Categories
Чөлөөт

Зөв хүнтэй гэрлэвэл газар дээрх диваажинд Харин буруу хүнтэй гэрлэвэл газар дээрх тамд амьдардаг.

Сэтгэл зүйч Г.Наранбаатрын өөрийн цахим хуудсаар дамжуулан хүмүүст өгдөг урам зориг, амьдарлын үнэт зөвлөмжүүдийг нэгтгэн хүргэж байна. 1.Та л гэр бүлийнхээ төлөө байхгүй бол хэн ч хэзээ ч яг тань шиг таны гэр бүлийн төлөө байхгүй. Тиймээс эрүүл саруул байж олон сайхан он жилийг хайртай хүмүүсийнхээ хамт өнгөрүүлээрэй. 2.Хайрыг үнэ цэнэтэй, өдрийг богино, шөнийг урт, гэрийг аз жаргалтай, хувцасыг бохир, өнгөрсөнийг мартуулж, ирээдүйг улам илүү аз жаргалтай болгож буй таны хүүхдэд урт удаан, эрүүл саруул, аз жаргалтай амьдралыг хүсье 3.Охиныхоо хуримд нь хамт алхаад сүйт залууд нь гарыг нь атгуулах хүртэл нь амьд, эрүүл чийрэг байх нь аав хүний хувьд бас нэгэн том зорилго. Эрүүл мэндийн хувьд гам барьдаг аав болгоны л бодол байх гэхдээ эрүүл саруул аав нар маань ч гэсэн одооноос биеэ гамнаж хорт зуршлаас татгалзан эрүүл байж охин, хүүгийнхээ хүчирхэг том нөмөр уул нь олон жил байж өгөөрэй. 4. Хосын харилцаанд гаргадаг түгээмэл алдаа: – Асуудлыг заавал томруулж байж анхаарах, хайхрах – Хамтдаа харсан алсын хараагүй байх – Хосын харилцаандаа өөр бусад хүмүүсийг хэт их оролцохыг зөвшөөрөх – Ижил аргаар өшөө авах гэж оролдох – Ойлгох биш ойлгуулах хүсэл давамгайлсны улмаас ярилцах гэхээр хэрүүл болдог болох – Хэт их өндөр хүлээлт тавих – Бие биедээ талархахгүй байх – Харилцаанаас авч буй мэдрэмжээ илэрхийлэхгүй байх – Хамтдаа чанарлаг цаг гаргахгүй байх – Өнгөрсөнийг сөхөх, үл уучлах. – Өөрийнхөөрөө байлгах гэж оролдох. – Хамтдаа ярилцалгүй томоохон шийдвэр гаргах Хаана алдаж байгаагаа мэдсэн юм чинь засаж эхлээрэй. Та 2 хамтдаа урт удаан, эрүүл саруул аз жаргалтай амьдралаар амьдраарай.

Leave a Reply

Your email address will not be published.