Categories
Чөлөөт

Монголчуудын байгаль хамгаалдаг уламжлалт ёс заншил, зан үйл

Манай өвөг дээдэс маань эх орныхоо сөөм газрын төлөө алтан амиа хайрлахгүй тэмцэж ирсэн түүхтэй. Газар шороогоо хамгаалдаг баялаг ёс заншил, өв уламжлалтай билээ.иДогшин газрыг дэргэд нь нэрийг нь хэлдэггүй. Байгалийн тогтоц, унаган төрхөөрөө нэн үзэсгэлэнтэй, ховор амьтан, ургамал газар нутаг, уул усыг “догшин хайрхан” хэмээн нэрийдэж, тэндээс хөрш шороо, чулуу хөдөлгөх, ургамал өвс, мод таслан авах, ан гөрөө хийхийг чандлан цээрлэдэг байжээ. Хэрэв ийм үйлдэл хийвээс лус, савдаг догширч, түүний хорлолд өртөж, хүн малын нас эрүүл мэнд, эд хөрөнгөнд гай түйтгэр учирна гэж итгэн үнэмшүүлдэг байв. Өөр газар явахдаа тэр нутгийн овоо хангайг нэрээр нь хэлдэггүй. Зөвхөн хайрхан гэж хүндлэн нэрлэхийг урьтал болгодог. Зам дээр бие засдаггүй. Луу, хонь, нохой, үхэр нь шороон жил учир энэ өдөр газар хөнддөггүй. Монголчууд өглөө, орой бүр уул, усныхаа лус савдгийг аргадах үүднээс сүүтэй цай, хөөрүүлсэн сүүнийхээ дээжээс дөрвөн зүг найман зовхист өргөдөг уламжлалтай юм. Ялангуяа өглөө чанасан сүүтэй цайнаасаа бурхандаа өргөөд дараа нь уул, усандаа сүсэглэн өргөнө. Энэ нь байгаль дэлхий цаг агаараа сайн сайхан байж. Нүүдэлчин бидний амь амьжиргаанд нэмэр болоосой гэж ам бүл, эд хөрөнгө, мал хуйгаа даатгадаг боловч нөгөө талаас нь авч үзвэл төрөлх уул, усандаа ихээхэн хүндэтгэлтэй хандаж байгаль дэлхийдээ шүтэн биширч байдгийн шинж гэж үзэж болох юм. Харин монголчууд шинэ гэр барих, хүүхдийн үс үргээх, цагаан сарын шинийн нэгэн болох бусад томоохон баяр цэнгэлийн үед заавал тэнгэр, нутгийн уул, усандаа цай, идээ , айраг, цагаа, архины дээжээ өргөж уул усандаа хүндэтгэл үзүүлдэг ёс заншилтай ард түмэн. Нутаглаж байсан газраасаа нүүхдээ мод төмөр мэтийн зүйлийг газар шигтгэж үлдээдэггүй газар лус шархалдаг гэж үздэг. Зэлний гадас, уяаны шон буюу түгжсэн модыг авахдаа нүхэнд нь будаа адууны баас, эсвэл шороо дүүргэн хийж бөглөдөг. Ямар нэгэн газрыг хутга мэсээр ухдаггүй. Тахидаг овоон дээр бие засдаггүй. Уул болон даваан дээр байдаг чулуун овоо дээр хүн бүр 3-н чулуу бэлээс авчирч тавьдаг. Лусын буулттай өдөр овоо тахиж лус аргаддаг. Нүүдэл хийхдээ буурин дээрх хогоо сайтар цэвэрлэж шатааж байж нүүдэг. Уул овоо болон ургаа хадан дээр цус, түүхий мах тавьдаггүй. Газар лусыг элдвээр харааж зүхдэггүй. Уул овоо тахиж байх болон худаг усан дээр хэрүүл хийдэггүй. Газар устай догшин ширүүн харьцдаггүй. Үнс хогыг энд тэнд тарааж асгадаггүй. Гүү барихад нутаг орны газар лусыг нэрээр нь дуудаж цацал өргөдөг. Хүмүүс орон нутгийн овоо хангайг маш их хүндэтгэн өөрийнх нь нэрийг цээрлэн хайрхан гэж нэрлэдэг. Зарим уул овоонд ил мал гаргадаггүй. Шинэ буух газар сонгохдоо гэрийн эзэн шинэ хувцсаа өмсөөд буух газрын ургамал ногоог үд дунд үдэж сонгодог тэгвэл уг газрын ургамал жинхэнэ үнэ байдлаар танигддаг гэж үздэг боловч нөгөө талаар Монголчууд газар усандаа ийм хүндэтгэлтэй ханддаг гэж үзэж болох юм. Гэр барих газраа энд манайх бууна гэж аргал чулуу нийлүүлж шавь тавьж сонгон авна. Газарт анх нэр өгөхдөө маш их учир утгатай өгдөг байжээ. Өвөг дээдэс маань уул хангай, ус мөрөн, булаг шанд, тал хөндийд нэр өгөхдөө шинж төрх, хэлбэр байдал нь тохирсон нэр өгөхийн зэрэгцээ ихэс дээдэс, түүхэн үйл явдалтай холбогдуулан нэр өгч байсны дээр ил, далд орших эрдэс баялгийг нь танин мэдсэний үндсэн дээр ч нэр өгдөг байжээ. Жишээлбэл: Баян, Билүүт, Төмөрт, Цахиурт, Оюу толгой, Эрдэнэт, Хүдэрт гэх мэт баялгаар нь нэр өгдөг байжээ.