Categories
Чөлөөт

Жадо ринбүүчи: Энэ замбуутивын бүх өргөсийг авч хаяна гэвэл тэр бол хэзээ ч барагдашгүй ээ. Ганцхан өөрийнхөө гутлыг ширлэчих юм бол бүх замбуутивыг ширээр бүрхсэнтэй ялгаагүй болно гэж айлдсан байна.

Жадо ринбүүчи багшийн айлдвараас: Уураас ч илүү хортой “буруу үзэл” тэргүүтэн гэм нүгэл байдаг боловч уурыг яагаад онцгойлон үздэг вэ гэвэл: Нэгдүгээрт, уурлавал өөрийнхөө аз жаргалын үндэс болсон маш олон галвын буяны үндсийг шатаагаад байхгүй болгочихдог. Хоёрдугаарт, уурласнаар өөрийгөө ч таагүй байдалд оруулна, бусдыг ч тавгүй болгоно, мөн маш их нүгэл хилэнц хураах гэмтэй юм. Тиймээс уур шиг их хилэнц байхгүй ээ. Харин түүний эсрэгээр тэвчээр шиг буян, хатуужил гэж байхгүй гэдэг. Үнэхээрийн уурлахгүй тэвчиж чадах юм бол түүн шиг буяныг түргэн хураадаг зүйл гэж байдаггүй юмаа. Тиймээс Бодисадвын явдалд орохуй номд “Ууртай, хэрцгий, догшин амьтан хязгааргүй олон байгаа. Тэдгээр бүгдийг дарна гэж байхгүй ээ. Өөрт байгаа ганц дайсан уурыг л дарчих юм бол тэр бүгдийг дарсантай адилхан болно. Энэ замбуутивын бүх өргөсийг авч хаяна гэвэл тэр бол хэзээ ч барагдашгүй ээ. Ганцхан өөрийнхөө гутлыг ширлэчих юм бол бүх замбуутивыг ширээр бүрхсэнтэй ялгаагүй болно” гэж айлдсан байна. Ийнхүү бидний сэтгэлд уур, хүсэл шунал, мунхаг тэргүүтэй нисваанис хэдийг хүртэл байна, тэр цагт бид сэтгэлдээ амар амгаланг олж чадахгүй ээ. Энэ нисваанис байсан цагт бүрэн дүүрэн, төгс төгөлдөр аз жаргалыг хэзээ ч олж чадахгүй юм. Жадо ринбүүчи багшийн айлдвараас: Уураас ч илүү хортой “буруу үзэл” тэргүүтэн гэм нүгэл байдаг боловч уурыг яагаад онцгойлон үздэг вэ гэвэл: Нэгдүгээрт, уурлавал өөрийнхөө аз жаргалын үндэс болсон маш олон галвын буяны үндсийг шатаагаад байхгүй болгочихдог. Хоёрдугаарт, уурласнаар өөрийгөө ч таагүй байдалд оруулна, бусдыг ч тавгүй болгоно, мөн маш их нүгэл хилэнц хураах гэмтэй юм. Тиймээс уур шиг их хилэнц байхгүй ээ. Харин түүний эсрэгээр тэвчээр шиг буян, хатуужил гэж байхгүй гэдэг. Үнэхээрийн уурлахгүй тэвчиж чадах юм бол түүн шиг буяныг түргэн хураадаг зүйл гэж байдаггүй юмаа. Тиймээс Бодисадвын явдалд орохуй номд “Ууртай, хэрцгий, догшин амьтан хязгааргүй олон байгаа. Тэдгээр бүгдийг дарна гэж байхгүй ээ. Өөрт байгаа ганц дайсан уурыг л дарчих юм бол тэр бүгдийг дарсантай адилхан болно. Энэ замбуутивын бүх өргөсийг авч хаяна гэвэл тэр бол хэзээ ч барагдашгүй ээ. Ганцхан өөрийнхөө гутлыг ширлэчих юм бол бүх замбуутивыг ширээр бүрхсэнтэй ялгаагүй болно” гэж айлдсан байна. Ийнхүү бидний сэтгэлд уур, хүсэл шунал, мунхаг тэргүүтэй нисваанис хэдийг хүртэл байна, тэр цагт бид сэтгэлдээ амар амгаланг олж чадахгүй ээ. Энэ нисваанис байсан цагт бүрэн дүүрэн, төгс төгөлдөр аз жаргалыг хэзээ ч олж чадахгүй юм.

Leave a Reply

Your email address will not be published.