтцэд өөрчлөлт орох нэг шалтгаан болдог. 👉Өвчин үүсэх шалтгаан, явцыг тайлбарлавал: Хүзүү нь 7 нугалам яс, булчин мах, цусан судас, мэдрэлийн судас гэсэн хэсгүүдээс бүтэж үйл ажиллагаагаа явуулна. 🩻Яс бол хийн гүйх мөр, орших орон тул хүйтэн, чийг, салхиар маш хялбар өвчлөх боломжтой. 🍖Булчин мах нь бадганы гүйх мөр бөгөөд хүйтэн, нойтоноор хялбар өвчлөх боломжтой. 🩸 Цусан судас нь булчин махыг дагаж оршиж булчингийн агшилт хөдөлгөөнөөр судас байзагдан шахагдаж цусыг дээш толгойруу дамжуулдаг. Дээрх шалтгаанаар булчин хэрэв чангарвал тухайн хэсгийн цусан хангамж муудах нөхцөл бүрдэнэ. 💁♀️ Мэдрэлийн судас нь 7 нугалам ясны завсраас гараад гарыг мэдрэлжүүлнэ. Ясны бүцтэнд цүлхэнд өөрчлөлт орж мэдрэлийн ширхэг дарагдвал таны толгой гар өвдөж эхлэнэ. 💌 Зөвөлгөө: 1. Та үсээ угааж гарах гэж байгаа бол үсээ боо 2. Толгой тань өвддөг бол малгай өмс 3. Хүзүүндээ алчуур эсвэл ороолт зүү /даавуун байвал маш сайн/ 4. Нэгэнт хүзүүний өвчлөл үүссэн бол битгий үсээ угааж гадагш гар, хүзүүний алчуур зүүж хэвшээрэй 5. Хэрэв өглөөдөө нойтон үстэй гарсан бол орой хүзүүгээ гүнждийн тос, сүүлний тос, шар тосны аль байгаагаас түрхээд халуу оргитол нь үрээрэй. Эрүүл хүмүүс өвчнөөс урьдчилан сэргийлнэ, нэгэнт өвчин олсон бол өвчин даамжирхаас сэргийлэх энгийн 1 арга юм. Монгол үндэсний хувцас дээл маань босоо захтай байсны учир их шүү 🙏Танд эрүүл энхийг хүсэе. Хүндэтгэсэн: УАУ-ны их эмч О. Очгэрэл
Categories
“НОЙТОН ҮСТЭЙ ГАРАХГҮЙ БАЙХЫН УЧИР”
