Categories
Чөлөөт

Ганга өвсний идээшмэлээр архинаас гарах жорыг танилцуулж байна

Ганга өвс бол уушигны эм Ганга өвс нь амьсгалын дээд, доод замын халдварт өвчнүүдэд нэн сайн бөгөөд сарын тэмдгийн үеийн өвдөлт, хар дарж зүүдэлдэг хүмүүст тустай байдаг.Ганга өвсийг дээрх өвчлөлүүдэд ханд бэлтгэж, утлага хийж, хоолойгоо зайлах зэргээр ашиглаж болно. Мөн ходоод, бөөр, элэгний үрэвсэлд хэрэглэхэд их сайн. Ганга өвсийг нь хор тайлах, хижиг, ханиад дарах, халуун суулгыг зогсоох, арьсны өвчнүүдийг анагаах чадалтайд тооцож, түүний цэцэг, навчийг арьсны янз бүрийн өвчнүүд, гэдэсний цагаан хорхой, халуун, ханиад зэргийг эмчлэхэд хэрэглэдэг. Мөн ганганы шингэн хандаар нүд өвдөх, залгиур хоолой, амны салст, шарх зэргийг эмчлэхэд зайлах, угаах, шавших журмаар гадуур хэрэглэдэг. Хэрэглэх заавар. Нэг аяга халуун усанд 1 цайны халбага хатаасан ганга хийж, таглаад 10 минут байлгасны дараа ууна. Гангаар хамраа утахдаа өвсөө усандаа хийж хэсэг байлгасны дараа амьсгална. Ганга өвсийг хандалж, хоолойгоо зайлахад нян устаж, үрэвсэл дардаг. Ганга өвс элгийг эмчлэхээс гадна уушгийг тань бүрэн цэвэрлэнэ Ганга өвс нь хеликобактер пилори хөнөөх, нүдний хараа, хялгасан судасны цусны эргэлтийг сайжруулах, анхаарал төвлөрүүлэх, мөөгөнцрийг устгах, бие эрхтнийг ариутгах, халдваргүйжүүлэх, хорт хавдрыг эсэргүүцэх, өвдөлт ханиад намдаах, тайвшруулах, нойрсуулах, цэвэршүүлэх, үрэвсэл дарах, туулгах, хөлөргөх, цэр ховхлох, шимэгч хорхой, хортон шавьж, нохой бөөс, хилэнц хорхойг устгах, шээс хөөх, шарх эдгэрүүлэх, ходоодны хүчиллэгийг ихэсгэх эмийн үндсэн үйлдэлтэй ургамал юм. Хэрэглэх заавар:
Ганга өвсийг бүгшүүлэн ханиах, астма, сүрьеэ, бронхит, уушигны зогсонгшил, эхийн эхэс үлдэх, цээжний эд эсийг анагаах, гэдэс дотор эвгүйцэх, хамрын шуухниа, шар тайлах, толгой өвдөх, арьсны үрэвсэл, биеийн юмыг зохицуулахад хэрэглэнэ. Мөн ам, хоолойгоо зайлах, амны хөндий, гүйлсэн булчирхайн үрэвсэл, хоолойн өвчин зэрэгт хэрэглэнэ. Үндсэн арга:1-2 хоолны халбагыг 400 мл усанд хийж 1 – 2 минут буцалгаад, 1 – 2 цаг хандалж шүүнэ. Өдөрт 70 – 100 мл-аар хоолноос өмнө 3 удаа ууна. Нэг удаагийн сувилгаа: 14 – 21 мэдрэлийн зовиурт 6-12 сар ууна хоног. Завсарлага: 14 хоног. Архинаас гаргах жор: Дээр дурдсан аргын дагуу гангын идээшмэлийг 15мл цагаан архиар даруулж ууна. Архи уухын оронд зөвхөн үнэртсэн ч болно. Ихэнхи тохиолдолд 20 минутын дараа дотор муухай оргиж огиулна. Зарим хүн маргаашаас нь эхлээд л архийг жигшинэ. Нэг удаагийн сувилгаа: 7 – 14 хоног. Амт: усан ханд нь хар хүрэн өнгөтэй, тунгалаг, цай лугаа адил амттай, гоё өвөрмөгц үнэртэй.

