Комидиан Амаржин өөрийн цахим хуудаснаа “Хүний амьдралд хэт хошуу дүрдэг хүмүүсийн хэл амнаас айгаад би (маш эвтэйгээр coparenting хийнгээ) ганц бие болоод жил болж байгаагаа хэнд ч хэлдэггүйшд.” хэмээн өөрийн гэр бүл салалтын талаар маш эвтэйхэн бичжээ.
ХҮҮДЭЭ, ОХИНДОО ХАНИЙН ТЭНГЭР ДУУДАХ ЗАСАЛ ШИНИЙН 15-нд ХИЙВЭЛ МАШ ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛДӨГ ХҮҮДЭЭ, ОХИНДОО ХАНИЙН ТЭНГЭР ДУУДАХ ЗАСАЛ: Энэхүү заслыг эцэг эх, гэр бүл нь хийж өгч болдог. Монгол хүн та эртнээс эхтэй бүсний домыг үр хүүхэд ач зээдээ домын үйл хийж заншаарай.Учир нь хүний амьдралд хамгийн нэгт анхаарах зүйл бол мэдээж ирээдүйн хань ижил байдаг шүү дээ. Тэгэхээр бидний цэцэн мэргэн арга билгийн ухаант ихэс дээдэс, ѳвгѳд эмгэдийн минь зааж сургаж үлдээсэн энэхүү зан үйл зүгээр ч нэг уншаад хараад ѳнгѳрѳх зүйл бус харин оюунт Монгол хүний ѳвлүүлэн үйлдэж арга билгийг тэнцүүлэхийн ухаан оршиж буйг болгооно биз ээ. Ингээд энэхүү үйлийг хүүхдийн аав ээж өвөө эмээ ах эгч болон асарч өсгөсөн хэн ч хийж болно. Эрэгтэй хүүхдэд адууны хомоол, багадаа гурав бүтэн бүслэх дурдан бүс, 3 эр, 3 эм явуу бэлдэнэ. Эмэгтэй хүүхдэд мөн хэмжээний дурдан бүс, бага хэмжээний аргал, шар тос, тансаг үнэртэн, хоргой торгоны өөдөс, 3ш зарааны үс, 3 эр, 3 эм явуу бэлдэнэ. Доорх дурдагдсан зүйлсийг бэлдсэний дээр эрэгтэй хүүхдэд бэлдсэн эр явууг хомоолондоо утахдаа дараах үгийг хэлнэ. Эрийн сайн, эрийн хийморь, эрийн нуруу бүтэн байг гээд гурвантаа хомоолны утаанд хурайлна.
Харин эм явуунуудыг утахдаа: Эм хүний сайн, Байгалийн сайн, Хүний сайн, Савтайн сайнтай учираг ээ хэмээгээд мөн гурвантаа утаанд хурайлна. Эмэгтэй хүүхдэд: Эхлээд аргалаа асааж цогшоогоод дээр нь тансаг үнэртэн, хоргой торгоны өөдөс, шар тос, зарааны үс гэх мэтийн дарааллаар цогоо хөгжөөгөөд утаанд нь: Эр явууг утахдаа: Заяаны нуруу угтан оршиг, Удмын нуруу мөнхөд оршиг, Галын заяа бадран оршиг хэмээн чин сэтгэлээс амилуулан хэлж гурвантаа хурайлна. Эм явууг утахдаа: Байгалийн гоо мөнхөд оршиг, Савны уян мөнхөд оршиг, Хийморийн заяа мөнхөд оршиг гээд гурвантаа хурайлна. Харин хурайлсан явуунуудыг эрэгтэй хүүхдэд: Эр явуунуудыг хүүхдийн хүйсний нүхнээс дөрвөн хуруу зай аван зүүн талд, эм явуунуудыг баруун талд байхаар бодож бүсэнд гурав гурваар нь зэрэгцүүлэн тогтоож нар зөв бүслэн хүүхдээ домноно. Эмэгтэй хүүхдэд зүүн талд нь эм явуунуудыг, баруун талд нь эр явуунуудыг оршихоор тогтооно. Уг домыг тухайн хүүхдийн ээлтэй өдөр цагийг харан байж үйлдэнэ үү. Жич: Энэхүү домыг таны хүүхэд хүнтэй суугаагүй л бол хэдэн ч настай хүүдээ охиндоо домнож болохыг болгооно биз ээ. Явуу зүүх ямар учиртай вэ. Явуу нь хэл ам хар муу бүхнийг залгигч Лусын хамгаалагч бөгөөд Өөрийн биеэ хамгаалах чадалгүй Өөрөө түүнийг ухамсарлах чадалгүй Тийм үйлд голчлон хэрэглэдэг ажгуу.
