Categories
Чөлөөт

Дуучин С.ТЭНГЭР: Миний эхнэр ѳглѳѳ бүр цайныхаа дээжийг Ар Монголын зүг ѳргѳдѳг

Дуучин С.ТЭНГЭР: Миний эхнэр ѳглѳѳ бүр цайныхаа дээжийг Ар Монголын зүг ѳргѳдѳг Ѳвѳр Монголын 6 сая монголчууд Бидний ард, бидний залаа дээр тусгаар тогтносон Их Монголын голомт болсон Ар Монгол улс маань байгаа гэхээр их ѳмѳг түшигтэй санагддаг юм. Яг л аавтай хүүхэд мэт сэтгэгдэл тѳрдѳг. Миний эхнэр ѳглѳѳ бүр цайныхаа дээжийг Ар Монголын зүг ѳргѳдѳг. Та нар минь тусгаар улсаа хайрлаж эх орныхоо тѳлѳѳ баруун солгойгүй зүтгэж дэлхийн Монголчуудаа манлайлж оройлж яваарай! ТАНИЛЦ: Авлигал авч тойргийн бус хүүхэд авдаг 17 сургууль “Авлига авч, тойргийн бус хүүхдүүдийг бүртгэдэг хэд хэдэн сургуулийн бүртгэлийг ил тод хийнэ. Нийслэлийн хэмжээнд 15 сургууль, 20 цэцэрлэг яригдана” хэмээн БШУ-ы сайд Л.Энх-Амгалан мэдэгдээд байсан юм. Тэгвэл өнөөдөр тойргийн бус хүүхдүүд авдаг сургуулиудыг зарлалаа. Уг жагсаалтад Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Чингэлтэй, Хан-Уул дүүргийн болон БШУЯ-ны харъяа дараах 17 сургууль багтжээ. 38 дугаар сургууль 93 дугаар сургууль 14 дүгээр сургууль 21 дүгээр сургууль 33 дугаар сургууль 84 дүгээр сургууль 1 дүгээр сургууль 3 дугаар сургууль Ирээдүй цогцолбор сургууль 5 дугаар сургууль 23 дугаар сургууль 24 дүгээр сургууль 18 дугаар сургууль 52 дугаар сургууль Шинэ эрин сургууль Монгол тэмүүлэл сургууль Шинэ эхлэл сургууль Үүнийг хэрэглээд гэдсээ цэвэрлэж 14 хоногт 5-8 кг турах дэглэм ХАДГАЛААД АВААРАЙ Сар шинийн баяраар хэт их хоол хүнс хэрэглэснээр ходоодонд ачаалал ихэсч, амархан таргалдаг. Тэгвэл илүүдэл жингээсээ хурдан хугацаанд эрүүл аргаар салая гэвэл энэхүү аргыг туршаад үзээрэй. Дараах тураах дэглэмийн гол орц нь ердөө л гурвалжин будаа юм. Гурвалжин будаа болон цэвэр усыг голлон хэрэглэх ба доорх дүрмийг 14 хоног баримтлана. Хийх арга: Орой унтахынхаа өмнө 1 аяга гурвалжин будааг 2 аяга буцалгасан халуун усанд хийж хонуулна. Халуун усанд гурвалжин будаа сайтар дэвтэж зөөлөрч болох болно. Өглөө босоод илүүдэл усыг шүүж асгаад гурвалжин будааг өлөн гэдсэн дээрээ идэж чадах чинээгээрээ иднэ. Бүгдийг нь идвэл сайн шүү. Үнэхээр барахгүй бол ядаж талыг нь идэж дуусгах хэрэгтэй. Идэхэд амт муутай байвал маш бага хэмжээгээр л давслаж болно.Давсгүй идвэл бүр илүү үр дүнтэйг санаарай. Шөнийн турш усанд зөөлөрч дэвтэж хоносон гурвалжин будаанд хүний бие организмд шаардлагатай бүхий л эрдэс бодис баялаг их хэмжээгээр агуулагдаж байдаг. Мөн илүүдэл хорт бодисыг устгах, өөх тосыг биеэс хөөж хайлуулах үр дүнтэй. Ер нь сул тал байхгүй, бүхий л талын ашиг тустай будаа шүү дээ. Энэ үед өөр төрлийн ямарч хоол идэхгүй ба өлсвөл өглөө үлдээсэн хөц будаагаа идэж болно. Өдрийн турш өөр юу ч идэхгүй зөвхөн будаагаа идэх байдлаар 10-14 хоног энэ дэглэмийг барина. Гэхдээ дараах дүрмийг заавал мөрдөөрэй. – Эхний өдөр үнэхээр өлсөж байвал хүүхдийн будаа каш эсвэл овьёосны зутан идэж болно.
