ҮНЭН ! ХИМИЙН ХОРТ НЭГДЭЛ ХОРТ ХАВДРЫН ЭХЛЭЛ ҮНДЭС ! “Хумс хуруугаа хавдар үүсгэгчээр гоёсон ээжүүд их олширч бгаа болохоор хүүхдүүдийн дунд хавдар болоод амьсгалын замын өвчин, дотоод шүүрлийн булчирхайн өвчин улам ихсэнэ” Хумсны будаг, наадаг хумс, хумсны гелэн будгийн найрлагыг та мэдэх үү? Будагтай хумсаар барьсан бүгдэд хор наалдаж үлдэж бгааг анхаарна уу~👀 1. Трифенилийн фосфат: Судлаачид хумсны будагны хор хөнөөлийг судлахын тулд 24 эмэгтэй дээр туршилт хийжээ. Тэдгээр 24 эмэгтэйчүүдийн хумсыг алдартай брэндүүдийн хумсны будгаар будаж, 6 цагийн дараа цусны шинжилгээ авахад цуснаас нь хамгийн аюултай химийн бодисуудын нэг болох трифенилийн фосфат илэрсэн аж. 10 цагийн дараа дахин цусны шинжилгээ авахад, цусан дахь трифенилийн фосфатийн хэмжээ өмнөхөөсөө 7 дахин нэмэгдсэн байжээ. Трифенилийн фосфат хэмээх бодисыг маш ховор тохиолдолд л гоо сайхны бүтээгдэхүүнд, хэлбэржүүлэх зорилгоор хэрэглэдэг аж. Харин туршилтын дүнгээс харвал энэхүү бодис нь дотоод шүүрлийн булчирхайнд муугаар нөлөөлөөд зогсохгүй үргүйдлийг үүсгэдэг байна. Ялангуяа өсвөр насны охидод маш аюултай. Хэрвээ та хумсны лак худалдан авахдаа найрлагыг нь хараад л энэ бодис агуулагдсан эсэхийг нь мэдэж, эрүүл мэндээ хамгаалж чадна гэж бодож байвал эндүүрч байна. Учир нь хумсны будагны брендүүдийн 98% нь энэ бодисын тухай найрлага дээрээ огт дурдаагүй байдаг гэнэ.
2. Фталат: Хумсны будагны найрлагад агуулагддаг дараагийн хорт бодис бол фталатын хүчил юм. Фталат нь хуванцар эд анги үйлдвэрлэхэд ашигладаг маш хүчтэй бодис юм. Харин хумсны будганд маш бага хэмжээгээр агуулагддаг боловч энэхүү бодис тодорхой хэмжээгээр ууршиж, хумсаа будсан хүнд төдийгүй, эргэн тойрны хүмүүст хор уршиг тарьж, дараах сөрөг нөлөөг үзүүлнэ. -Дотоод шүүрлийн булчирхайд муугаар нөлөөлнө -Амьсгалын замын өвчлөл үүсгэнэ. /Астма, бронхит/ -Хавдар болон хорт хавдар -Үргүйдэл үүсгэнэ. / эрэгтэй, эмэгтэй хоёуланд нь/
3. Толуол: Толуол нь бензин, шатахууны найрлагад байдаг хорт бодис юм. Харин уг бодисыг хумсны будгийг шингэлэх, хурдан хатаах зорилгоор хийдэг байна. Түүнчлэн энэхүү бодисын найрлага, үнэр нь мансууруулах нөлөөтэй байна. Өөрөө хэлбэл мэдрэлийн системд муугаар нөлөөлнө гэсэн үг.
Мөн нүд болон арьсны хамгаалах давхаргыг гэмтээдэг ажээ. 4. Формальдегид: Энэхүү бодисыг хуванцар сав болон цавуу хийхэд ашигладаг бөгөөд монгол нэршлээр шоргоолжны хүчил хэмээн нэрлэдэг. Ийм бодистой удаан харьцвал, нүдний хараа, мэдрэлийн систем, бөөр, элэг гэх мэт дотор эрхтнүүдийг муутгадаг байна. Ялангуяа эмэгтэй хүмүүст нэн аюултай бөгөөд үргүйдэл бий болгох, болон ургийн хөгжилд муугаар нөлөөлдөг. Формальдегид: Мөн дээр дурдагдсан бодисуудын адилаар хорт хавдар үүсгэдэг. Формальдегид нь лосьон, шампунь, ангижруулагч, биеийн саван, хумсны будаг зэрэгт агуулагддаг боловч хамгийн хортой бодисын жагсаалтад нэлээн дээгүүр бичигддэг аж. Эдгээр нь хумсны будагны найрлагад
түгээмэл агуулагддаг хорт бодисын жишээ юм. Үүнээс гадна хумсны будагны брэндээс хамаарч янз бүрийн хорт бодис агуулагддаг аж. Хурдан хатдаг хумсны будаг нь жирийн будгийг бодвол хорт бодисын хэмжээ нь хавьгүй илүү байдаг. Нялахсын сул дорой эд эрхтэн дээр эдгээр хорт бодис маш амархан сууршиж өвчлүүлнэ шүү~👀🇲🇳 Мөн хумсаа будсан үедээ хумсаа хэзээ ч мэрэх болон хоол хийж болохгүйг санаарай! Яалтачгүй хумсаа будсан бол ядаж нэг удаагийн гялгар бээлийг хэрэглэж сураарай ~👀🇲🇳
МҮЭХ: ИРГЭДИЙН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ЯАРАЛТАЙ НЭМЭГДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ Дэмжиж байвал 1 гэж бичээд ШЕЙР!!! МҮЭХ-ноос Засгийн газрын тогтоолтой холбоотойгоор үйлдвэрчний эвлэлийн холбоод мэдээлэл хийлээ. МҮЭ-ийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлого төлөвлөлтийн газрын дарга М.НЯМДАВАА: “Төсөв зардлыг хэмнэх, орон тооны давхардлыг арилгах, цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй байх Засгийн газрын тогтоол гарсан.
