Categories
Чөлөөт

Зөгийн жилий нь ходоодны шарх, хоолойн анген эмчлэх шидтэй

Зөгийн үүрний 10 гайхамшигийн нэг бол Прополис буюу Зөгийн жилий юм. Зөгий жилий нь 100 гаруй төрлийн өвчин үүсгэгч нян (бактери, вирус, мөөгөнцөр)-ийн өсөлт, үржлийг дарангуйлах үйлчилгээтэй.Ходоодны шарханд зөгий жилий хэрэглэх нь Огноо: 2017.02.10 Ходоодны шарх бол архаг өвчин.Энэ нь ходоодны хана, 12 нугалаа гэдсэнд шарх бий болж цаашлаад соривжиж, дахин, дахин задарч байдаг.Шарх нь ходооны улайлт, 12 нугалаа гэдэсний үрэвслээс үүдэлтэй.Ямар ч насны хүмүүст тохиолддог, гэхдээ ихэнхдээ 30-40 насныханд их тохиолддог.Түүний дотор эрэгтэйчүүдэд 6-7 дахин илүү тохиолддог.Жилий бол байгалийн антибиоток тул жилийг хэрэглэхэд ямар ч аюулгүй. Харин ч химийн гаралтай эм бэлдмэл хэрэглэхэд хоол боловсруулах эрхтэнд дисбактериоз үүсдэг бол жилий түүнийг зохицуулдаг.Учир нь жилийний үйлчилгээ нь өвчин үүсгэгч нянг дарангуйлдаг, мөн бие мах бодийн хэвийн үйл ажиллагаанд шаардлагатай нянг хадгалж чаддаг. Судалгаагаар жилий 100 гаруй өвчиний үед хэрэглэхэд маш үр дүнтэй үйлчилгээ үзүүлдэг нь тогтоогдсон. Цаашид ч энэ тоо өсөх хандлагатай.Жилий зөвхөн нян биш бактери, вирус, мөөгөнцөр, үрэвсэлийн эсрэг үйлчилгээтэй.
Жилий хоол боловсруулах эрхтэний салст бүрхэвчинд шууд идэвхитэй нөлөө үзүүлдэг учир ходоодны үрэвсэл, улайлтыг түргэн хугацаанд эмчилнэ.Ходоодны болон шулуун гэдэсний шархыг богино хугацаанд аниулдаг. Зөгийн жилийний усан ханд нь ходоод, 12 нугалаа гэдэсний үрэвсэл, улайлт, шарх, хавдрыг үүсгэгч хеликобактерийг устгадаг болох нь туршилтаар батлагдсан.Ходоодны шарх анихдаа ямарч соривгүй эдгэрдэг. Жилийг тогтмол хэрэглэснээр дахин өвчлөхгүй байх боломжтой. Түүнээс гадна жилий нь өвчин намдаах, цус тогтоох, хаван бууруулах үйлчилгээтэй. Зөгийн Жилий гэж юу вэ? Бургас, улиас, хус, нарс, гацуур, жодой зэрэг модны навч нахиа гадна талаараа гялгар, тослог бодисоор бүрхэгдсэн байдаг. Энэ бодисыг зөгий хавар, намрын улиралд эрчимтэй цуглуулж боловсруулаад үүрнийхээ зай завсрыг чигжиж шавна. Энэ бодисыг жили (прополис) гэнэ. Жили нь цавуурхаг байдалтай, тааламжтай үнэртэй, ногоовтор хар хүрэн өнгөтэй, шаравтар эсвэл улаавтар туяатай органик бодисын хольц юм. Энэ нь биологийн идэвхит бодис бөгөөд анагаах ухаанд ихээхэн ач холбогдолтой болохыг эрдэмтэд тогтоожээ. Тухайлбал үрэвслийн эсрэг мэдээ алдуулах, эсийн хуваагдалыг хурдасгах, өвдөлт намдаах, шүд амны амьсгалын замын бүх өвчин ходоод, 12 нугалаа гэдэсний шарх ба бүх арьсны өвчин, артикулит, геморой, бөөр, түрүү булчирхай болон эмэгтэйчүүдийн зарим төрлийн өвчнийг анагааж байна. Мөн загатнуур, үлд, хөлдөлт, бэртэнгэ зэргийг анагаахад жилийг өргөн хэрэглэж байна. Түүнчлэн шүдний оо болон гоо сайхны зориулалттай төрөл бүрийн тос түрхлэг бэлтгэхэд ашиглаж байна. Гадаадад жилигээс 100 гаруй цэвэр бодис ялгаж авсан жишээ байна. Үүнд: Олон төрлийн үнэрт нэгдэл, ханасан хүчил, нүүрстөрөгч гэх мэт орчин үеийн анагаах ухаанд антибиотикоос хэд дахин илүү эмчилгээний чанартай фитоцид гэдэг бодисыг жилигээс гарган авсан байна. Жилийн найрлаганд эфирийн тос, олон тооны амин дэм, төмөр, кальци, магний, калий, хөнгөнцагаан, цахиур зэрэг бодис агуулагддаг.

