Categories
Чөлөөт

Удахгүй явагдах ebarimt-ын сугалааны тохирлоос АЗТАН болохыг хүсвэл харсан даруйдааа шэйр АЗ АЗ АЗ

НӨАТ-ын сугалааны тохирол ирэх энэ сараас явагдаж эхэлнэ Сангийн сайд 9-сарын 24-ний өдөөр ийм мэдээлэл хийсэн билээ. Тэрээр “НӨАТ-ын сугалааны тохирол 10 дугаар сараас явагдаж эхэлнэ. НӨАТ-ын сугалааны тохирлын системийг сонирхолтой, ил тод болгож, илүү сайжруулсан гэдгийг Сангийн сайд Б.Жавхлан хэллээ. Тэрбээр “Өмнө нь уншуулсан, уншуулаагүй хамаарахгүй НӨАТ-ын бүх сериалуудад сугалаа явагддаг байсан. Одоо зөвхөн уншуулсан НӨАТ-ын баримтад сугалаа явагдана. Иргэд өөрийнхөө уншуулсан баримтыг сугалаанд орж байгаа эсэхийг апплейкшнаар харах боломжтой. НӨАТ-ын сугалааны тохирлыг зогсоосноос хойш иргэдийн баримт уншуулах идэвх 50 хувиар буурсан байна. Энэ нь төсвийн НӨАТ-ын орлогод сөргөөр нөлөөлж, далд эдийн засгийг эргэн сэргээх эрсдэлтэй байгаа. Тиймээс НӨАТ-ын сугалааны тохирлыг сэргээж, илүү ил тод, хүртээмжтэй болгосон” хэмээлээ. НӨАТ-ын сугалааны тохирол энэ сарын 12-ны 13:00 цагт явагдана. Энэ сарын 1-30 хооронд худалдан авалт хийсэн баримтуудаар сугалааг явуулах юм.НӨАТ-ын сугалаанд 3 орон таарвал 40,000 төгрөг 4 орон таарвал 60,000 төгрөг 5 орон таарвал 100,000 төгрөг 6 орон таарвал 500,000 төгрөг 7 орон таарвал 5,000,000 төгрөгийн эзэн болох боломжтой юм байна. 8 орон таарвал 10,000,000 төгрөгийн урамшуулал авах юм байна.

Leave a Reply

Your email address will not be published.