Categories
Чөлөөт

АМРАЛТЫН ӨДРӨӨР ХҮҮХДҮҮДДЭЭ АМТТАЙ ТӨМС ШАРЖ ӨГӨӨРЭЙ.

АМРАЛТЫН ӨДРӨӨР ХҮҮХДҮҮДДЭЭ АМТТАЙ ТӨМС ШАРЖ ӨГӨӨРЭЙ. ИХ ТОСОНД ШАРАХГҮЙ УЧРААС МАШ АМАРХАН. Заавар: 🥔 Төмсөө хальстай нь сайтар угааж цэвэрлэнэ. 🥔 Ямар ч хэлбэртэй хэрчиж болно шүү. Зурагт байгаа шиг, эсвэл хуйцайных шиг, эсвэл дугуй хавтгай ч байж болно. Урт нарийхан хэрчих нь харин зохимжгүй байдаг. 🥔Хэрчсэн төмсний усыг сальфеткаар дарж арчих маягаар хатаах хэрэгтэй. 🥔Амтлах хооронд шарах шүүгээгээ 250 хэмд халаана. 🥔 Амталгаанд: 1. Оливын тос эсвэл ургамлын тос ч байж болно. 2. Давс /маш бага/ 3. Нунтаг сармис 4. Нунтаг хар перец 5. Нунтаг халуун улаан перец /хийхгүй ч байж болно/ 6. Хатаасан укроп, петрушка, базилик. Амтлагчуудаа өөрийн хүссэн амталгаагаар хийж, сайтар хольж өгөөрэй. Олон амтлагч хийхгүй гэвэл тос, давс, перец байхад л болоо… Ингээд шарах шүүгээний листэн дээрээ калькан цаас дэвсэж амталсан төмсөө өрж/зулж тавиад халаасан шарах шүүгээнд хийж 40 мин шарна. Гэхдээ төмсний хэмжээнээс хамаараад шарах хугацаа бага зэрэг өөрчлөгдөж болно. Өнгийг нь харж байгаад зах нь шаргалтаад гоё болохоор нь гаргаарай.
🥔Болсон төмсөн дээрээ хэрчсэн сонгино, яншуй зэргээр амтлаад, эсвэл ямар ч соустай идсэн болно шүү. Мөн ямар ч хоолны гоё хачир болж чадна.

Leave a Reply

Your email address will not be published.