Categories
Чөлөөт

Санал асуулга: Иргэн та төрийн сүлдээ шинэчлэхийг дэмжих үү? 1.Тийм 2.Үгүй

Улс төрийн намуудын төлөөлөл Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн тунхаг бичигт гарын үсэг зурах үйл ажиллагаа өчигдөр /2022.06.09/ болсон. Тухайлбал, тус “тунхаг”-т МАН, АН, ХҮН, ИЗНН, МҮАН монголын олон арван улс төрийн намууд нэгдэж буй юм. Тус “тунхаг бичиг”-т, олон содон заал орсны нэг нь Төрийн сүлдийг төрт ёс, түүхэн уламжлалд суурилж шинэчлэх гэж тусгажээ.Монгол улсын төрийн сүлд нь ариун цагаан өнгийн бадам цэцэг суурьтай, төгсгөлгүй үргэлжлэн дэлгэрэх түмэн насан хээгээр хөвөөлсөн, мөнх тэнгэрийг бэлгэдсэн дугариг хөх дэвсгэртэй байна. Сүлдний төв хэсэгт Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, цог хийморийг илтгэсэн алтан соёмбо, эрдэнийн хүлгийг хослуулан дүрсэлсэн байна. Сүлдний хүрээний магнайн хэсэгт эрт, эдүгээ, ирээдүй гурван цагийг бэлгэдсэн хүслийг хангагч чандмань эрдэнэ, доод хэсэгт эх газрыг төлөөлсөн ногоон өнгийн уулан хээ, ашид дэвжихийн өлзий хутаг оршсон хүрдийг тус тус дүрсэлнэ. Хүрдийг хадгаар дээдлэн сүлжсэн байна. Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлэг тэмдэг нь Төрийн сүлд, туг далбаа, тамга, дуулал мөн. Төрийн сүлд, туг далбаа, тамга, дуулал нь Монголын ард түмний түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийг илэрхийлнэ” хэмээн заасан байдаг. Иргэн та төрийн сүлдээ шинэчлэхийг дэмжих үү? 1.Тийм 2.Үгүй гэж бичээд шэйр хийгээрэй
Эрүүлийг хүсвэл өлөн бай. Хэт өлсөхгүйгээр хол зайтай хооллоод сурчихвал биед тун тустай. 30 наснаас хойш хүний биеийн хоргүйжүүлэх чадвар нь эрс багасдаг Эрүүлийг хүсвэл өлөн бай. Хэт өлсөхгүйгээр хол зайтай хооллоод сурчихвал биед тун тустай. 30 наснаас хойш хүний биеийн хоргүйжүүлэх чадвар нь эрс багасдаг. Биеийн дотоод ариун цэвэр, бохирдсон тохиолдолд хэрхэн цэвэрлэх цэвэрлэгээний тухай хэдэн үг.Олон төрлийн өвчин эмгэг хүний бие, дотоод эрхтэн систем бохирдож хэвийн үйл ажиллагаа нь алдагдсанаас үүдэж үүсдэг. Бохирдуулагч зүйлс нь өдөр тутам бидний хэрэглэдэг хоол унд, архи тамхи (мэдээж хүн бүр өдөр болгон уухгүй л дээ), эм, бас нөгөө алдарт утаа, бүсгүйчүүдийн хувьд голдуу гоо сайхны бүтээгдэхүүн зэрэгт агуулагдаж буй хорт химийн бодисууд болно. За тэгээд эдгээрээс болоод биесүүд маань хордоод, ажил хийх нь байтугай бодох ч хүсэлгүй болтлоо эрч хүчгүй болжээ гэж бодье. Гол асуудал болох цэвэрлэгээний тухай эхэлье. Логикоор нь бодвол анхнаасаа хорт бодис агуулсан хүнс, ус ундаа, эм хэрэглэхгүй, нүүр нүд хошуу амаа будахгүй байвал зохилтой. Харамсалтай нь ингэх ямар ч боломжгүй. Тэгэхээр эхний алхам бол аль болох эрүүл бүтээгдэхүүн сонгох. Гэсэн ч хамгийн эрүүл хүнс хүртэл хэмжээ нь ихдээд ирэхээрээ бас л асуудал үүсгэдэг. За тэгээд нэгэнт биед үүсч хуримтлагдчихаад бгаа хорт бодисоосоо салах хамгийн энгийн түгээмэл арга бол хоол сойлт юм. Энэ сэдвээр хэдэн арван но , нийтлэл, бүтээлийг олж уишиж болно. За хоол сойлтын тухай яриад эхэлмэгц яг ямар төрөл нь илүү дээр вэ гэдэг асуулт гарч ирнэ. Энэ бол тун ярвигтай асуудал. Учир нь хоол сойх үед хүн бүр өөр өөрөөр хариу үйлдэл үзүүлдэг. Тиймээс би ердөө ерөнхий зүйлүүдийн тухай мэдээлж, нарийвчилсан, өөрт тохирсон мэдээллийг та нар минь өөрсдөө олж үзээрэй гэж гуйя.