Манай улсын 330 гаруй сумын 50 орчим сум нь Баян гэдэг үгийг нэрэндээ авч, 20 орчим сум нь Алтан, Эрдэнэ, Чандмань гэсэн эрдэс баялгийг нэрийдсэн, бэлгэдсэн нэртэй байдаг. Байгалийн хатуу ширүүн догшин үед хүн малын аминд орсон газрыг тухайн хүн малын нэрээр нэрлэдэг жишээ нь: Тугалын бүлээн, Ухны булан, Үхэр хээр хонодог, Баян ламын хонхор, Осорын эрэг гэх мэт. Нутаг усаараа овоглон алдарших гэж байдаг түүгээрээ бахархаж явдаг жишээ нь: Арвайхээрийн Банди, Бүрдийн Галсан, Баянбараатын Оргодол, Налайхын Ганхуяг, Хэрлэнгийн Бөгтөр тогоо, Мөнгөн морьтын Чимэд, Тэрмийн Шавийн Мунан Дэмбэрэл, Булгуудын хэцийн Сэрээнэн пүрэв, Эргэнэгийн говийн эрүү сэрээ, Улаан дэлийн Даяанч Лам, Хашаатын багш, Ширгүүнэ говийн Мөнгөн дасар, Хурдан бумбатын Хуух Дандар гэх мэт. Зарим уул овооны орой үл мэдэг сэрвэлзсэн газар гэр барих, үхэр, гүүн зэл байрлуулдаггүй малын гарз гардаг гэж үздэг байжээ. Гэр байшингийн үүдийг ойр холын онь хөтөл буюу ойрхны хадан хошууг халзлуулан барьдаггүй гарз гарах, өвчин учрах талтай гэж үздэг. Тахилгатай овоо, давааны овооны дэргэд буюу хайрханы зүг харж бие засдаггүй. Хүмүүс өөрийн оршин суугаа орон нутгийн тахидаг овоондоо лусын буулттай өдөр ба өөрийн хийморь сэргэх өдөр буюу сүлд өдрөө гарч хийморио сэргээдэг ба ном уншуулдаг. Монгол хүн бурхан болоочийн шарилыг залах газрыг сонгохдоо холын уулын орой сэрвэлзэж, цухалзахгүй байх, хөл толгойн халзад онь хөтөл чиглүүлэхгүй байх. Борооны ус урсах суваг шуудуу тааруулахгүй байх. Нар шингэх зүг рүү хазгай газар сонгодоггүй. Үндэсний эргүүлэг буруу байхыг цээрлэдэг. Сонгосон газраа гуйхдаа цай сүү хадаг тавьж 3-н удаа мөргөөд авдаг заншилтай. Хүний нутгийн чулуу өшиглөвөл өөрийн гэрийн голомт доргино. Хүн төрөлхтөн эцэг тэнгэр, эх дэлхий гэж эрхэмлэн хүндэлдэг тийм учраас орон нутгаа бузарлахыг маш их цээрлэдэг хүн амины хэрэг гарсан газар 3-жил ган зуд болдог гэж муу үйлийг ихээхэн тэвчдэг. Аав, ээжийн алтан шарил залсан газрыг насан туршид хүндэлж явах ёстой яагаад гэвэл аавын газар насан туршид, ээжийн газар 3-н жил хүндэддэг. Нүүдэлчин ард түмний хувьд монголчууд байгаль дэлхийтэйгээ байнга харьцаж уул, ус, ургамал, ан амьтдадаа хамгаалах ёс жаяг, зан үйл, уламжлалтай ард түмэн билээ.Овоо тахилга үйлдэх зан үйл нь мөн л эрт цагаас хэвшсээр ирснийг тэмдэглэвэл зохино. Монголчууд уул толгод, даваа хөтөл дээр овоо босгож, түүнийгээ хүндэтгэн тахиж байгаль орчноо хайрлан хамгаалсаар ирсэн билээ. Уул овоо тахих, овооны тахилга хийх зан үйлийг үйлдэхдээ тухайн газар нутгийн эзэн лус савдгийн зан араншин, нутаг хошууны ард олны хэвшиж тогтсон уламжлал зэрэгт тохирсон тус тусын зориулалт бүхий уншлага үйлдэж, сан тавьж, арц хүж уугиулж, цай идээ цагаа, мах шүүснийхээ дээжийг уул усандаа өргөдөг.Овоонд зөвхөн мод чулуу нэмэрлэж тун энгийн хэлбэртэй ёслол үйлдээд дараа нь морь уралдуулах, бөх барилдуулах бэсрэг наадам хийдэг.Тахилгатай овооны дэргэдүүр өнгөрч буй хүн морь, хөсгөөсөө бууж, гурвантаа тойрч, хадаг яндар уяж чулуу өргөн хүндэтгэл үзүүлдэг. Энэ нь хангай дэлхийдээ хайр энэрлийн хүндэтгэл үзүүлсэн энгийн даруу, ахуй амьдралын нэгэн хэв шинж болсоор иржээ. Овоо тахих зан үйл уламжлал нь уул овооны эзэн лус савдгийг аргадах байдлаар байгаль цаг уурыг сайхан байлгах ялангуяа бороо хур оруулах чиглэлд хандсан монголчуудын эрт дээр эрт дээр үеэс уламжлан ирсэн байгальтай харьцдаг арга ухаан гэж үзэж болно. Share хийгээд хадгалаад аваарай https://www.facebook.com/www.Budda.mn

Leave a Reply

Your email address will not be published.