ЗӨГИЙН ЖИЛИЙН ТАЛААР МЭДЭЖ БАЙХ ХЭДЭН ЗҮЙЛС Зөгийн жилийн ач тус их. Түүнд агуулагдаж байгаа анагаах үйлчилгээг бүрэн авахын тулд боловсруулалт хамгийн чухал. Зөгийн жилийг түүхий эд байдлаар нь хүмүүс яаж хэрэглэхээ мэдэхгүй биднээс их асуудаг. Эдгээр хүмүүст дараахь зүйлсийг зөвлөе. 1. Зөгийн жилий нь усанд уусдаггүй. Учир нь түүний найрлагын ихэнхийг давирхайлаг бодис эзэлдэг. Хэрэв та модны давирхайг усанд хийвэл уусахгүй шүү дээ 2. Зөгийн жилийг халуун усанд хийдэг. Ер нь зөвхөн жилий төдийгүй зөгийн бал, зөгийн сүүнцэр, зөгийн хор, цэцгийн тоос зэрэг нь 38°С хэмээс дээш температурт уургууд нь задарч, эмчилгээний үйлчилгээ нь огцом сулардаг. Тиймээс бага температурт буюу хүний биеийн дулааны ижил хэмд боловсруулалт хийдэг. 3. Зөгийн жилийг спиртэнд уусгадаг. Усыг бодвол спирт нь хүчтэй нэгдэл учраас зөгийн жилийг хандлаж чадна. Ингэж бэлтгэсэн зөгийн жилийн спиртэн хандыг гадуур хэрэглэхэд, хоолой өвдөхөд хэрэглэхэд тохиромжтой. Харин, ходоод гэдэсний асуудалтай бол спирт нь салстыг улам цочроож, гэмтээдэг тул тохиромжгүй. Мөн хүүхэд, нярай, настай хүмүүс, цаашлаад машин барьж байгаа хүн хэрэглэдэггүй.

Жилийг эмчилгээнд хэрэглэх аргууд Бургас, улиас, хус, нарс, гацуур ,жодой зэрэг модны навч нахиа, гадна талаараа гялгар, тослог бодисоор бүрхэгдсэн байдаг. Энэ бодисыг зөгий хавар намрын улиралд эрчимтэй цуглуулж боловсруулаад үүрнийхээ зай завсрыг чигжиж шавна. Энэ бодисыг жили (прополис) гэнэ. Жили нь цавуурхаг байдалтай, тааламжтай үнэртэй, ногоовтор хар хүрэн өнгөтэй, шаравтар эсвэл улаавтар туяатай органик бодисын хольц юм. Энэ нь биологийн идэвхт бодис бөгөөд анагаах ухаанд ихээхэн ач холбогдолтой болохыг эрдэмтэд тогтоожээ. Тухайлбал үрэвслийн эсрэг мэдээ алдуулах, эсийн хуваагдалыг хурдасгах, өвдөлт намдаах, шүд амны амьсгалын замын бүх өвчин ходоод, 12 нугалаа гэдэсний шарх ба бүх арьсны өвчин, артикулит, геморой, бөөр, түрүү булчирхай болон эмэгтэйчүүдийн зарим төрлийн өвчнийг анагааж байна. Мөн загатнуур, үлд, хөлдөлт, бэртэнгэ зэргийг анагаахад жилийг өргөн хэрэглэж байна. Түүнчлэн шүдний оо болон гоо сайхны зориулалттай төрөл бүрийн тос түрхлэг бэлтгэхэд ашиглаж байна. Гадаадад жилигээс 100 гаруй цэвэр бодис ялгаж авсан жишээ байна. Үүнд: Олон төрлийн үнэрт нэгдэл, ханасан хүчил, нүүрстөрөгч гэх мэт орчин үеийн анагаах ухаанд антибиотокоос хэд дахин илүү эмчилгээний чанартай фитоцид гэдэг бодисыг жилигээс гарган авсан байна. Жилин найрлаганд эфирийн тос, олон тооны амин дэм, төмөр, кальци, магний, калий, хөнгөн цагаан, цахиур, зэрэг бодис агуулагддаг. 