Categories
Чөлөөт

Л.ЭНХ-АМГАЛАН: ИД ШИДИЙН ОРОН-ХӨВСГӨЛ ТӨСЛИЙН СҮҮЛЧИЙН ХАДААСЫГ ХАДАХ ХҮРТЭЛ ХАМТ БАЙХ БОЛНО…

Лантуун дохио ТББ-аас анх эхлүүлсэн Ид шидийн орон хүүхэд хөгжлийн төвийг Хөвсгөл нутагтаа барих хүүхэд залуусын мөрөөдлийн захидал надад ирсэн. Хөвсгөл аймагт явуулсан судалгаанд 30 сургуулийн 21.521 сурагчаас 2301 хүүхэд цөөн тооны дугуйланд хамрагддаг. Энэ тоо нь 10 хүүхдийн 9 нь хичээлээс гадуур секц, дугуйланд хамрагдалгүй үлдэж, хамтдаа ярилцах, чөлөөт цагаа өнгөрөөх хүүхдийн орчин ямар их хэрэгтэй байгааг харуулж байгаа. Ид шидийн орон хүүхэд хөгжлийн төвийн барилгын 4 дэх төслийн шавыг тавьж, барилгын ажлыг зориг гарган эхлүүлсэн Хөвсгөлийн залуус, Шидэд урц ТББ-ынханд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Өчигдөр Ид шидийн орон-Хөвсгөл хандивын арга хэмжээнд оролцлоо. Өмнө нийслэл хотод 2, саяхан Дундговь аймагт хэрэгжиж дууссан төслийн талаар маш ойлгомжтой мэдээлэл авч, Хөвсгөлийн залуусынхаа илтгэлийг сонслоо. Ямар ч төсөлд сэтгэл, санаачилга 2 ямар чухал болохыг мэднэ. Зарим үөд зориг гаргаж эхлүүлсэн төсөл эрсдэлтэй, бэрхшээлтэй ч ард нь гараад хөлсөө арчих ямар сайхан байдагийг би мэднэ.Манай нутгийн олон сайхан хүмүүс цуглаж, хүүхдийн төлөө сэтгэл гаргаж 200 гаран сая төгрөгийн хандив маш хурдан босож байгааг харах үнэхээр сайхан санагдлаа. Бүх аймаг, бүх суманд Ид шидийн орны төсөл хэрэгжээсэй. Энэ бол ашгийн бус сайн үйлсийн ажил, ирээдүйн зөв иргэдийг хөгжүүлэх төв байлгахын тулд бид чадах боломж бүхнээрээ туслах ёстой. Миний хувьд энэ төслийг дуустал, сүүлчийн хадаасыг хадаж дуустал дүү нартайгаа хамт байх болно. Төслийг эхлүүлсэн дүү нар, сэтгэл гаргаж оролцож, хандив өргөсөн бүх хүмүүс, компани, байгууллага,, барилгын материал, гаднах тохижилт, өрөө танхимын тохижилт, компьютер, техник хэрэгслээр дэмжиж буй та бүхэндээ баярлалаа. Залуустаа итгэл, урам өгөх сайхан. Лантуун дохио ТББ-аас анх эхлүүлсэн Ид шидийн орон хүүхэд хөгжлийн төвийг Хөвсгөл нутагтаа барих хүүхэд залуусын мөрөөдлийн захидал надад ирсэн. Хөвсгөл аймагт явуулсан судалгаанд 30 сургуулийн 21.521 сурагчаас 2301 хүүхэд цөөн тооны дугуйланд хамрагддаг. Энэ тоо нь 10 хүүхдийн 9 нь хичээлээс гадуур секц, дугуйланд хамрагдалгүй үлдэж, хамтдаа ярилцах, чөлөөт цагаа өнгөрөөх хүүхдийн орчин ямар их хэрэгтэй байгааг харуулж байгаа. Ид шидийн орон хүүхэд хөгжлийн төвийн барилгын 4 дэх төслийн шавыг тавьж, барилгын ажлыг зориг гарган эхлүүлсэн Хөвсгөлийн залуус, Шидэд урц ТББ-ынханд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Өчигдөр Ид шидийн орон-Хөвсгөл хандивын арга хэмжээнд оролцлоо. Өмнө нийслэл хотод 2, саяхан Дундговь аймагт хэрэгжиж дууссан төслийн талаар маш ойлгомжтой мэдээлэл авч, Хөвсгөлийн залуусынхаа илтгэлийг сонслоо. Ямар ч төсөлд сэтгэл, санаачилга 2 ямар чухал болохыг мэднэ. Зарим үөд зориг гаргаж эхлүүлсэн төсөл эрсдэлтэй, бэрхшээлтэй ч ард нь гараад хөлсөө арчих ямар сайхан байдагийг би мэднэ.Манай нутгийн олон сайхан хүмүүс цуглаж, хүүхдийн төлөө сэтгэл гаргаж 200 гаран сая төгрөгийн хандив маш хурдан босож байгааг харах үнэхээр сайхан санагдлаа. Бүх аймаг, бүх суманд Ид шидийн орны төсөл хэрэгжээсэй. Энэ бол ашгийн бус сайн үйлсийн ажил, ирээдүйн зөв иргэдийг хөгжүүлэх төв байлгахын тулд бид чадах боломж бүхнээрээ туслах ёстой. Миний хувьд энэ төслийг дуустал, сүүлчийн хадаасыг хадаж дуустал дүү нартайгаа хамт байх болно. Төслийг эхлүүлсэн дүү нар, сэтгэл гаргаж оролцож, хандив өргөсөн бүх хүмүүс, компани, байгууллага,, барилгын материал, гаднах тохижилт, өрөө танхимын тохижилт, компьютер, техник хэрэгслээр дэмжиж буй та бүхэндээ баярлалаа. Залуустаа итгэл, урам өгөх сайхан.

Leave a Reply

Your email address will not be published.