Categories
Чөлөөт

Ёс суртанхуунтай байснаар хүн болж төрдөг. Тэрчлэн өглөг өгснөөр баян чинээлэг, тэвчээртэй байснаар гоо үзэсгэлэнтэй, самади бясалгал хийснээр амгалан дөлгөөн , билгүүнийг бясалгаснаар хурц ухаантай болдог.

ЁС СУРТАХУУНТАЙ БАЙСНААР ХҮН БОЛЖ ТӨРДӨГ. ТЭРЧЛЭН ӨГЛӨГ ӨГСНӨӨР БАЯН ЧИНЭЭЛЭГ, ТЭВЧЭЭРТЭЙ БАЙСНААР ГОО ҮЗЭСГЭЛЭНТЭЙ, САМАДИ БЯСАЛГАЛ ХИЙСНЭЭР АМГАЛАН ДӨЛГӨӨН, БИЛГҮҮНИЙГ БЯСАЛГАСНААР ХУРЦ УХААНТАЙ БОЛДОГ … (Жадо ринбүүчи багшийн айлдвараас) Шидэгч үйл нь сайн төрөл юмуу, нэг бол муу төрөл рүү төрөл авахуулдаг үйл юм. Шагшаабад өөрөө шидэгч үйл учраас шагшаабадаар сайн төрлийг аваад, тэгээд урьд өглөг өгч байсан бол түүний үр дүнд хүний төрөл дээрээ баян чинээлэг байх, хүн хэчнээн уурлаад өөр рүү нь дайрч байсан ч гэсэн өөдөөс нь сайхан инээгээд сайн хандах гэх мэтээр тэвчээртэй байсан бол сайхан царайтай, гоо үзэсгэлэнтэй болдог. Их хичээлтэй, мэрийлттэй байсан бол түүний үрд сүр жавхлантай болдог. Самади бясалгал хийж байсан юмуу, хийхийг хичээж байсны үр дүнд маш амгалан тайван, тогтуун дөлгөөн болдог. Билгүүн буюу оюун ухааныг бясалгаж байсны үр дүнд ухаан сайтай, аливаад их сайн ажиглаж шинжилж чаддаг, эрэгцүүлэн бодож чаддаг, хурц ухаантай болдог. Тэгэхээр энэ зургаагийн дотроос шидэгч үйл нь юу байна вэ гэхээр шагшаабад байна. Нөгөө тав нь шидэгч үйлээр хүний төрөлд шидэгдээд ирэхээр түүнийг баян чинээлэг, царай зүс сайтай, номхон дөлгөөн, хурц ухаантай болгож гэх мэтээр өөрчилдөг.
Шидэгч үйл болон гүйцээгч үйлийг ингэж ойлгож болно оо. ЁС СУРТАХУУНТАЙ БАЙСНААР ХҮН БОЛЖ ТӨРДӨГ. ТЭРЧЛЭН ӨГЛӨГ ӨГСНӨӨР БАЯН ЧИНЭЭЛЭГ, ТЭВЧЭЭРТЭЙ БАЙСНААР ГОО ҮЗЭСГЭЛЭНТЭЙ, САМАДИ БЯСАЛГАЛ ХИЙСНЭЭР АМГАЛАН ДӨЛГӨӨН, БИЛГҮҮНИЙГ БЯСАЛГАСНААР ХУРЦ УХААНТАЙ БОЛДОГ … (Жадо ринбүүчи багшийн айлдвараас) Шидэгч үйл нь сайн төрөл юмуу, нэг бол муу төрөл рүү төрөл авахуулдаг үйл юм. Шагшаабад өөрөө шидэгч үйл учраас шагшаабадаар сайн төрлийг аваад, тэгээд урьд өглөг өгч байсан бол түүний үр дүнд хүний төрөл дээрээ баян чинээлэг байх, хүн хэчнээн уурлаад өөр рүү нь дайрч байсан ч гэсэн өөдөөс нь сайхан инээгээд сайн хандах гэх мэтээр тэвчээртэй байсан бол сайхан царайтай, гоо үзэсгэлэнтэй болдог. Их хичээлтэй, мэрийлттэй байсан бол түүний үрд сүр жавхлантай болдог. Самади бясалгал хийж байсан юмуу, хийхийг хичээж байсны үр дүнд маш амгалан тайван, тогтуун дөлгөөн болдог. Билгүүн буюу оюун ухааныг бясалгаж байсны үр дүнд ухаан сайтай, аливаад их сайн ажиглаж шинжилж чаддаг, эрэгцүүлэн бодож чаддаг, хурц ухаантай болдог. Тэгэхээр энэ зургаагийн дотроос шидэгч үйл нь юу байна вэ гэхээр шагшаабад байна. Нөгөө тав нь шидэгч үйлээр хүний төрөлд шидэгдээд ирэхээр түүнийг баян чинээлэг, царай зүс сайтай, номхон дөлгөөн, хурц ухаантай болгож гэх мэтээр өөрчилдөг.
Шидэгч үйл болон гүйцээгч үйлийг ингэж ойлгож болно оо.

Leave a Reply

Your email address will not be published.