1. Жилигээр бэлтгэх эмийн жор, арга хэлбэр олон янз байна. Үүнд: Жилигээр спиртэн, усан ханд, тос, тосон түрхлэг, боох, ороох, хатаах, хөлдөөх зэргээр бэлдмэл бэлтгэх арга: – Жилигээр 1:10 ба 1.5:10 харьцаатай спиртэн уусмал бэлтгэх арга: Спирт 70-96%-ийн 1 литр спиртийг бүдэг өнгийн шилэн саванд хийж дээр нь сайн жижиглэн нунтагласан 100-150гр жили хийж таглаад 2-3 хоног 20-25 хэмийн дулаан газар байлгана. 5-6 цаг тутамд мод ба шилэн халбагаар сайн хутгаж уусгана. Бэлэн болсон уусмалыг шүүлтийн цаасаар шүүж цэвэр бүдэг өнгийн шилэнд хийнэ. Уг уусмалыг харанхуй тасалгааны дулаантай газар хадгална. Энэхүү спиртэн уусмал нь улаан бор өнгөтэй, сайхан үнэртэй болсон байна. – Жилин спиртэн уусмал бэлтгэх арга: 70%-ийн этилийн 80мл спиртэнд 2-4гр шинэ жилиг жижиглэж хийнэ. Уг саваа сайн таглаж тогтмол сэгсэрч 1-2 хоног байлгана. Дараа нь шүүж бүдэг өнгийн шилэн саванд хийнэ. Шүүлтүүр дээр үлдсэнийг 20мл спиртээр угаана. Угаасан спиртээ шүүлтүүрт шингээж үлдэгдлийг агаарт хатааж жигнэнэ. Жилин спиртэн агууламжийг тооцно. Жилин спиртийн агууламж 2-4% байхаар бодож спирт нэмнэ. Уг уусмал хүрэн өнгөтэй, тунгалаг, шингэн болсон байна. – Жилин спиртэн ханд бэлтгэх арга: Жижгээр хэрчсэн жилидээ 95%-ийн этилийн спиртыг 1:5 ба 1:6 харьцаатай хийнэ. Тэр уусмалаа тасалгааны дулаанд 3-4 хоног харанхуй газар байлгаж үе үе сэгсэрч байна. Дараа нь цаас буюу марлаар сайтар шүүж уусмалыг хэмжих шилэн колбонд хийж хэмжээд 500мл болтол спирт нэмнэ. Ингэснээр 15:20 жилин спиртийн ханд бэлэн болно. – Жилин усан ханд бэлтгэх арга: Энэ хандыг 4 аргаар бэлтгэнэ. – Жижиг хэрчсэн 10гр жили дээр 100мл хүйтэн ус палантай саванд хийж таглаад 70-80хэм устай саванд 45 минут байлгана. Усны гадаргууд ялгарсан лавыг шүүрдэж авна. Дараа нь уусмалаа шилэн саванд хийж түүн дээр 10 гр жили 100 мл хүйтэн ус нэмээд зөөлөн гал дээр 10-15 минут байлгаж дараа нь шүүж авна. Ингэснээр жилин 200мл 10%-ийн усан ханд бэлэн болно. Үүнийг бүдэг шилэн саванд хийж сайн таглан харанхуй газарт буюу нарны гэрэл туяанаас хамгаалалттай газар хадгална. Тунадас үүссэн бол 5-7 хоног, тунадас үүсээгүй бол хөргөгчинд 7-10 хоног хадгална. Жилин усан ханд шар хүрэн өнгөтэй тунгалаг шингэн байх бөгөөд маш тааламжтай үнэртэй. Хандны үлдэгдэл шаарыг хатааж спиртний ханд хийхэд хэрэглэж болно. – 10гр жижиглэн хэрчсэн жилиг 100мл нэрмэл ус буюу борооны устай хольж 1 цаг халаана (буцалгахгүй). Халаахын өмнө 10-15 минут хүчтэй сэгсэрнэ. Энэ үйлдлийг 5-7 хоног тутамд давтана. Гаргаж авсан хүрэн өнгийн шингэнийг шүүгээд хөргөгчинд хийж хадгална. – 80гр жилиг буцлам халуун нэрмэл усанд шингээх замаар ханд бэлдэнэ. Ялгаж авсан шингээмэл хандыг буцалж байгаа устай саванд 30 минут байлгаж дараа нь шүүнэ. Ингэхэд 1куб.