Categories
Чөлөөт

ТООЦООЛОЛ: НДШ-ийн 50%-ийн буцаан олголтоор та хэдэн төгрөг авах боломжтой вэ?

Засгийн газар өнгөрсөн 4-р сарын 15-ны өдөр ээлжит бусаар хуралдаж, жагсаал хийсэн залуус, иргэдээс тавьсан шаардлагуудыг хэлэлцэж, үнийн өсөлтийн эсрэг хэрэгжүүлэх боломжтой шийдвэрүүдээ танилцуулсан. Энэ хүрээнд төсөвт байгууллага, газрын тос болон уул уурхайн чиглэлийн аж ахуйн нэгж байгууллагаас бусад аж ахуйн нэгжүүдийн ажилтан төлдөг НДШ-ийн дүнгийн 50%-ийг он дуустал сар бүр төрөөс буцаан олгох шийдлийг Засгийн газраас гаргаж байгааг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлсэн.Засгийн газар энэ асуудлыг УИХ-д оруулж батлуулснаар тавдугаар сараас хэрэгжиж эхлэх хүлээлттэй байна. Уг шийдвэр албажсанаар иргэн та ямар хэмжээний НДШ-ийн төлбөрийг буцаан авах боломжтойг доорх хүснэгтэд үндсэн цалингийн дүнгээ оруулснаар тооцох боломжтой. энд дар Анхааруулга: Энэхүү тооцоолол нь таны цалингийн эцсийн үнэлгээ биш байж болохыг анхаарна уу.

Leave a Reply

Your email address will not be published.