МҮЭХ: ИРГЭДИЙН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ЯАРАЛТАЙ НЭМЭГДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ Дэмжиж байвал 1 гэж бичээд ШЕЙР!!! МҮЭХ-ноос Засгийн газрын тогтоолтой холбоотойгоор үйлдвэрчний эвлэлийн холбоод мэдээлэл хийлээ. МҮЭ-ийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлого төлөвлөлтийн газрын дарга М.НЯМДАВАА: “Төсөв зардлыг хэмнэх, орон тооны давхардлыг арилгах, цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй байх Засгийн газрын тогтоол гарсан.  Энэ нь төрийн захиргааны албан тушаалтанд хамааралтай гэсэн. Гэтэл энэ нь төрийн үйлчилгээний ажилтан, багш нарт үйлчилж байгаа тул энэ тогтоолыг дэмжихгүй байна. Цар тахалтай холбогдуулан өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадвар буурч байна. Тиймээс Засгийн газар шатахуун, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй холбоотой цалин, тэтгэврийг нэмэх шаардлагатай байна” гэлээ. Г.Өнөрбаяр: Таван жилийн дунджаар тэтгэвэр тогтоосноор нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ УИХ-ын чуулганы хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Өчигдөр тус хуулийн төслийг НББ-ны байнгын хороо хэлэлцээд хэлэлцэхийг дэмжсэн билээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын гишүүд өнгөрсөн дөрөвдүгээр сард өргөн барьсан юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авлаа.УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Энэ асуудлыг шийдсэнээр хэдэн төгрөгийн зардал гарах вэ. Иргэдийн санал хүсэлтийг авсан уу. Нэмэлт зардлуудаа хасаад тэтгэврээ нэмэгдүүлэх шаардлага байна. Энэ тал дээр байнгын хороо ямар байр суурьтай байна вэ.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: Манай яамнаас Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг өргөн барьсан. Хуулийн төсөлд таны ярьсан зүйлийг бүгдийг нь тусгаж оруулсан. Жилд 30 мянга орчим хүн тэтгэвэр тогтоолгож байгаа. Үүний 70 орчим хувь нь тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэврээ тогтоолгодог. Үлдэж байгаа хүмүүсийн цөөн хувь дээр энэ дараалсан таван жил гэдэг асуудал яригдана  УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Долоон жилийн хугацаанд хүмүүс ажлаа сольдог, завсарддаг асуудал байдаг. Тиймээс долоон жилийн дунджаар тэтгэвэр тогтоолгох нь иргэдэд маш их хохиролтой. 2022 оны төсөв дээр 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө шаардагдана.УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Засгийн газрын өргөн барьсан хуультайгаа хамт хэлэлцээд явж болдоггүй юм уу. Сүүлийн таван жил өндөр цалин авсан хүмүүс илүү хожоод, бусад ахмадуудад ямар ч ялгаагүй юм биш үү. Энэ хуулийг баталснаар ямар хэмжээний санхүүжилт шаардлагатай вэ. 2022 оны төсвөө баталчихсан. Санхүүжилтээ яаж шийдэх юм бэ? УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: МАН-ын бүлэг энэ хуулийг хэлэлцэхийг дэмжчихээд багц хуультай хамт хэлэлцье гэдэг санал тавьсан. Гэхдээ энэ хууль бол ирээдүйд тэтгэвэрт гарах хүмүүсийн тэтгэврийг тогтоохдоо таван жилээр тооцно гэж байгаа. Эрт тэтгэвэрт гарсан хүмүүсийн асуудал тусдаа асуудал. Энэ хуулийг баталбал бид олон ахмадынхаа тэтгэврийг 500 мянга болгох боломж бүрдэх юм.  УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн: 2016-2021 онуудад улсын төсвөөс тэтгэврийн санд хэдэн төгрөг шилжүүлсэн бэ. НДШ-ийг 20-иос 25 хувь болгох, тэтгэврийн дунджийг 7 жилээр тооцох гэдэг асуудлыг би Сангийн сайд байхдаа батлуулж байсан. Тэтгэврийн санд ямар хэмжээний нэмэлт дарамт ирэх вэ? Тэтгэврийн сангийн орлого зарлага улсын нэгдсэн төсөвт тооцогдож явдаг. Ирэх оныхоо төсвийг баталчихсан. Жил бүхэн 120 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ. Ингэснээр НДС-д жил бүхэн улсын төсвөөс 800 орчим тэрбум төгрөгийн татаас өгнө. Ард түмэнд таалагдаж гоё юм ярьж болно. Гэхдээ байгаа юмаа тараадаг, хуримтлуулдаг юмгүй байх нь зөв үү.УИХ-ын гишүүнБ.Пүрэвдорж: 2021 онд 35 мянган тэтгэвэрт гарсан. Үүний 70 хувь нь хувь тэнцүүлсэн болон бүрэн тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр тогтоолгосон. Жилд дөрөвхөн тэрбум төгрөг хэмнэхийн төлөө ахмадуудынхаа эрх ашгийг хохироох ёсгүй байсан юм. Энэ шийдвэр төрд иргэдийн итгэх итгэлийг алдагдуулсан.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: 2016 онд улсын төсвөөс 494, 2017 онд 570.3, 2018 онд 609.8, 2019 онд 605.5, 2020 онд 400, 2021 онд 603.5 тэрбум төгрөгийг НДС-д татаас болгож өгч байгаа. 2022 онд улсын төсвөөс 459.8 тэрбум төгрөг өгнө. Долоон жилийг таван жил болгосноор тэтгэвэр огцом нэмэгдэх юм шиг буруу ойлголт өгч болохгүй. Нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ.

Leave a Reply

Your email address will not be published.