см эзэлхүүн бүхий усанд шингээмэл ханд 95мл хуурай бодис агуулна. – 20гр жилид 100гр ус хийж буцалж байгаа устай саванд 1 цаг байлгана. Дараа нь халуунаар нь марлаар шүүнэ. 10%-ийн жилин агууламж бүхий усанд шингээмэл ханд бэлтгэхийн тулд шил юм уу паалантай саванд 100 мл нэрмэл ус, 10гр нунтагласан жили хийж хутгаад 40-500С халуун устай саванд тавиад байнга шилэн саваагаар хутгана. Уусмалыг 4 давхар марлаар шүүж сэрүүн газар хадгална. – Жилин тос бэлтгэх арга: Палантай саванд 100гр цөцгийн тосонд 15гр жили хийж 800С-д зөөгшүүлж 10-15 минут байнга хутган зөөлөн галд халаана. Үүнийгээ хэдэн давхар марлаар шүүнэ. – 10-20%-ийн жилин агууламжтай тосон түрхлэг бэлтгэх (В.Ф Органы) арга: а. Цэвэр палантай саванд 100гр вазелин юм уу масло хайлуулж буцалтал нь халаагаад гал дээрээс авч 50-600С хүртэл хөргөнө. Хөргөсөн тосон 10-20гр цэвэрлэн хэрчиж жижиглэсэн жили хийж дахин 800С-ийн халаахдаа 8-10 минут байнга хутгана. Гэхдээ савтай тосон холимогоо таглаатай байлгана. Халуун холимогийг марлаар шүүж сэрүүн газар царцаахдаа байнга хутгана. б. 1кг жилид 300мл 96%-ийн этилийн спирт ноогдохоор тооцож жижиглэсэн жилигээ спиртэнд хийж уусгана. Энэ нь хар өнгөтэй, сайхан үнэртэй түрхлэг болно. Түрхлэгийн суурь нь вазалин бөгөөд 9:1 буюу 8:2 харьцаатай түрхлэгийн найрлагад орно. 100гр вазалин гаргаж авсан 15-20гр жилин түрхлэгээ хольж буцалж байгаа усан саванд хайлуулж уусаж дуустал 5 минут байнга хутгана. Савтай уусмалд агуулагдаж байгаа жилин нэгдэлүүд ууршиж алга болгохгүйн тулд савыг сайн тагласан байвал зохино. 10-15 минутын дараа тосон түрхлэгийг 1 давхар марлаар шүүж цэвэр шилэн саванд хийж хадгална. Жилин тосыг сайтар тагласан саванд хийж сэрүүн хуурай харанхуй газар хадгална. – Гэрийн нөхцөлд жилин түрхлэг бэлтгэх арга: Эмчилгээнд зориулсан түрхлэгийн жилин агууламж янз бүр байдаг. Бага зэргийн шалбархай, исгэлт ч халдваргүйжүүлэхгүйн тулд 5-10%-ийн жилин түрхлэг хэрэглэнэ. Гүн шарх, идээ бээртэй шархыг эмчлэхэд 10-15%-ийн түрхлэг хэрэглэнэ. Мөөгөнцөрийг эмчлэхэд 5-25%-ийн түрхлэг хэрэглэнэ. Арьсны хорт хавдар, арьсны сүрьеэ, псориаз 40-45%-ийн жилин түрхлэгээр эмчлэх гэх мэт. Эмийн санд жилин тосон түрхлэгийн агууламжийн хувийг заадаггүй тул өөрийн бэлтгэсэн жилин тосон түрхлэг хэрэглэх нь зүйтэй. – Сармис, жилин холимог бэлтгэх арга: 200гр сармисыг 2 дахин махны машинаар жижиглэн хэрчиж 96%-ийн 100гр этилийн спиртэнд 20 хоног дарна. Бүх үлдэгдлийг цэвэрлэхийн тулд марлаар шүүнэ. 