Хамгийн сайн хавдрын эсрэг эм бол өдөр бүр гүйх. Хамгийн сайн дархлаа дэмжих эм бол халуун усанд хөлөө дүрэх. Хамгийн сайн уушигны эм бол гүн амьсгалах. Хамгийн сайн ходоодны эм ходоодоо илэх
Хамгийн урт наслуулах эм бол инээх. Хамгийн эрүүл байлгах эм бол өдөр бүр бүлээн ус сайн уух
Хамгийн сайн сэтгэлийн эм бол бясалгах гэж Японы эрдэмтэд нотолжээ. Тэгэхээр дэлхийн хамгийн сайн эм эмийн санд биш бид бүхэнд өөрт нь байдаг байх нь ээ. Амьдралын хэвшлээ зөв болгож, уур уцааргүй үргэлж инээмсэглэж байгаарай.🥰 Гүйх бясалгал: Гүйхийг бясалгал гэдэг утгаар та нар боддоггүй байх. Гүйгчид заримдаа бясалгалын ер бус амсуур мэдэрдэг. Тэд Бурхантай уулзах гэж, гэгээрэх гэж гүйгээгүй учраас гайхаж алмайрдаг. Гүйх зуураа л санаандгүй ийм зүйлд орчихно. Туршаад үз. Өглөө эрт цэнгэг агаарт бүх дэлхий нойрноос сэрэхтэй хамт чиний бие, сэтгэл ч шинэ сэргэг эрчмээр бялхах тэр үедээ гүй… Гүйгч алга болж, зөвхөн гүйлт үлдэх агшин бий. Бие, ухаан, сүнс нэгэн хэмнэлд орох үед гэнэт дотоод тавирал тохионо. Гүйгчид хааяа “дөрөвдэх” буюу түрияа гэгддэг чанадын туршлагыг санамсаргүй хүртдэг. Даанч тэд ухаарч ойлгохгүй, зүгээр л сайхан өдөр, бие сэтгэл тааламжтай үед тохиосон мэдрэмж төдийгөөр бодоод уг туршлагаа нандигнаж чадалгүй алддаг. Хэрэв ойлгож сэхээрдэг бол хэн хүнээс илүү бясалгагч болох сон. Гүйх, сэлэх зэрэг нь бясалгалд орох дөхөм үүд. Модны дор иогийн суудлаар суухыг л бясалгал гэж боддог хуучинсаг үзлээсээ салах хэрэгтэй. Тэр бол олон арга замын л нэг бөгөөд зарим хүнд тохирно, зарим хүнд үгүй. Жишээ нь, хүүхдэд тэр нь бясалгал биш тамлал болох вий. Эрч хүчээр бялхсан залуу хүнд идэвхт арга илүү тохирно. Эрчим намжсан үед нам бясалгал тохирно. Хүн бүр өөр учраас өөрийнхөө аяс хэмнэлд таарах аргыг хэрэглэ. Ошо: Агнистын гэгээ

Categories
Бясалгал таны эрүүл мэндийг авраад зогсохгүй залуужуулна Хадгалаад аваарай