Categories
Чөлөөт

Хөдөлмөр хөлсний доод хэмжээг 1000000 болгохыг дэмжиж байвал тийм 1, үгүй 2

Сүүлийн 2 жилийн инфляцын түвшиний 30 хувийн өсөлт ирэх жилийн инфляци өсөлт хүлээж байгаатай уялдуулан 2023 онд цалин хөлсийг 50-иас доошгүй хувиар нэмэх шаардлагатай байна. МҮЭ-ийн холбоо Монгол улсын 2023 оны төсвийн төслийг УИХ хэлэлцэх гэж байгаатай холбогдуулан өнөөдөр /2022.10.05/ хэвлэлийн хурал зохион байгуулж байр сууриа илэрхийллээ. 2023 оны Улсын төсөв батлагдах гэж байгаа энэ үед тус холбооноос эдийн засгийн тогтворгүй байдал, валютын ханшны өсөлт зэрэг нөхцөл байдлуудын улмаас үйлдвэрлэл, үйлчилгээ хумигдаж, зохиомол үнийн хөөрөгдөл бий болсноос үүдэн ажил үйлчилгээ, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өдрөөс өдөрт нэмэгдэж, хөдөлмөрийн бодит үнэлэмж алдагдсанаас иргэд хөдөлмөрчдийн цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийн худалдан авах чадвар буурч, амьжиргаа эрс доройтож байгаад онцгой анхаарал хандуулж, ирэх жилийн төсвийг иргэдийн цалин хөлс, нийгмийн баталгаанд чиглүүлэхийг хүслээ. Энэ тухай МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэбат “2023 оны төсөв айл өрхөд өгөөжтэй төсөв болж байгаа эсэхийг ард түмэн харж байгаа. Яагаад гэвэл Монгол улсын төсөв дотоодын нийт бүтээгдэхүүний 40-50 хувийг эзэлдэг төсөв байдаг. Тийм учраас МҮЭ-ийн холбоо төсвийн хүрээний анхны мэдэгдэл өгөх явцад саналуудаа хүргүүлж байсан. Үүнд нэн түрүүнд иргэдийн цалин хөлс, орлогыг нэмэгдүүлэх шаардлагатай. Халамжаас хөдөлмөрт шилжих тухай ярьж байгаа энэ нөхцөлд хөдөлмөрийн үнэлэмжийг доривтой нэмэгдүүлж, шинэ түвшинд авч үзэхгүй бол инфляц 2021, 2022 онд нийт 30 орчим хувиар өссөн байна. 2022 онд инфляцыг 8 орчим хувиар төсөөлж байсан бол үндсэндээ хоёр дахин өссөн. Гэтэл 2021, 2022 онд цалин хөлсийг доривтой нэмэгдүүлээгүйн дээр 2023 онд инфляц хоёр оронтой тооноос буух баталгаа байхгүй байна. Харин бодит худалдан авах чадвар хоёр жилийн хугацаанд 30 хувиар унасан. Инфляц хөөж цалин хөлс нэмдэг энэ байдлаас болж ард иргэдийн хүлээж байгаа хүлээлт талаар болох эрсдэл байна. Монголчуудын дундаж цалин 450 орчим доллар байсан бол одоо долларын ханш 3350-3400 болж, үндсэндээ 40-50 доллароор буурчихлаа. Одоо бодит худалдан авах чадварыг хадгалахын тулд 40 орчим хувиар нэмэхээр байна. Тиймээс МҮЭ-ийн холбооноос 2023 онд цалин хөлсийг 50-иас доошгүй хувиар нэмэх шаардлага байна гэж үзэж байна. Ирэх оны төсөв дээр цалин хөлс нэмэх эх үүсвэрт 250 тэрбум гэж суусан байгаагийн дийлэнх хувь нь шинээр бий болсон сургууль, цэцэрлэг, эмнэлэг гэх мэт нэмэлт орон тоонд зориулагдахаар харагдаж байгаа. Тиймээс Засгийн газар, улс төрийн намууд “инфляцын түвшинтэй уялдуулж цалин хөлс нэмнэ” гэсэн амлалт болон нийгмийн дундаж түвшний иргэдээ дэмжих бодлогоо хэрэгжүүлж, бага дунд орлоготой иргэний ХАОАТ-ын хөнгөлөлтийг 2 дахин нэмэгдүүлж, үнэ ханшийн өсөлтөд чиглэсэн арга хэмжээ авах шаардлагатай байна” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм. Мөн тэрээр ҮЭ-ийн олон мянган гишүүдээс ирж байгаа санал болох хөдөлмөрийн үнэлэмжээс үүдэлтэй хүний нөөцийн хомсдолд анхаарал хандуулах шаардлагатай байгааг анхаарууллаа. МҮЭ-ийн холбооноос хүүхдийн мөнгөний асуудлаар судалгаа хийхэд “саналыг нь үндэслэн олгох нь зөв” гэсэн байр суурийг дийлэнх оролцогч илэрхийлсэн байна. МҮЭХ: ИРГЭДИЙН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ЯАРАЛТАЙ НЭМЭГДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ Дэмжиж байвал 1 гэж бичээд ШЕЙР!!! МҮЭХ-ноос Засгийн газрын тогтоолтой холбоотойгоор үйлдвэрчний эвлэлийн холбоод мэдээлэл хийлээ. МҮЭ-ийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлого төлөвлөлтийн газрын дарга М.НЯМДАВАА: “Төсөв зардлыг хэмнэх, орон тооны давхардлыг арилгах, цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй байх Засгийн газрын тогтоол гарсан.  Энэ нь төрийн захиргааны албан тушаалтанд хамааралтай гэсэн. Гэтэл энэ нь төрийн үйлчилгээний ажилтан, багш нарт үйлчилж байгаа тул энэ тогтоолыг дэмжихгүй байна. Цар тахалтай холбогдуулан өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадвар буурч байна. Тиймээс Засгийн газар шатахуун, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй холбоотой цалин, тэтгэврийг нэмэх шаардлагатай байна” гэлээ. Г.Өнөрбаяр: Таван жилийн дунджаар тэтгэвэр тогтоосноор нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ УИХ-ын чуулганы хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Өчигдөр тус хуулийн төслийг НББ-ны байнгын хороо хэлэлцээд хэлэлцэхийг дэмжсэн билээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын гишүүд өнгөрсөн дөрөвдүгээр сард өргөн барьсан юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авлаа.УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Энэ асуудлыг шийдсэнээр хэдэн төгрөгийн зардал гарах вэ. Иргэдийн санал хүсэлтийг авсан уу. Нэмэлт зардлуудаа хасаад тэтгэврээ нэмэгдүүлэх шаардлага байна. Энэ тал дээр байнгын хороо ямар байр суурьтай байна вэ.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: Манай яамнаас Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг өргөн барьсан. Хуулийн төсөлд таны ярьсан зүйлийг бүгдийг нь тусгаж оруулсан. Жилд 30 мянга орчим хүн тэтгэвэр тогтоолгож байгаа. Үүний 70 орчим хувь нь тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэврээ тогтоолгодог. Үлдэж байгаа хүмүүсийн цөөн хувь дээр энэ дараалсан таван жил гэдэг асуудал яригдана  УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Долоон жилийн хугацаанд хүмүүс ажлаа сольдог, завсарддаг асуудал байдаг. Тиймээс долоон жилийн дунджаар тэтгэвэр тогтоолгох нь иргэдэд маш их хохиролтой. 2022 оны төсөв дээр 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө шаардагдана.УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Засгийн газрын өргөн барьсан хуультайгаа хамт хэлэлцээд явж болдоггүй юм уу. Сүүлийн таван жил өндөр цалин авсан хүмүүс илүү хожоод, бусад ахмадуудад ямар ч ялгаагүй юм биш үү. Энэ хуулийг баталснаар ямар хэмжээний санхүүжилт шаардлагатай вэ. 2022 оны төсвөө баталчихсан. Санхүүжилтээ яаж шийдэх юм бэ? УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: МАН-ын бүлэг энэ хуулийг хэлэлцэхийг дэмжчихээд багц хуультай хамт хэлэлцье гэдэг санал тавьсан. Гэхдээ энэ хууль бол ирээдүйд тэтгэвэрт гарах хүмүүсийн тэтгэврийг тогтоохдоо таван жилээр тооцно гэж байгаа. Эрт тэтгэвэрт гарсан хүмүүсийн асуудал тусдаа асуудал. Энэ хуулийг баталбал бид олон ахмадынхаа тэтгэврийг 500 мянга болгох боломж бүрдэх юм.  УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн: 2016-2021 онуудад улсын төсвөөс тэтгэврийн санд хэдэн төгрөг шилжүүлсэн бэ. НДШ-ийг 20-иос 25 хувь болгох, тэтгэврийн дунджийг 7 жилээр тооцох гэдэг асуудлыг би Сангийн сайд байхдаа батлуулж байсан. Тэтгэврийн санд ямар хэмжээний нэмэлт дарамт ирэх вэ? Тэтгэврийн сангийн орлого зарлага улсын нэгдсэн төсөвт тооцогдож явдаг. Ирэх оныхоо төсвийг баталчихсан. Жил бүхэн 120 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ. Ингэснээр НДС-д жил бүхэн улсын төсвөөс 800 орчим тэрбум төгрөгийн татаас өгнө. Ард түмэнд таалагдаж гоё юм ярьж болно. Гэхдээ байгаа юмаа тараадаг, хуримтлуулдаг юмгүй байх нь зөв үү.УИХ-ын гишүүнБ.Пүрэвдорж: 2021 онд 35 мянган тэтгэвэрт гарсан. Үүний 70 хувь нь хувь тэнцүүлсэн болон бүрэн тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр тогтоолгосон. Жилд дөрөвхөн тэрбум төгрөг хэмнэхийн төлөө ахмадуудынхаа эрх ашгийг хохироох ёсгүй байсан юм. Энэ шийдвэр төрд иргэдийн итгэх итгэлийг алдагдуулсан.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: 2016 онд улсын төсвөөс 494, 2017 онд 570.3, 2018 онд 609.8, 2019 онд 605.5, 2020 онд 400, 2021 онд 603.5 тэрбум төгрөгийг НДС-д татаас болгож өгч байгаа. 2022 онд улсын төсвөөс 459.8 тэрбум төгрөг өгнө. Долоон жилийг таван жил болгосноор тэтгэвэр огцом нэмэгдэх юм шиг буруу ойлголт өгч болохгүй. Нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ.

Leave a Reply

Your email address will not be published.