3хоногийн дараа 50гр зөгийн бал, 20%-ийн спиртэн, 10гр ханд нэмэхэд сармис жилин холимог болно. – Жилин хуурай ханд бэлтгэх арга: Жилин өтгөн хандыг том ероолтой палантай саванд хийж 400С-ийн дулаантай харанхуй газарт эсвэл термостатад уусгагчийн шингэнийг хатах хүртэл тавьж хатаана. Хуурай ханд содон онцлог үнэртэй, хар хүрэн өнгөтэй, талсжсан бэлдмэл болно. Хатсан бэлдмэлийг хурц хутгаар хусаж авна. Бүдэг хар шилэн саванд хийж сайн таглаж хугацаагүй хадгална. Шаардлагатай эм бэлтгэхэд хэрэглэнэ.- Жилин “Оо” бэлтгэх арга: Жижиглэсэн жилиг харагдах бохирдлоос салгаж пааран ууранд бага зэргийн вазелинтай зуурч нухна. Бага багаар вазелин нэмэж 50%-ийн агууламжтай болтол нухаж холино. Бэлдмэл нь өтгөн цөцгий маягийн шар ногоон өнгөтэй, анхилуун үнэртэй байна. Сайтар тагласан саванд харанхуй газар 1 жил хадгална. 2. Жилигээр эмчлэх ба урьдчилан сэргийлэхэд: – Яр шархыг жилигээр эмчлэх: Жилиг ходоод 12 нугалаа гэдэсний шархлаанд хэрэглэдэг. Жилиг спиртэн уусмал буюу жилин тос хэлбэрээр эм найруулдаг. Жилин спиртэн уусмал 70%-ийн спиртийн 10% байхаар бэлтгэнэ. Жилин тос бэлтгэхийн тулд жижиглэсэн 10гр жилиг устай саванд халаасан давслаагүй цөцгийн 100гр тостой холино. Жилиг тосонд хандлахдаа бэлтгэсэн бэлдмэлийг устай саванд 5-10 минут халаана. Халаахдаа заавал тогтмол хутгана. Дараа нь халуун байхад нь хэдэн давхар марлаар шүүнэ. Бэлдмэлийг халаахдаа буцалгаж болохгүй. Жилин спиртэн уусмалыг 18-20 хоногийн туршид 15-20 дуслаар бүлээн ус болон буцалсан сүү, новиканы 1.5-ийн уусмалыг 20 дусааж хоол идэхээс 1.5 цагийн өмнө өдөрт 2-3 удаа ууна. Хэрэв шаардлагатай гэж үзвэл эмчилгээг 2 долоо хоногоор завсарлаж болно. Эмийн тунг хэтрүүлэхгүй байх хэрэгтэй. Тун хэтэрвэл хоолонд дургүй болох, биеийн тэнхээ тамир муудах, бие сулрах, цусанд лекоцит ихсэх аюултай. Жилин тосыг сүүнд халааж 1 цайны халбагыг хоол идэхээс 1-1.5 цагийн өмнө өдөрт 2 удаа ууна. Эмчилгээний үргэжлэх хугацаа дээрхийн нэгэн адил болно. Элэгний өвчтэй бол жилийн тосон ханд хэрэглэхийг хориглодог. – Амны хөндийн салслаг бүрхүүлийн гэмтлийг эмчлэх: Амны хөндийн салслаг бүрхүүлийн гэмтэл маш тархсан өвчин бөгөөд эмчлэхэд удаан хугацаа шаарддаг. Жилин сууринд бэлтгэсэн шинэ бэлдмэл сайн үр дүнтэй. Бэлдмэлийг бэлтгэх арга: Сайн цэвэрлэж жижиглэсэн 50гр жилитэй 70%-ийн 60мл этилийн спирт ба 20мл эфирийн тос хийнэ. Энэ хольцыг сайн тагласан хар шилэн саванд хэд хоног байлгана. Үе үе сэгсэрнэ. Хольц уусаж дуусахад марлаар шүүнэ. Энэ уусмал нь эмчлэх үндсэн суурь эм нь болно. Үүнийг дахин боловсруулахгүй хэрэглэнэ. Уусмалд агуулагдах хатуу бодисыг уусгахын тулд дахин хэд хоног байлгаж