Categories
Чөлөөт

Хатан хаан || Элизабет өрнөдийн орнуудаас хамгийн анх Монгол Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч, Монгол оронд ардчиллыг бэхжүүлэхэд хамгийн их тууштай дэмжсэн онцгой гавъяатан.

Хатан хаан || Элизабет өрнөдийн орнуудаас хамгийн анх Монгол Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч, Монгол оронд ардчиллыг бэхжүүлэхэд хамгийн их тууштай дэмжсэн онцгой гавъяатан. Цог жавхлант Хатан хаан II Элизабеттай салах ёс гүйцэтгэх төрийн ёслолыг зөвхөн гашуудлын ёслол төдий зүйл огт биш, дипломат бодлого, геополитикийн харилцааны хувьд тун чухал үйл явдал болж байна.Цог жавхлант Хатан хаан II Элизабеттай салах ёс гүйцэтгэх төрийн ёслолыг зөвхөн гашуудлын ёслол төдий зүйл огт биш, дипломат бодлого, геополитикийн харилцааны хувьд тун чухал үйл явдал болж байна гэж учир мэдэхүүд нь шуугиад эхэллээ. Японы Эзэн хаанаас эхлээд Хаантай улсын бүх Эзэн хааныг болон ОХУ, Белорусь, Мьянмар гурваас бусад дэлхийн бүх улс орны төрийн өндөр дээд түвшний 500-аад төлөөлөгчийг урьсан юм байна. Тиймээс энэ бол зөвхөн эмгэнэл илэрхийлж хүндэтгэн салах ёс гүйцэтгэх урилга төдий биш дипломат бодлогын цугларалт болох нь. Орой нь шинэ Эзэн хааны хүндэтгэлийн хүлээн авалт болно. Энэ бүх үйл ажиллагаанд Монгол Улс маань уригдсан Ерөнхий сайд оролцоно гэдэг цаанаа тун учиртай л үйл болоод явчихлаа даа.Баруун Европын улс орнууд Монгол Улсыг хүлээн зөвшөөрч хамгийн түрүүнд дипломат харилцаа тогтоосон бөгөөд энэ түүхэн шийдвэрийг 1963 онд Хатан хаан II Элизабет гаргаж байсан гэхээр Тэд биднийг сайн мэддэг байх нь. Хэн нэгний бөөрөнд наалдсан дагуул гэж үзэлгүй, Эртний их түүхт соёл иргэншилт улс гэдгийг маань бүтнээр нь хүлээн зөвшөөрч байна гэсэн үг. НҮБ-д элсэхэд, Монгол Улсыг ардчилсан замналаар замнахад анхнаас нь тууштай дэмжиж, үнэлж баршгүй туслалцаа үзүүлж байсан найрсаг харилцаанд нь талархаж бид ч энд хүндэтгэл үзүүлэх учиртай✅ Халуун сэтгэлт англичууд энэ арга хэмжээнд ихээхэн анхаарал тавьж Эзэн Хаадыг болон дэлхийн дээд түвшний 500-аад зочидыг хүлээн авах өндөр зэрэглэлийн зочид буудлыг хүртэл Лондонд бэлдээд эхэлжээ. Ерөнхий сайд асан Уинстон Черчиллийг сүүлчийн замд нь үдэх арга хэмжээнээс хойш ийм том хэмжээний хүндэтгэлийн салах ёслол үйлдээгүй аж.
Британичуудын хувьд дэлхийн хоёрдугаар дайнаас хойшхи Их эзэнт гүрний задрал, дараагийн хаант засаглалын байр суурь, шинэ Хааны бодлого өөрчлөгдөх гэхчлэн шинэ цаг үе, нөхцөл байдлыг угтан авч байна, тиймээс энэ төрийн ёслолд ихээхэн ач холбогдол өгөх нь гэж ажиглагчид үзэж байна. Энх дэлхий жамаараа эргэх болтугай.

Leave a Reply

Your email address will not be published.