Таван настайдаа АНУ-ыг гэр бүлийн хамт зорьсон Ц.Чингүнжав хүү 18 жилийн дараа эх орондоо ирж цэргийн алба хаажээ.

Таван настайдаа АНУ-ыг гэр бүлийн хамт зорьсон Ц.Чингүнжав хүү 18 жилийн дараа эх орондоо иржээ. Эх орондоо ирээд цэргийн алба хаахаар Зэвсэгт хүчний 032-р ангид элсэж энэ жилийн наадмаар төрийн есөн хөлт цагаан туг цэнгүүлэх ёслолд оролцох ховорхон завшаан тохиосон байна. Морь унах байтугай Монгол хэлээрээ сайн ярьж, бичиж чадахгүй анх ирсэнээ бодвол одоо Монгол ахуй, хэл соёлоо сайн сурсан гээд инээж сууна. АНУ-д өндөр, том барилгууд харахаас биш миний эх орон шиг уудам тал, сүрлэг уулс байхгүй шүү дээ Монгол улс минь дэндүү сайхан,Монгол хүн болсноороо бахархаж байна гээд хэвлүүхэн ярьлаа. Санхүү, бизнесийн чиглэлээр боловсрол эзэмшсэн түүний зорилго Сайд болох. Эх орон минь хүчирхэг эдийн засагтай болвол ирээдүйд илүү сайхан хөгжинө дөө гэх Чингүнжавын ярилцлагыг өнөөдөр орой Зариг.мн-ээс үзээрэй

Leave a Reply

Your email address will not be published.