Зарим хүмүүс нэг дайралтаар гээд шууд л олон хоногийн хоол сойлт, өлсөлт хийж бүх л хорыг гадагшлуулахыг хүсдэг. Энэ бол туйлын буруу. Хоол сойлтын үед биед юу болдог вэ? Гаднаас хоол тэжээл авахаа болимогц бие махбод маань амьд оршихын тулд энергийн өөр эх үүсвэр хайж эхэлдэг. Өөрөөр хэлбэл дотоод горимд шилжинэ. Мэдээж эхлээд нөөц буюу өөхөө хэрэглээд эхэлдэг. Өөхний нөөц дуусмагц булчин руу орж эхэлнэ. Эндээс эхлээд энэ нь эмчилгээний чанартай хоол сойлт биш, өлсгөлөн болдог. Өөрөөр хэлбэл эрүүлжиж сэргэх биш, амьд үлдэхийн тулд бие маань зовж, байгаа бүхнээ хэрэглээд эргэж сэргэхийн аргагүй хор хохирол учирч эхэлж байгаа гэж ойлгож болно. Иймээс утга учиргүй олон хоног сойх хэрэггүй. Хоол сойлтын үед дан ганц цэвэр ус л уудаг. Мэдээж олон янзын хувилбар байдаг л даа. Хоол сойлтын эхэн үед илэрдэг нийтлэг реакци бол толгой өвдөх явдал. Тэгвэл аяга усанд чимх далайн буюу цэвэршүүлээгүй давс хийгээд ууна. Хамгийн тохиромжтой эхлэх арга бол 7 хоногт 1 удаа бүтэн хоногийн сойлт хийх. 24 цагийн гэсэн үг. Ийм байдлаар 1-2 сар болоод долоо хоногт 2 удаа 24 цагийнх эсвэл шууд 2 хоногийн сойлт буюу 48 цагийн сойлт хийж болно. Цөөн бус хүн анх эхлээд шууд 10 буюу түүнээс дээш хоногийн сойлт хийхийг оролдоод түүнээсээ болж дахин сэргэшгүй өвчин олж байсан гашуун түүх байдаг. Миний нэг танил сэтгэл хөдлөлөөрөө шууд 7 хоног хоол ч үгүй, ус ч үгүй хатуу сойлт хийсэн. Тэгээд элэг нь асуудалтай байснаа мэдэхгүйгээс болоод бие нь муудаж, түүнээс хойш байнгын улаан нүдтэй, их л эв хавгүй туранхай, ердөө таргалдаггүй болчихсон юм. Ядаж байхад өндөрийг хэлэх үү. Тэгэхээр анх удаа хоол сойх гэж байгаа хүн бол бага багаар болгоомжтой эхлэх хэрэгтэй. Америкийн эмч Пол Врэгг (Paul Bragg)-ийн бичсэн Өлсөхүйн гайхамшиг (The Miracle of Fasting) гэдэг номыг олон хүн уншсан байх. Уншаагүй бол олж уншихыг зөвлөе. Дээр хэлсэнчлэн 1 хоногийн сойлтоос эхлээд сар тутам 1 хоногоор нэмж болно. 7 хоногт 1 хоног хоол сойход нийлбэр дүнгээрээ жилд 50 хоног болно. 2 хоног сойно гэвэл жилд 100 орчим хоног болно. Яагаад хоол сойлт хэрэгтэй вэ гэвэл хоол сойлтын үед бие маань өөрийгөө эрүүлжүүлэх боломжтой болдог. Бидний бие хамаг энергиэ идсэн ууснаа шингээхэд дийлэнхийг нь зарцуулдаг. Тиймээс ч хоол идсэний дараа, ялангуяа мах их идсэний дараа ихэд ядарч нойр хүрдэг шүүдээ. Хоол идээгүй, ходоод хоосон байх үед бие тэрхүү хэмнэсэн энергиэ өөрийгөө эрүүлжүүлэх, нөхөн төлжүүлэх, хорт бодисыг гадагшлуулахад хэрэглэдэг. Эхлээд илүүдэл давс, салстууд гадагшилдаг. Дараа нь элдэв хорт бодисууд ээлж дараалан гарч эхэлдэг. Хамгийн хэцүү, цэвэрлэхэд төвөгтэй зүйл бол хүнд металлууд байдаг. Тэдгээр нь ихэвчлэн эм эмийн бодис, бас вакцинд ихээр агуулагддаг. Тэгэхээр энэ сайн эм гээд элдэв хүнд хор эмчийн заавар зөвшөөрөлгүйгээр дур мэдэн залгихаа больсон нь дээр. Өдөрт заавал 3 удаа хоол идэх ёстой гэдэг стандарт бол яавч манай улсаас гарсан