Categories
Чөлөөт

С.Бямбацогт гишүүн О.Хангай аваргад 500 хонь, Б.Бат-Өлзий заанд 21 адуу бэлэглэв

С.Бямбацогт гишүүн О.Хангай аваргад 500 хонь, Б.Бат-Өлзий заанд 21 адуу бэлэглэв. Аварга О.Хангай, Улсын заан Б.Бат-Өлзий, улсын начин Б.Сосорбарам нарт зориулсан “Ховдын хүчитнүүд” шоу цэнгүүн өчигдөр орой Ховд аймгийн “Ард Аюуш”-ийн талбайд боллоо. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Бямбацогт улсын аварга О.Хангайд 500 хонь, улсын заан Б.Бат-Өлзийд 21 адуу, улсын начин Б.Сосорбарамд 10 сая төгрөг бэлэглэж буйгаа дуулгажээ. С.Бямбацогт гишүүний хувьд 2021 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ 997 хонь, 21 адуутай хэмээн мэдүүлж, ямар нэг байдлаар үнэлээгүй байсан юм. Тэгвэл ийнхүү өөрийн нэр дээрх бүх адуугаа болон хониныхоо талыг нутгийн бөхчүүддээ гардууллаа.

Leave a Reply

Your email address will not be published.