Өдрийн турш бага багаар 1 литр ус ууна. – Хоёр дахь өдөр үнэхээр өлсөж байвал хүүхдийн будаа каш эсвэл овьёосны зутан идэж болно. Өдрийн турш бага багаар 2 литр ус ууна. – Гуравдахь өдөр каш уухаас гадна шингэвтэр хандалсан цай эсвэл кофе ууж болно. Өдрийн турш бага хэмжээгээр ойр ойрхон 3 литр ус уухыг хичээгээрэй. – Дөрөв дэх өдөр жимс жимсгэнэ идэж болно. Гэхдээ 2 ширхэгээс илүүгүйг иднэ. Жишээ нь алим, гадил жимс илүү тохиромжтой. Хүссэн хэмжээгээрээ усаа ууна. – Тав дахь өдөр унтахаасаа 5 цагийн өмнө тал аяга буюу 150гр тослог багатай тараг идэж болно. Хүссэн хэмжээгээрээ усаа ууна. – Зургаа дахь өдөр унтахаасаа 5 цагийн өмнө тал аяга буюу 150гр тослог багатай тараг идэж болно. Хүссэн хэмжээгээрээ усаа ууна. Долоо дахь өдөр унтахаасаа 5 цагийн өмнө тал аяга буюу 150гр тослог багатай тараг идэж болно. Хүссэн хэмжээгээрээ усаа ууна. – Дэглэмийн үед архи, согтууруулах ундаа хэрэглэхийг хатуу хориглох хэрэгтэй – Дээрх 7 өдрийн дэглэмийг дахин нэг долоо хоног давтан барина. 14 хоног энэхүү дэглэмийг барьж дуусгаад 1 сар амрасны дараа дахин давтаж болно. Энэхүү дэглэмийн хугацаанд гэнт их хэмжээгээр өөх тостой хоол идэж болохгүй. Учир нь энэхүү дэглэм болон гурвалжин будаа нь таны гэдэс ходоод, хоол боловсруулах эрхтэний тогтолцоог бүрэн цэвэрлэнэ. Гэдэс, хавин орчмийн өөхийг хайлуулна. нүүр царайны өнгө гэрэлтсэн сайхан болно. Бие хөнгөн шингэн болох болно. Жич: Жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүд, хүнд, ужиг өвчтэй хүмүүс, бие сэтгэл санааны хямралтай, ядаргаанд орсон хүмүүс хэрэглэхээс татгалзаарай. ШЭЙРЛЭЭД АВААРАЙ МҮЭХ: ИРГЭДИЙН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ЯАРАЛТАЙ НЭМЭГДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ Дэмжиж байвал 1 гэж бичээд ШЕЙР!!! МҮЭХ-ноос Засгийн газрын тогтоолтой холбоотойгоор үйлдвэрчний эвлэлийн холбоод мэдээлэл хийлээ.МҮЭ-ийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлого төлөвлөлтийн газрын дарга М.НЯМДАВАА: “Төсөв зардлыг хэмнэх, орон тооны давхардлыг арилгах, цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй байх Засгийн газрын тогтоол гарсан. Энэ нь төрийн захиргааны албан тушаалтанд хамааралтай гэсэн. Гэтэл энэ нь төрийн үйлчилгээний ажилтан, багш нарт үйлчилж байгаа тул энэ тогтоолыг дэмжихгүй байна. Цар тахалтай холбогдуулан өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадвар буурч байна. Тиймээс Засгийн газар шатахуун, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй холбоотой цалин, тэтгэврийг нэмэх шаардлагатай байна” гэлээ. Г.Өнөрбаяр: Таван жилийн дунджаар тэтгэвэр тогтоосноор нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ УИХ-ын чуулганы хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Өчигдөр тус хуулийн төслийг НББ-ны байнгын хороо хэлэлцээд хэлэлцэхийг дэмжсэн билээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын гишүүд өнгөрсөн дөрөвдүгээр сард өргөн барьсан юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авлаа.УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Энэ асуудлыг шийдсэнээр хэдэн төгрөгийн зардал гарах вэ. Иргэдийн санал хүсэлтийг авсан уу. Нэмэлт зардлуудаа хасаад тэтгэврээ нэмэгдүүлэх шаардлага байна. Энэ тал дээр байнгын хороо ямар байр суурьтай байна вэ.