Categories
Чөлөөт

БАХАРХАЛ: ТӨРИЙН ДУУЛЛАА ДЭЛХИЙД 4-Н УДАА ЭГШИГЛҮҮЛЛЭЭ.👏👏🇲🇳

ДЭЛХИЙН ХОШОЙ АВАРГА БОЛЖ /WIM/ ОЛОН УЛСЫН МАСТЕР ЦОЛНЫ БОЛЗОЛ ХАНГАСАН ОХИНДОО БАЯР ХҮРГЭЕ.💚 2014, 2022 Өсвөрийн шатарчдын дэлхийн аварга, 2017, 2018 Сурагчдын дэлхийн аварга, 2014, 2016 Өсвөрийн шатарчдын Ази тивийн аварга. Шатрын холбооны мастер Д.Мөнхзул дэлхийн хошой аварга боллоо Румын улсын Мамаиа хотод есдүгээр 5-17-нд 2022 оны өсвөрийн шатарчдын 14, 16, 18 насны ангиллын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Уг тэмцээний 15-16 насны охидын ангилалд Монгол Улс,”Гэгээн арвай” клуб,Төрийн банкны тамирчин дэлхийн шатрын холбооны мастер Даваахүүгийн Мөнхзул 11 өргөөс 8.5 оноо авч хожигдолгүй түрүүлжээ. Ийнхүү тэргүүлснээр дэлхийн хошой аварга болж байгааг Монголын Шатрын Холбооноос мэдээлэв. Д.Мөнхзул найман жилийн өмнө 2014 онд ӨАБНУ-ын Дурбан хотноо зохиогдсон өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний найм хүртэлх насны ангилалд тэргүүн байр эзэлж анхны дэлхийн аваргын цомоо өргөж байжээ.

Leave a Reply

Your email address will not be published.