Categories
Чөлөөт

Бусдад хорлосон үйл хийвэл түүний үр дүнд нь заавал эргээд зовлон гардаг учиртай.

Амьтны амь тасалж уул овоог тахиж болохгүйн учир… Жадо ринбүүчи багшийн айлдвараас: Зарим номын ёсонд уул овоог тахихдаа олон мал амьтны амийг тасладаг. Уг нь уул овоог яахын тулд тахидаг вэ гэхээр уул овоог тахисанаар үр дүнд нь бидэнд амар амгалан, аз жаргал, сайн сайхан ирнэ, өвчин зовлонгүй, барцад саадгүй, бүх амьтан сайхан аз жаргалтай болно гэж бодоод тахиж байгаа юм. Гэтэл түүнийг тахихдаа амьтны амийг таслаж, тэдгээрт хорлоод, үр дүнд нь сайн сайхан юм ирэх байх гэж горилдог нь үнэхээрийн болохгүй юм аа. “Орон, орон бусыг болгоохын хүч” гэж Бурхан багшийн нэг эрдэм байдаг. Бурхан багш юу гэж болгоосон бэ гэвэл “Нүгэл хийвэл түүний үрд нь заавал зовлон гарна, нүглийн үрд зовлон гардаг нь орон юм, нүглийн үрд буян гарах нь орон биш юм. Буяны үрд амгалан гарах нь орон юм, буяны үрд зовлон гарах нь орон биш юм” хэмээсэн. Тийм учраас нүгэл хилэнц үйлдчихээд түүнийхээ үр дүнд амар амгалан амсана гэж ойлгож болохгүй. Энэ бол үнэхээрийн таарахгүй юм. Бусдад хорлосон үйл хийвэл түүний үр дүнд нь заавал эргээд зовлон гардаг учиртай.

Leave a Reply

Your email address will not be published.