Categories
Чөлөөт

ТАНИЛЦ: Аварга П.Бүрэнтөгс, Г.Эрхэмбаяр нарын эд хөрөнгө, жилийн орлого хэд вэ?

Пүрэвийн Бүрэнтөгс нь 1988 онд төрсөн. Увс аймгийн Давст сумын уугуул, үндэсний бөхийн улсын аварга юм. Увс аймгийн Давст сумаас анх 1981 онд Мядагийн Мөнгөн арслан цол хүртсэнээс хойш 21 жилийн дараа төрсөн арслан цолтон юм. Тэрээр 2004 онд Давст сумаас аймгийн төвийн арван жилийн II дунд сургуульд суралцан, биеийн тамирын багш Бат-Очирын удирдлаган доор анх бэлтгэл сургуулилтаа хийж эхэлжээ. 2007 онд сургуулиа төгсөөд Дархан аварга Хорлоогийн Баянмөнхийн үүсгэн байгуулсан “Шонхор-Олимп” дээд сургуульд элсэн оржээ. Олимп дэвжээнд 4 жилийн турш бэлтгэл хийнгээ улс, аймгийн цолтой болон цэргийн, залуу бөхчүүдийн заал танхимын барилдаануудад тогтмол амжилттай барилдаж байлаа. 2011 оноос эхлэн төрөлх нутгийнхаа Увс нуур дэвжээний тамирчдын нэг болжээ. Түүний амжилтуус: 2008 онд Увс аймгийн наадамд шөвгөрч Аймгийн начин цол, 2010 онд Баян-Өлгий аймгийн наадамд түрүүлж Аймгийн арслан цол, 2012 онд Улсын наадамд 9 даван түрүүлж Улсын арслан цол тус тус хүртсэн, 2015 онд Улсын наадамд 8 даван үзүүрлэсэн, 2016 онд Улсын наадамд 7 давж чимэг нэмсэн, 2019 онд Улсын наадамд 6 давж чимэг нэмсэн, 2020 онд Улсын наадамд 9 даван түрүүлж Улсын аварга цол тус тус хүртсэн, 2022 онд 8 давж шөвгийн дөрөвт үлдэн чимэг нэмсэн. П.Бүрэнтөгс аваргын жилийн орлого 1,4 тэрбум. 1,2 тэрбумын үл хөдлөх, 630 саяын мал. 620 сая төгрөгийн хадгаламж, 320 саяын үнэт эдлэлтэй гэнэ.
Гунаажавын Эрхэмбаяр нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын уугуул, үндэсний бөхийн улсын аварга юм. Сэлэнгэ аймгаас анх 1933 онд Дамдинсүрэнгийн Данзан арслан цол хүртсэнээс хойш ная гаруй жилийн дараа “арслан” цол хүртэж түүхэн шинэ амжилтын эзэн болсон төдийгүй 2013 оны улсын наадамд түрүүлж улсын аварга цол хүртжээ 2001 онд Хөвсгөл аймгийн наадамд 5 давж Аймгийн начин цол, 2003 онд Дархан-Уул аймгийн наадамд түрүүлж Аймгийн арслан цол, 2003 онд Улсын наадамд 5 давж Улсын начин цол, 2006 онд Улсын наадамд 5 давж Өсөх идэр чимэг, 2011 онд Улсын наадамд 9 давж үзүүрлэн Улсын арслан цол, 2012 онд Улсын наадамд 7 давж Саруул сайжрах чимэг, 2013 онд Улсын наадамд 9 давж түрүүлэн Улсын аварга цол тус тус хүртсэн. 2016 онд Улсын наадамд 8 даван дөрөвт үлджээ. 2017 онд Улсын наадамд 6 даван шөвгөрсөн. П.Эрхэмбаяр аварга 1,6 тэрбумын хадгаламжтай. 510 саяын үл хөдлөх, 380 саяын машин, 150 саяын мал, 160 саяын үнэт эдлэлтэй.

Leave a Reply

Your email address will not be published.