Categories
Чөлөөт

Энэ олон шагнал дундаас хамгийн шудрага шагнал АЛДАРТ ЭХИЙН ОДОН та САНАЛ НИЙЛЭХ ҮҮ? Тийм, үгүй гээд бичээрэй.

“Алдарт Эх” гэж хэн бэ? “Одон” гэж юу вэ, энэ зүйл амьдралд ямар үнэ цэнэ өгөх вэ? Яагаад 4 хүүхэд, 6 хүүхэд гэж 1 ба 2 дугаар зэрэг, дэв тогтоодог вэ? Алдарт эх гэж хэнийг хэлж байна вэ гэдэг сонин. Төрүүлсэн үр хүүхдээ эрүүл саруул, ерөөс хайрлан асарч, хүмүүжүүлж буй эцэг, эх бүрийг хэлэхгүй юу. Яагаад заавал 4 хүүхэд, 6 хүүхэд төрүүлсэн нь “алдартай” гэж ялган үзэх болов. Үүний утга, үр нөлөө юунд хөтөлнө гэж, ямар үнэ цэнийг нийгэмд өгч байгаа юм. Юунд үндэслэсэн юм? Төр, засгийн газар үнэхээр төрөлтийг нэмэгдүүлэх бодлого барьж буй бол хүүхдэд ээлтэй амьдралын орчныг бүрдүүлэхэд л анхаармаар. Хариуцлагатай эцэг, эхчүүдийг урамшуулах, эцэг эхчүүдийг хариуцлагатай байдалд хөтлөх өдөөгч механизмыг л хийхэд болох биш үү. Жишээлбэл, хүүхдээ бүрэн вакцинжуулсан, бүрэн дунд боловсролыг бүрэн эзэмшүүлсэн бол жилдээ нэг урамшуулал олгодог эсвэл төлсөн НДШ хөнгөлөх гэх мэт. Тэрнээс “одон” бол биш шүү. Одон нь ядаж одонгоор тогтохгүй хортой үр нөлөө, эффектийг нийгэмд үзүүлдэг. Хүүхдийг хүйсээр ялгаварлах, эхчүүдийг хүүхдийн тоо, төрүүлсэн хүүхдийн хүйсээр ялгаварлан үзэх нийгмийн буруу хандлага стеротип тогтоход үриалсан, байж болохыг албан бусаар хуульчилсан суурь үзэгдэл Хүүхдийн тоо, хүйс бол тухайн гэр бүл, хувь хүмүүсийн сонголтын асуудал, үүнийг төр нь нийгмийн буруу стератип болгон түлхэж, уриалж, даамжруулж, сэтгэлгээний төөрөгдөлд оруулж боломгүй санагдана. Энэ тогтсон буруу стеротипээс үүдэн хүний эрх, хүний суурь эрхэм чанар, оршихуйруу халдсан сөрөг хандлагуудыг дэвэргэдэг. Мөн нийгмийн стеротипийг даган үйлдэх эдийн засгийн дарамтуудыг ихэсгэж байдаг.Жишээ нь хүүхдийн тоогоор уралдах, нэг нэгнээ одонгийн хүүхэд төрүүл гэж шахах, одонг ордонд авах, одонгийн найр, одонгийн хувцас бэлтгэх гэх мэт Хүүхэд төрүүлэн, сайн иргэнийг өсгөн хүмүүжүүлэхэд тэр тоо хамаагүй, ямар хүйс төрүүлсэн нь ч хамаагүй л дээ. Хүйс бол байгалийн тогтоосон хуулиар л явдаг. Ер нь хүн заавал хүүхэд төрүүлэх ч албагүй. Хүний амьдрал олон янз. Хүсээд хүсээд хүүхэд олдохгүй хүйс, эрүүл мэндийн асуудалтай хэсэг нь байхад. Угаас боломж, завдал нь олдохгүй нь ч байна. Эсвэл ерөөс үр хүүхэдтэй болохүй амьдрах сонголт ч байж болно. Олон сайхан үр хүүхэд төрүүлсэн ч үр хүүхдээ алдахын гашуун зовлонг үзсэн эцэг, эхчүүд ч бий. Арван хүүхэд төрүүлээд сайхан өсгөчих хэсэг байхад, төрүүлсэн ганц хүүхдээ өсгөх чадамжгүй, эсвэл эдийн засгийн бололцоогүй хэсэг ч байна.
Өнөөдөр Монгол улс хүүхэд, үрсэд ээлтэй юу? Үгүй. Төрөхийн эндэгдэл соц үеэс эрс багассан ч тэгрүү очоогүй. Тав хүртэлх хүүхдийн эндэгдэл дорвитой буураагүй. Орчны бохирдол асар их. Хүүхдүүдийн боловсрол, сургалтын орчныг яриад ч хэрэггүй. Жилд 40 мянган хүүхдэд, тархай байршилдаа тохируулсан соц үеийн дэд бүтэц хэвээр. Түүнийг удирдах боловсрлын систем нь ч эвээ олоогүй. Хүүхдүүдийн ирээдүйг эвдсээр. Өнөөдөр жилд 80 мянга орчим хүүхэд мэндэлдэг болоод 10 гаруй жил болж байна. Жил бүр давтагдан өсч буй энэ тоонд тохирсон сургууль, цэцэрлэг, ясли байхгүй хэвээр, тэнд багшлах сурган хүмүүжүүлэгч нарыг бэлтгэх тогтолцоо нь учир дутагдалтай хэвээр. Соц үед 80-д оны оргил өсөлтийн жил 2000-д онд эргэн ирсэн учир нь 80-д оныхны нөхөн үржихүйн ид насандаа ирж, мөн эдийн засгийн өсөлт ирсэн цаг үе давхацсан тул. Харамсалтай нь Засгийн газрууд үүнийг урьдчилан харж тооцоолол хийн бэлтгэлгүй, хийлгүй явсаар өдий хүрчээ. Засгийн газар хүүхэд амьдрах ээлтэй орчныг бүрдүүлэхэд л төвлөрөн ажиллахаас энэ мэт нийгмийн суурь үзэл санаанд хортой “алдарт эх одон” гэдэг гаж үзэгдлээ зогсоомор байна. Энэ их орчны бохирдол, хүүхэд тоглох орчингүй орон сууц, гудамж талбай, эрүүл мэнд, боловсролын ачааллаа даахаа больсон зөвхөн хэдэн хариуцлагатай хүнлэг мэргэжилтнүүдийн сэтгэл дээр тогтон унаж буй систем. Үүнийгээ л эрс шинэчил. Тэрнээс ийм зүйлээр хоосон хөөрсөн үзэгдлийг битгий бүтээ. Жич: Хувь хүн талаас харах хэрэггүй. Би бол олон хүүхэдтэй 1,2 одонтой ээжийн (гэхдээ манай ээж хэзээ ч энэ одонгуудыг авч хэлэлцэж, нэг ч баярлан хөөр ч байгаагүй, тэр мөнгөн тэтгэмжийг нь ч тоодоггүй хүн) өөрөө олон хүүхэдтэй эмэгтэй.

Leave a Reply

Your email address will not be published.