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: Манай яамнаас Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг өргөн барьсан. Хуулийн төсөлд таны ярьсан зүйлийг бүгдийг нь тусгаж оруулсан. Жилд 30 мянга орчим хүн тэтгэвэр тогтоолгож байгаа. Үүний 70 орчим хувь нь тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэврээ тогтоолгодог. Үлдэж байгаа хүмүүсийн цөөн хувь дээр энэ дараалсан таван жил гэдэг асуудал яригданаУИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Долоон жилийн хугацаанд хүмүүс ажлаа сольдог, завсарддаг асуудал байдаг. Тиймээс долоон жилийн дунджаар тэтгэвэр тогтоолгох нь иргэдэд маш их хохиролтой. 2022 оны төсөв дээр 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө шаардагдана.УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Засгийн газрын өргөн барьсан хуультайгаа хамт хэлэлцээд явж болдоггүй юм уу. Сүүлийн таван жил өндөр цалин авсан хүмүүс илүү хожоод, бусад ахмадуудад ямар ч ялгаагүй юм биш үү. Энэ хуулийг баталснаар ямар хэмжээний санхүүжилт шаардлагатай вэ. 2022 оны төсвөө баталчихсан. Санхүүжилтээ яаж шийдэх юм бэ?УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: МАН-ын бүлэг энэ хуулийг хэлэлцэхийг дэмжчихээд багц хуультай хамт хэлэлцье гэдэг санал тавьсан. Гэхдээ энэ хууль бол ирээдүйд тэтгэвэрт гарах хүмүүсийн тэтгэврийг тогтоохдоо таван жилээр тооцно гэж байгаа. Эрт тэтгэвэрт гарсан хүмүүсийн асуудал тусдаа асуудал. Энэ хуулийг баталбал бид олон ахмадынхаа тэтгэврийг 500 мянга болгох боломж бүрдэх юм.УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн: 2016-2021 онуудад улсын төсвөөс тэтгэврийн санд хэдэн төгрөг шилжүүлсэн бэ. НДШ-ийг 20-иос 25 хувь болгох, тэтгэврийн дунджийг 7 жилээр тооцох гэдэг асуудлыг би Сангийн сайд байхдаа батлуулж байсан. Тэтгэврийн санд ямар хэмжээний нэмэлт дарамт ирэх вэ?Тэтгэврийн сангийн орлого зарлага улсын нэгдсэн төсөвт тооцогдож явдаг. Ирэх оныхоо төсвийг баталчихсан. Жил бүхэн 120 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ. Ингэснээр НДС-д жил бүхэн улсын төсвөөс 800 орчим тэрбум төгрөгийн татаас өгнө. Ард түмэнд таалагдаж гоё юм ярьж болно. Гэхдээ байгаа юмаа тараадаг, хуримтлуулдаг юмгүй байх нь зөв үү.УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: 2021 онд 35 мянган тэтгэвэрт гарсан. Үүний 70 хувь нь хувь тэнцүүлсэн болон бүрэн тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр тогтоолгосон. Жилд дөрөвхөн тэрбум төгрөг хэмнэхийн төлөө ахмадуудынхаа эрх ашгийг хохироох ёсгүй байсан юм. Энэ шийдвэр төрд иргэдийн итгэх итгэлийг алдагдуулсан.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: 2016 онд улсын төсвөөс 494, 2017 онд 570.3, 2018 онд 609.8, 2019 онд 605.5, 2020 онд 400, 2021 онд 603.5 тэрбум төгрөгийг НДС-д татаас болгож өгч байгаа. 2022 онд улсын төсвөөс 459.8 тэрбум төгрөг өгнө. Долоон жилийг таван жил болгосноор тэтгэвэр огцом нэмэгдэх юм шиг буруу ойлголт өгч болохгүй. Нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ.

Leave a Reply

Your email address will not be published.