болно. Дараа нь уусмалыг тунгааж бэлдмэл бэлтгэхэд хэрэглэнэ. Үүнд:- 50гр шүүсэн жилин уусмал; – 20%-ийн сүүнцэр, 5гр зөгийн балыг бүрэн уустал сайтар хутгаж хар шилэн саванд хийнэ; Бэлдмэлд хэрэглэхийн өмнө салст бүрхэвчийг хатаана. Бэлдмэл түрхэхэд шар хальс үүсч бүтэн хоног шүүсэнд идэгдэхгүй байна. Аяндаа шүүсэнд уусна. Хэрэглэх арга: Өвчтэй газрын усыг ус төрөгчийн 3%-ийн давхар ислээр сайтар цэвэрлэж бүлээн агаараар үлээлгэж хатаана. Дараа нь дусаагчаар хэд хэдэн дусал түүн дээр дусааж нимгэн хальс болтол байлгана. Ингэснийхээ дараа өвчтэй газраа агаараар үлээлгэхэд спирт, эфир нь дэгдэж хатна. Үүссэн нимгэн хальс нь хоногийн хугацаанд бэхжиж хамгаална. Ийм эмчилгээг өдөр бүр эдгэртэл 3-5 хоног хийнэ. Жилин бэлдмэл сүрьеэ, сахуу, тэмбүү, өвчин үүсгэгч мөөгөнцөр, арьсны өгөршил үүсгэгч, лептопироз зэрэг өдөөгч нянг устгах чадалтай. Жилин эфирийн тос ариутгах хүч чадлаараа кокаинос 5,5 дахин новакаинаас 52 дахин илүү.- Түрүү булчирхайн архагшлийг эмчлэх: Түрүү булчирхайн архагшлийг эмчлэхэд сайн нөлөө үзүүлдэг бөгөөд илэрлийг бактерийн эсрэг үйлчилгээгээр засдаг. Мөн ариутгах, үрэвслийн эсрэг үйлчилгээтэй. Нөхөн шингээх болон нөхөн сэргээх чанарыг агуулдаг. Үүнийг эмчлэхэд жилиг ууршуулуулах замаар гаргаж авсан (40гр жилиг 200гр 96%-ийн спиртэд) жижигхэн нарийхан хэлбэрийн бэлдмэлийг шулуун гэдсэнд тавина. Энэхүү лаа нь 0.1 гр жилин спиртийн ханд, какогын тос 2гр байна. Энэ бэлдмэлийг шулуун гэдсэнд хоногт 1 удаа орой унтахад хийнэ. Эмчилгээ 90 хоногоор хоорондоо 1-2 сарын зайтай хийнэ. – Хоолойн өвчнийг эмчлэх: Хоолой үрэвсэх, архаг өвчнөөр өвдөх өвчин нь хоолой хуурайших, хоолой сэрвэгнэх, хуурай ханиах, хуурай цэр гарах шинж тэмдэгүүдээр илэрдэг. Жилин спиртийн хандыг 1%-ийг глицерин ба тоорын тосны 2%-тай сайн хутгаж хэрэглэнэ. Өвчин хүндэрсэн үед хамраараа сор, хамраараа сорохоос өмнө хамрын хөндий дахь салст бүрхэвч гадаргууг цэвэрлэж 10-15 хоногийн туршид өдөрт 1 удаа дээрх бэлдмэл түрхэх хэрэгтэй. 1 удаагийн түрхлэгт 2-2.5 мл бэлдмэл зарцуулна. – Нармайн хөндийн үрэвслийг (гайморит) эмчлэх: Палантай саванд ус буцалгаж түүндээ цайны халбагны хагасаар жилин 30%-ийн ханд хийж толгойгоо ороож дулаалан, буцалж байгаа хандны уураар утаж амьсгална. Энэ эмчилгээг өдөрт 2-3 удаа хийнэ. – Гэдэсний хурц ба архаг үрэвслийг эмчлэх:Гэдэсний хурц ба архаг үрэвслийг эмчлэхдээ 70%-ийн этилийн спиртэнд хандалсан 20%-ийн жилин хандыг хэрэглэнэ. Өвчтөн 40 дусал жилин спиртийн хандыг 1 аяга халуун ус буюу сүүнд дусааж хоол идэхээс 1 цагийн өмнө өдөрт 3 удаа ууна. Энэ үед хоолны дэглэмийг нарийн барих