зүйл биш. Импортын дэглэм гэж болно. Хамгийн эрүүл сайн дэглэм бол хоолны дунд 12 цаг орчим зайтай байх нь хамгийн эрүүл гэгддэг. Мэдээж нэгэнт тэгж идээд сурчихсан ходоод, кодлогдсон тархийг яалтай. Гэхдээ тэр кодыг шинээр ресетлэхэд тийм ч хэцүү болон боломжгүй зүйл биш. Товчоор хэлэхэд хэт их хооллолт энэ зууны гамшиг болоод байгаа юм. Та бүхэн надтай заавал санал нэг байх албагүй л дээ. Гэхдээ л хэт их идсэнээс болж эрүүл мэндээ хохироож байгаа нь жирийн жам ёсны өвчлөлөөс хэд дахин илүү болчихоод байна гэдгийг ойлгох хэрэгтэй. Манай нэг эрдэмтэн эртний монголчуудын хооллолтын тухай сайхан нийтлэл бичсэн байсан. Мөн нэг чухал зүйл бол хоол сойлтын үед биед өсөлтийн даавар ялгарах процесс идэвхждэг. Энэхүү даавар нь хүний биед 30 наснаас хойш үйлвэрлэгдэх нь эрс багасдаг. Уг даавар нь ялгарснаар насанд хүрэгчид нэмж өсөж бариад байхгүй л дээ. Харин биеийн эд эсүүд өсөж төлжих, шинээр нэмэгдэх, хуучирч өтөлсөн эсүүдийг хурдан задрах процесийг дэмждэг. Энэ нь гол эрүүлжүүлэгч хүчин зүйл гэж ойлгож болно. Хоол сойлтын үед бамбайн, эсвэл бөөрний дээд булчирхайн асуудалтай, шижинтэй улсууд гойд анхаарах учиртай. Гэхдээ энэ нь сойлт хийж огт болохгүй гэсэн үг биш. Хоол сойлтын үед цусанд кетонын бие (Ketone bodies) олширдог. Бас глюкоз маш багасдаг. Үүнийг шилжилтийн үеийн эхний хямрал, симптом гэж ойлгож болно. Дээр хэлсэн өсөлтийн даавар нь тархины үйл ажиллагаа, ой тогтоолтонд маш сайн нөлөөтэй байдаг. Тиймээс л гэгээрлийг хүссэн их багш нар бүгд л мацаг барьсан байдаг. Эцэст нь хэлэхэд эрүүлийг хүсвэл өлөн бай. Хэт өлсөхгүйгээр хол зайтай хооллоод сурчихвал тун зүгээр шүү. За та нартаа өвчлөхгүй эсэргүүцэл сайтай байх, эмгүйгээр эрүүлжих, эдийн засгийн хэмнэлттэй, цагаа ч бас хэмнэх боломжтой. Хэт өлсөхгүйгээр хол зайтай хооллоод сурчихвал тун зүгээр шүү. За та нартаа өвчлөхгүй эсэргүүцэл сайтай байх, эмгүйгээр эрүүлжих, эдийн засгийн хэмнэлттэй, цагаа ч бас хэмнэх боломжтой. Хэн бүхний мэддэг ч хэрэгжүүлдэггүй нэгэн аргыг дахин сануулж “уруу” татах зорилготой бичлээ. Цөөхөн монголчууд маань цөмөөрөө эрүүл байж саруул ухаан оршоож, элбэг баян, сэтгэл амгалан байх болтугай . Аа тийм. Нэг маш чухал зүйл хэлэхээ мартсан байна. Бидний дунд залхуурал гэдэг том асуудал үнэндээ хөгшин залуугүй олон хүнийг хамарсан гэдэгтэй ихэнх уншигчид санал нэгдэх байх. Ажлаа тараад гэртээ ирээд л бүгд л унаад өгмөөр болдог биз дээ? Ядрахыг ч бол ойлгоно. Харин амраад байгаа хэрнээ л улам их ядрах мэдрэмжийг юу гэх вэ? Яг нарийн ярих юм бол тэр залхуурлын гол шалтгаан нь дээр яриад байсан биед байгаа бохирдол, хорт бодисууд юм шүү дээ. Яагаад гэвэл сойлт хийж биеэ цэвэрлэсний дараа хүн бүгд л маш их эрч хүчтэй, ядрах залхуурах гэдгийг бараг л мартсан байдаг. Бас сэтгэл санаа хүртэл өөдрөг, нэг л баяртай сайхан мэдрэмжээр дүүрэн болдог юм. Энэ бүхэн л бидэнд үнэхээр дутагдаад байгаа юмны нэг нь мөн биз дээ? Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа. Эх сурвалж: Уламжлалт анагаах ухааны эмч Намхайдоржийн Цогтмандах

Leave a Reply

Your email address will not be published.