Энэ нь төрийн захиргааны албан тушаалтанд хамааралтай гэсэн. Гэтэл энэ нь төрийн үйлчилгээний ажилтан, багш нарт үйлчилж байгаа тул энэ тогтоолыг дэмжихгүй байна. Цар тахалтай холбогдуулан өргөн хэрэглээний
барааны үнэ нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадвар буурч байна. Тиймээс Засгийн газар шатахуун, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй холбоотой цалин, тэтгэврийг нэмэх шаардлагатай байна” гэлээ. Г.Өнөрбаяр: Таван жилийн дунджаар тэтгэвэр тогтоосноор нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ УИХ-ын чуулганы
хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Өчигдөр тус хуулийн төслийг НББ-ны байнгын хороо хэлэлцээд хэлэлцэхийг дэмжсэн билээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын гишүүд өнгөрсөн дөрөвдүгээр сард өргөн барьсан юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авлаа.УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Энэ асуудлыг шийдсэнээр хэдэн төгрөгийн зардал гарах вэ. Иргэдийн санал хүсэлтийг авсан уу. Нэмэлт зардлуудаа хасаад тэтгэврээ нэмэгдүүлэх шаардлага байна. Энэ тал дээр байнгын хороо ямар байр суурьтай байна вэ.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: Манай яамнаас Нийгмийн
даатгалын багц хуулийн төслийг өргөн барьсан. Хуулийн төсөлд таны ярьсан зүйлийг бүгдийг нь тусгаж оруулсан. Жилд 30 мянга орчим хүн тэтгэвэр тогтоолгож байгаа. Үүний 70 орчим хувь нь тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэврээ тогтоолгодог. Үлдэж байгаа хүмүүсийн цөөн хувь дээр энэ дараалсан таван жил гэдэг асуудал яригдана УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Долоон жилийн
хугацаанд хүмүүс ажлаа сольдог, завсарддаг асуудал байдаг. Тиймээс долоон жилийн дунджаар тэтгэвэр тогтоолгох нь иргэдэд маш их хохиролтой. 2022 оны төсөв дээр 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө шаардагдана.УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Засгийн газрын өргөн барьсан хуультайгаа хамт хэлэлцээд явж болдоггүй юм уу. Сүүлийн таван жил өндөр цалин авсан хүмүүс илүү
хожоод, бусад ахмадуудад ямар ч ялгаагүй юм биш үү. Энэ хуулийг баталснаар ямар хэмжээний санхүүжилт шаардлагатай вэ. 2022 оны төсвөө баталчихсан. Санхүүжилтээ яаж шийдэх юм бэ? УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:
МАН-ын бүлэг энэ хуулийг хэлэлцэхийг дэмжчихээд багц хуультай хамт хэлэлцье гэдэг санал тавьсан. Гэхдээ энэ хууль бол ирээдүйд тэтгэвэрт гарах хүмүүсийн тэтгэврийг тогтоохдоо таван жилээр тооцно гэж байгаа. Эрт тэтгэвэрт гарсан хүмүүсийн асуудал тусдаа асуудал. Энэ хуулийг баталбал бид олон ахмадынхаа тэтгэврийг 500 мянга болгох боломж бүрдэх юм. УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн: 2016-2021 онуудад улсын төсвөөс тэтгэврийн санд хэдэн төгрөг шилжүүлсэн бэ. НДШ-ийг 20-иос 25 хувь болгох, тэтгэврийн дунджийг 7 жилээр тооцох гэдэг асуудлыг би Сангийн сайд байхдаа батлуулж байсан. Тэтгэврийн санд ямар хэмжээний
нэмэлт дарамт ирэх вэ? Тэтгэврийн сангийн орлого зарлага улсын нэгдсэн төсөвт тооцогдож явдаг. Ирэх оныхоо төсвийг баталчихсан. Жил бүхэн 120 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ. Ингэснээр НДС-д жил бүхэн улсын төсвөөс 800 орчим тэрбум төгрөгийн татаас өгнө. Ард түмэнд
таалагдаж гоё юм ярьж болно. Гэхдээ байгаа юмаа тараадаг, хуримтлуулдаг юмгүй байх нь зөв үү.УИХ-ын гишүүнБ.Пүрэвдорж: 2021 онд 35 мянган тэтгэвэрт гарсан. Үүний 70 хувь нь хувь тэнцүүлсэн болон бүрэн тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр тогтоолгосон. Жилд дөрөвхөн тэрбум төгрөг хэмнэхийн төлөө ахмадуудынхаа эрх
ашгийг хохироох ёсгүй байсан юм. Энэ шийдвэр төрд иргэдийн итгэх итгэлийг алдагдуулсан.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: 2016 онд улсын төсвөөс 494, 2017 онд 570.3, 2018 онд 609.8, 2019 онд 605.5, 2020 онд 400, 2021 онд 603.5
тэрбум төгрөгийг НДС-д татаас болгож өгч байгаа. 2022 онд улсын төсвөөс 459.8 тэрбум төгрөг өгнө. Долоон жилийг таван жил болгосноор тэтгэвэр огцом нэмэгдэх юм шиг буруу ойлголт өгч болохгүй. Нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ.
Categories
Хумс хуруугаа хавдар үүсгэгчээр гоёсон ээжүүд их олширч бгаа болохоор хүүхдүүдийн дунд хавдар болоод амьсгалын замын өвчин, дотоод шүүрлийн булчирхайн өвчин улам ихсэж байна.