хэрэгтэй. Эмчилгээний 1 удаагийн үргэжлэх хугацаа 20-30 хоног байна. – Чихний хурц үрэвслийг эмчлэх: Дунд чихний архаг, идээт үрэвсэл үгдрэхдээ чихийг сонсголгүй болгодог. Дунд чихний хурц ба архаг үрэвслийг 70%-ийн спиртэн хандалсан 30%-ийн жилин хандыг хэрэглэнэ. Дунд чихний хэнгэрэгт тогтсон идээ бээрийг жилин уусмалд шингээсэн марлан гуурсыг чихний нүхээр оруулан сайтар цэвэрлэж чихний хэнгэрэгт хүргэж байлгана. Дараагийн өдөр энэ цэвэрлэгээг давтана. Эмчилгээг өвчний хүндрэлээс хамаарч 10-15 өдөр үргэжлүүлнэ. Дүлийг эмчлэх: Дүлийг эмчлэхдээ жилин 30-40%-ийн спиртэн хандыг ургамлын шингэн тостой (оливийн тос болон эрдэнэ шишийн тос)-той 1:4 харьцаатай хольж бэлтгэж эмчилнэ. Энэ хольцыг сайтар сэгсрэхэд нэгэн төрлийн холимог буюу жилин тослогт спиртэн түрхлэг болно. Эмчилгээг хийхдээ жилин тослог спиртэн түрхлэг шингээсэн марлан гуурсаар чихний нүхээр оруулж байлгана. 5-аас дээш насны хүүхдэд өдөр бүр, шөнөдөө 10-12 цагаар, 10-14 удаа эмчилгээг үргэжлүүлнэ. Насанд хүрэгчдэд өдөр өнжиж 36-38 цагаар 10-12 удаа эмчилгээг хийнэ. – Ангиныг эмчлэх: Хумсны чинээ жилиг хоолны дараа удаан зажлана. Энэ үед ам дарвигнуулах, хэл хөшөөж үйлчилгээ үзүүлнэ. 1 өдөрт 5гр жилиг идэх хэрэгтэй. Гэдсэнд ороод уусна. Ангин 2 өдрөөс хэтрэхгүй хугацаанд эдгэрнэ. Мөгөөрсөн хоолойн үрэвслийг эмчлэх:Гэрийн нөхцөлд 60гр жилин 40гр цагаан лавыг 300гр-ын багтаамжтай хөнгөн цагаан саванд хийгээд түүнээс том багтаажтай буцалж байгаа устай саванд хийж гарч байгаа уураар нь утна. Жили, цагаан лав ийм нөхцөлд маш амархан бие биедээ уусч жилин фитоцит болно. Жилин уураар өглөө орой 10-15 минут утна. Умайн амсар, үртрээний үрэвслийг эмчлэх: Умайн амсарын үрэвсэл, мөөгөнцөр буюу халдварт бактериас үүсэлтэй бол 96%-ийн спиртэнд 3%-ийн жилин уусмалыг хэрэглэнэ. 7-10 хоног эмчилнэ. Өдөрт 1 удаа, жили бактерицидын үйлчилгээтэй тул идээ бээр үүсгэгч бактерийг сайн устгадаг. Хоолой өвдөх, ханиад хүрхэхээс урьдчилан сэргийлэхэд:2-3 шүдэнзний толгойн чинээ зөгийн жили авч ердийн бохинд хавчуулж зажилна. Мөн тийм хэмжээний зөгийн жилиг өдөр бүр өглөөгүүр зажлахгүйгээр усаар даруулж ууна. Жилийг организм аажмаар уусгаж шингээдэг. Энэ арга нь хамрын ханиад, хоолойн өвчнөөс ангижруулахаас гадна хамар цэвэрлэж ханиалгыг зөөлрүүлэн намдааж буйлийг бэхжүүлж амны хөндийг арчилж цэвэрлэхэд сайн үр дүнтэй. Зөгийн жилиг өдөр бүр зажлаад байхад ямар ч халдварт томуу тусахгүй. Зөгийн жилиг барагшунтай нэг зэрэг хэрэглэхийг хориглодог. Эдгээр бодисууд эсрэг тэсрэг үйлчилгээтэй учир харилцан тохирдоггүй.copy#

Leave a Reply

Your email address will not be published.