Нялх үрийн хамгаалалтад Алдар нэр хүртэж байгаа хүмүүн бол Олон түмний хов живээс хамгаалж Зарга үүсгэгчид бол Далдуур элдэв зарга үүсгэхээс хамгаалж Эл явууг шилэн хүзүү, зүрх, бүслүүрт голчлон хийнэ. Бүслүүрээс доош явууг байрлуулахыг хориглодог Явууны эзэн гомдоно гэж үздэг. Мөн цөөн тохиолдолд оройд явууг хэрэглэх нь Энэ нь хэлэх үг хурц Хийх үйл арвин Билэг оюун хурц Бэхлэх үг нь бүтэн байг гэсэн Өвгүдийн ерөөлөөр тэргүүнд залахыг зөвшөөрнөм. Явууг амилуулах арга Сарны гэрэлд рашаанд хийн хонуулах ажгуу. Лусын эздийн шидээр Саран ээжийн сүнсээр Хайртай үрийн төлөө Хамаг бүхний төлөө Явуу таныг би төдий хугацаанд урин залж Үр балчрийг минь хамгаалахыг хүсэж байна гэж хэлнэ. Энэ хугацаандаа явууг долоон гарагт нэг удаа Рашаанд тавьж байх ажгуу. Явууны хугацааг хэлдэгийн учир Явуунд гурван жилээс урт хугацаагаар Амь нь шингэдэггүй Энэ нь дээд хугацаа юм Тиймээс өөрөө дэгднэм. Хэрвээ Та тухайн хүнтэй холбогдохыг хүсвэл Далны удган Ачиймаа гэсэн пэйж хуудсаар зочлоорой. Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа. Эх сурвалж: Фэйсбүүк Далны удган Ачиймаа
МҮЭХ: ИРГЭДИЙН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ЯАРАЛТАЙ НЭМЭГДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ Дэмжиж байвал 1 гэж бичээд ШЕЙР!!! МҮЭХ-ноос Засгийн газрын тогтоолтой холбоотойгоор үйлдвэрчний эвлэлийн холбоод мэдээлэл хийлээ. МҮЭ-ийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлого төлөвлөлтийн газрын дарга М.НЯМДАВАА: “Төсөв зардлыг хэмнэх, орон тооны давхардлыг арилгах, цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй байх Засгийн газрын тогтоол гарсан.
