Categories
Чөлөөт

МАСК продакшны жүжигчин Ц.Ганзориг: Ганзо нь ийм хөөрхөөн мини кофе шоптой болсон шүү…Амьдрах гээд л юм юмруу л орж гарч явна даа

МАСК продакшны жүжигчин Ц.Ганзориг: Ганзо нь ийм хөөрхөөн мини кофе шоптой болсон шүү…Амьдрах гээд л юм юмруу л орж гарч явна даа😜😜😜23р сургуулийн урд Хас лизингтэй шилэн байшин 2давхарт шүү🤟🤟🤟Өглөөний цай өдрийн сет хоолтой…Энэ хавиар явбал орж гарч байгаарай. хэмээн өөрийн цахим хуудаснаа бичжээ.
Кофены тухай сонирхолтой баримтууд 😲 КОФЕ-ны АЧ ТУС ☕️Кофе уух нь таргалуулдаг, зүрхэнд муу гэхчилэн муу талыг нь л яриад байдаг. Гэхдээ кофенд сайн тал ч бас бий шүү. -АЧ ТУС- 1. Тураах Кофенд агуулагддаг кофеин нь өөх шатаалтыг дэмждэг гэнэ. Дасгал хөдөлгөөн хийхээсээ 20-30 мин өмнө кофе уувал бие халаалттай ижил үйлчилгээ үзүүлж хурдан шатаж эхэлдэг байна. 2. Хөгшрөлтийг удаашруулах Жимс, ногоо нь витамин ихээр агуулдаг учир антиоксидант буюу үл исэлдүүлэгч (хөгшрөлтийг удаашруулах) үйлчилгээтэй байдаг. Тэгвэл кофе нь жимс ногооноос ч илүү антиоксидант хүнс юм. Хүний биед шингэх антиоксидант чадвар нь хүртэл илүү байдаг гэнэ. 3. Тайвшруулах Кофены үнэрийг үнэрлэхэд хүний тархинд альфа долгион үүсэж тайвширдаг нь батлагджээ. 4. Тархийг сэргээх Кофены үнэр нь тайвшруулахаас гадна тархины үйл ажиллагааг дэмжиж, сэтгэн бодох чадварыг хурдасгадаг гэсэн судалгаа бий. 5. Элгэнд сайн Өдөрт 1 аяга кофе уудаг хүн элэгний хатуурал болох магадлал 20 хувиар бага байдгийг туршилтаар баталжээ. Жич: элэгний хатуурал нь алкоголь хэтрүүлсэн хэрэглээнээс болдог аж.

Happy face mug on the sandy beach
6. Шартахаас хамгаална Шартаж толгой өвдөх нь асеталдихайд гэдэг урвалаас болдог байх нь. Түүнийг биенээс гаргаж, тэлсэн судсаа агшаахад кофеин тусалдаг байна. 7. Сэтгэл гутралд орохоос хамгаална Кофе уудаг хүмүүс уудаггүй хүмүүсийг бодвол сэтгэл гутралд орох нь 10 хувиар бага байдаг гэнэ. 8. Хоол шингээлт сайжруулах Кофе нь ходоодыг цочроож ходоодны шүүс ялгаруулдаг тул, их идсэн үедээ кофе уувал хоол хурдан шингэхэд тусалдаг аж. 9. Сэргээх Хамгийн алдартай түгээмэл үйлчилгээ буюу нойрноос сэргээх юм. Кафенд мэдрэлийн систем сэргээж цочроох үйлчилгээ байдаг аж. 10. Чихрийн шижин өвчнөөс сэргийлэх Олон улс оронд кофе тогтмол уудаг хүмүүс сахарын өвчин тусах магадлал бага байдаг нь шинжлэх ухаанаар батлагдсан байна. Эдгээр сайн талууд чихэргүй хар кофенд л хамааралтай юм.

Leave a Reply

Your email address will not be published.