Энэ нь төрийн захиргааны албан тушаалтанд хамааралтай гэсэн. Гэтэл энэ нь төрийн үйлчилгээний ажилтан, багш нарт үйлчилж байгаа тул энэ тогтоолыг дэмжихгүй байна. Цар тахалтай холбогдуулан өргөн хэрэглээний
барааны үнэ нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадвар буурч байна. Тиймээс Засгийн газар шатахуун, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй холбоотой цалин, тэтгэврийг нэмэх шаардлагатай байна” гэлээ. Г.Өнөрбаяр: Таван жилийн дунджаар тэтгэвэр тогтоосноор нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ УИХ-ын чуулганы
хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Өчигдөр тус хуулийн төслийг НББ-ны байнгын хороо хэлэлцээд хэлэлцэхийг дэмжсэн билээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын гишүүд өнгөрсөн дөрөвдүгээр сард өргөн барьсан юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авлаа.УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Энэ асуудлыг шийдсэнээр хэдэн төгрөгийн зардал гарах вэ. Иргэдийн санал хүсэлтийг авсан уу. Нэмэлт зардлуудаа хасаад тэтгэврээ нэмэгдүүлэх шаардлага байна. Энэ тал дээр байнгын хороо ямар байр суурьтай байна вэ.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: Манай яамнаас Нийгмийн
даатгалын багц хуулийн төслийг өргөн барьсан. Хуулийн төсөлд таны ярьсан зүйлийг бүгдийг нь тусгаж оруулсан. Жилд 30 мянга орчим хүн тэтгэвэр тогтоолгож байгаа. Үүний 70 орчим хувь нь тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэврээ тогтоолгодог. Үлдэж байгаа хүмүүсийн цөөн хувь дээр энэ дараалсан таван жил гэдэг асуудал яригдана УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Долоон жилийн
хугацаанд хүмүүс ажлаа сольдог, завсарддаг асуудал байдаг. Тиймээс долоон жилийн дунджаар тэтгэвэр тогтоолгох нь иргэдэд маш их хохиролтой. 2022 оны төсөв дээр 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө шаардагдана.УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Засгийн газрын өргөн барьсан хуультайгаа хамт хэлэлцээд явж болдоггүй юм уу. Сүүлийн таван жил өндөр цалин авсан хүмүүс илүү
хожоод, бусад ахмадуудад ямар ч ялгаагүй юм биш үү. Энэ хуулийг баталснаар ямар хэмжээний санхүүжилт шаардлагатай вэ. 2022 оны төсвөө баталчихсан. Санхүүжилтээ яаж шийдэх юм бэ? УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:
МАН-ын бүлэг энэ хуулийг хэлэлцэхийг дэмжчихээд багц хуультай хамт хэлэлцье гэдэг санал тавьсан. Гэхдээ энэ хууль бол ирээдүйд тэтгэвэрт гарах хүмүүсийн тэтгэврийг тогтоохдоо таван жилээр тооцно гэж байгаа. Эрт тэтгэвэрт гарсан хүмүүсийн асуудал тусдаа асуудал. Энэ хуулийг баталбал бид олон ахмадынхаа тэтгэврийг 500 мянга болгох боломж бүрдэх юм. УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн: 2016-2021 онуудад улсын төсвөөс тэтгэврийн санд хэдэн төгрөг шилжүүлсэн бэ. НДШ-ийг 20-иос 25 хувь болгох, тэтгэврийн дунджийг 7 жилээр тооцох гэдэг асуудлыг би Сангийн сайд байхдаа батлуулж байсан. Тэтгэврийн санд ямар хэмжээний
нэмэлт дарамт ирэх вэ? Тэтгэврийн сангийн орлого зарлага улсын нэгдсэн төсөвт тооцогдож явдаг. Ирэх оныхоо төсвийг баталчихсан. Жил бүхэн 120 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ. Ингэснээр НДС-д жил бүхэн улсын төсвөөс 800 орчим тэрбум төгрөгийн татаас өгнө. Ард түмэнд
таалагдаж гоё юм ярьж болно. Гэхдээ байгаа юмаа тараадаг, хуримтлуулдаг юмгүй байх нь зөв үү.УИХ-ын гишүүнБ.Пүрэвдорж: 2021 онд 35 мянган тэтгэвэрт гарсан. Үүний 70 хувь нь хувь тэнцүүлсэн болон бүрэн тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр тогтоолгосон. Жилд дөрөвхөн тэрбум төгрөг хэмнэхийн төлөө ахмадуудынхаа эрх
ашгийг хохироох ёсгүй байсан юм. Энэ шийдвэр төрд иргэдийн итгэх итгэлийг алдагдуулсан.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: 2016 онд улсын төсвөөс 494, 2017 онд 570.3, 2018 онд 609.8, 2019 онд 605.5, 2020 онд 400, 2021 онд 603.5
тэрбум төгрөгийг НДС-д татаас болгож өгч байгаа. 2022 онд улсын төсвөөс 459.8 тэрбум төгрөг өгнө. Долоон жилийг таван жил болгосноор тэтгэвэр огцом нэмэгдэх юм шиг буруу ойлголт өгч болохгүй. Нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ.